Зөв.мн

Зөв.мн Зөвийг дэмжинэ

ЦЕГ: 12 болон 18 настай иргэд зам тээврийн  ослоор амиа алджээ! Өчигдөр буюу 2025 оны 07-р сарын 25-ний өдөр Завхан аймг...
26/07/2025

ЦЕГ: 12 болон 18 настай иргэд зам тээврийн ослоор амиа алджээ!

Өчигдөр буюу 2025 оны 07-р сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт “Автомашин онхолдож, хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Шалгахад, хувийн эзэмшлийн Субару маркын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

🟢Өндөр гэгээний даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхийг Улсын аварга, хотын дарга асан Д.Сумъяабазар  Ла...
26/07/2025

🟢Өндөр гэгээний даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхийг Улсын аварга, хотын дарга асан Д.Сумъяабазар Ланд-300 автомашинаар байлна✅

Дэлгэрэнгүйг https://zuv.mn/1auw линзээр уншина уу

ЦЕГ: Төрсөн аав, ах, эхнэртэйгээ хамтран метамфетамин буюу “мөс” худалдаалдаг этгээдийг саатууллаа! Бүгд Найрамдах Хятад...
26/07/2025

ЦЕГ: Төрсөн аав, ах, эхнэртэйгээ хамтран метамфетамин буюу “мөс” худалдаалдаг этгээдийг саатууллаа!

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас карго илгээмжийн үйлчилгээ ашиглан метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 67 грамм бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн этгээд нь өөрийн төрсөн аав, ах, эхнэр болон төрөл садангийн этгээдүүдтэй хамтран зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

26/07/2025

Ч.Даваабаяр: Бидэнд малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, Киргиз улсын зах зээлд нийлүүлэх боломж их байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  замд машин шатжээ
26/07/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын замд машин шатжээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны...
26/07/2025

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьд...

Анхдугаар богд, өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үг...
26/07/2025

Анхдугаар богд, өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгийг та бүхэндээ хүргэе.

Анхдугаар богд, өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 ойн наадмын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгийг та бүхэндээ хүргэе. 

26/07/2025

Ч.Даваабаяр: Аль ч улс, орон үндэсний үйлдвэрлэгчдээ олон төрлөөр дэмжиж, эдийн засагтаа хөрөнгө оруулж байна

🟢Өчигдөр орой баар цэнгээний газарт шалгалт хийхэд 14 иргэн хар тамхи хэрэглэсэн байжээМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ...
26/07/2025

🟢Өчигдөр орой баар цэнгээний газарт шалгалт хийхэд 14 иргэн хар тамхи хэрэглэсэн байжээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгууллаа.

Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр шалгаж ажиллав.

Урьдчилсан байдлаар Монгол улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украйн улсын 1 иргэнээс илэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

🟢Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.26/ 11:30 цагийн байдлаар 17 ойн түймэртэй байгаагаас 7 түймрийг цурамд оруулж, 10 түйм...
26/07/2025

🟢Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.26/ 11:30 цагийн байдлаар 17 ойн түймэртэй байгаагаас 7 түймрийг цурамд оруулж, 10 түймрийг унтраахаар ажиллаж байна

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 284 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 285 хүн, 22 автомашин буюу нийт 569 хүн, 33 автомашинтайгаар ажиллаж байна

Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн  уулзвар хүртэл авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарнаДэлхийн банкны санхүү...
26/07/2025

Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын авто замыг иж бүрэн шинэчилж, ногоон байгууламж, явган хүний зам, гүүрэн байгууламж бүхий цогц гудамж болгоно.

Тус төслийн ус зайлуулах байгууламжийн угсралтын ажил өнөөдөр эхэлнэ. Энэ хүрээнд Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хаана.

Зам хаах: 7-р сарын 25-ны 22:00 цаг
Зам нээх: 8-р сарын 3-ны 06:00 цаг

Иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

🟢WADA: Н.Өсөхбаяр, Н.Баяржаргал нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн
26/07/2025

🟢WADA: Н.Өсөхбаяр, Н.Баяржаргал нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн

Address


Telephone

+97672229990

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөв.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Зөв.мн:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share