Ногоон Эрэл

  • Home
  • Ногоон Эрэл

Ногоон Эрэл Танин мэдэхүй, мэдээллийн сайт

✅ Парисын хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын хэмжээнд хуулиар заавал дагаж мөрдөх гэрээ юм. 2015 о...
17/10/2025

✅ Парисын хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын хэмжээнд хуулиар заавал дагаж мөрдөх гэрээ юм. 2015 оны 12-р сарын 12-нд Парис хотноо дэлхийн 196 орон уг хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд 2016 оны 11-р сарын 4-өөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байдаг.

🇲🇳 Монгол Улс ч энэхүү хэлэлцээрт 2016 оны 9 сарын 21 өдөр нэгдэн орсон.

🌐 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9,8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэж, 5 хүн тут...
16/10/2025

🌐 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9,8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэж, 5 хүн тутмын нэг нь усны хомсдолд орох эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.

💧 Иймд байгаль эхээ хайрлаж, цэвэр усаа зөв зохистой хэрэглэцгээе!

Байгалиа хайрлах нь өөрийгөө хайрлаж буй хамгийн том илэрхийлэл.Нэг мод, нэг навч, нэг дусал ус ч үнэ цэнтэй. 🍃 #НогоонЭ...
14/10/2025

Байгалиа хайрлах нь өөрийгөө хайрлаж буй хамгийн том илэрхийлэл.

Нэг мод, нэг навч, нэг дусал ус ч үнэ цэнтэй. 🍃

#НогоонЭрэл #БайгальдааХайртайМонгол

Ан амьтан, ургамал, амьтай бүхэн орших орчин бол ОЙ МОД юм.  #ОйХээрийнТүймэр  #сэргийльехамгаалья
13/10/2025

Ан амьтан, ургамал, амьтай бүхэн орших орчин бол ОЙ МОД юм.

#ОйХээрийнТүймэр #сэргийльехамгаалья

ЦӨЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?✅ Иргэдэд хүргэх үндсэн мэдээлэл: Цөлжилт гэдэг нь доройтож дагтаршсан, ургамалан нөмрөг, өвс ногоо ур...
10/10/2025

ЦӨЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

✅ Иргэдэд хүргэх үндсэн мэдээлэл:
Цөлжилт гэдэг нь доройтож дагтаршсан, ургамалан нөмрөг, өвс ногоо ургахаа больсон хөрс. Харин цөл газар бол байгалийн өөрийн үзэсгэлэнт тогтоц.

✅ Иргэдийн дунд тархсан нийлтэг ойлголт:
* Цөлжилт нь зөврөн байгалийн гамшиг юм
* Цөлжилт нь зөвхөн говь нутагт болдог үйл явц
* Цөлжилт нь ногоон бүс, цөл хоорондын зааг дагуу болдог элсний нүүдэл

✅ Бодит байдал нь:
* Цөлжилт нь хөрс, ургамал их хэмжээгээр тасралтгүй доройтон муудах үйл явц ба үүнээс болж их хэмжээний талбай газрын үржил шим алдагдаж, эцэст нь цөл болдог.
* Монгол улс цөлжилтөнд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй орон хэмээн дэлхийд тооцогддог.
* Монгол орны нийт газар нутгийн ихэнх нь цөлжилтөнд өртөмтгий ба одоогоор ихэнх газар нутаг нь газрын доройтолд орсон.

✅ Гарц, шийдэл:
* Цөлжилттэй тэмцэх гэдэг нь их хэмжээний газрын доройтлын эсрэг арга хэмжээ авах гэсэн үг. Түүнээс биш цөл, цөлийн бус газар нутаг хоорондын зааг дээр төвлөрнө гэсэн үг биш.
* Үгүйрч үрэгдсэнийх нь дараа биш харин одоо байгаа зүйлээ хадгалан хамгаалах.
* Нөхцөл боломж нь байгаа газарт хөрөнгө оруулалт хийж, эргэн сэргээгдэхгүй доройтлоос урьдчилан сэргийлэх.

09/10/2025

Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал нь нь улс орны байгаль хамгаалах бодлогын цөм бөгөөд экологийн тэнцлийг баталгаажуулах, тогтвортой хөгжлийн гол үндэс юм.
------------------------------------
Protected areas form the cornerstone of national conservation policy, serving as a critical mechanism for maintaining ecological balance and advancing sustainable development.

09/10/2025

Мод тарих заавар

 🇲🇳 МОНГОЛ ОРНЫ ГОЛ, ГОРХИНЫ НИЙТ УРТ 193098 КМ Үүнээс хамгийн урт 11 голыг дурдвал: 📍 Орхон гол: Хангайн нуруунаас эх а...
09/10/2025



🇲🇳 МОНГОЛ ОРНЫ ГОЛ, ГОРХИНЫ НИЙТ УРТ 193098 КМ

Үүнээс хамгийн урт 11 голыг дурдвал:

📍 Орхон гол: Хангайн нуруунаас эх авч Сэлэнгэ мөрөн хүртэл 1124 км урсана.
📍 Хэрлэн гол: Хэнтий нуруунаас эх авч улсын хил хүртэл 1090 км урсана.
📍 Туул гол: Хэнтий нуруунаас эх авч Орхон гол хүртэл 819 км урсана.
📍 Завхан гол: Хангай нуруунаас эх авч Айраг нуур хүртэл 808 км урсана.
📍 Сэлэнгэ мөрөн: Идэр, Дэлгэрмөрөний бэлчээрээс улсын хил хүртэл 593 км урсана.
📍 Тэс гол: Булнайн нурууны араас эх авч Увс нуур хүртэл Монголын нутгаар 598 км урсана.
📍 Эг гол: Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгатлаа 535 км урсана.
📍 Ховд гол: Монгол Алтайн Хурган нуураас эх авч Хар-Ус нууранд цутгатлаа 516 км урсана.
📍 Идэр гол: Тарвагатай нуруунаас эх авч Сэлэнгэ мөрөнг үүсгэх хүртлээ 452 км урсана.
📍 Дэлгэрмөрөн: Тайжийн нуруунаас эх авч Сэлэнгэ мөрөнг үүсгэх хүртлээ 445 км урсана.
📍 Онон гол: Хэнтий нуруунаас эх авч улсын хил хүртэл 445 км урсана.

🌲🌳Намар ба Зун ⛰️Уран тогоо
07/10/2025

🌲🌳Намар ба Зун

⛰️Уран тогоо

📍 “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио парк/-д болж байна✅ Улаанбаатар хот...
06/10/2025

📍 “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио парк/-д болж байна

✅ Улаанбаатар хот, 2025 оны 10 дугаар сарын 06 – Монголын Мянганы сорилтын сан нь Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залуучуудад түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээг “Бидний ус - Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио Парк/-д 10 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

✅ “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээний үеэр Усны үнэ цэн, ухаалаг хэрэглээ, ус дахин ашиглалт, бохирдлыг бууруулах зэрэг устай холбоотой
асуудлуудын талаар залуучууд, олон нийтэд мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна Усны Компактын бүтээн байгуулалтууд, нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологи, инновацыг
танилцуулна.

✅ Арга хэмжээний хүрээнд долоо хоногийн турш усны салбарын байгууллагууд, Усны компактын оролцогч талуудын нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулах бөгөөд өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяр оюутнуудад “Хот, суурины ус хангамж, усны нөөцийн зохистой менежмент” сэдвээр лекц уншлаа. Усны газрын дарга З.Батбаяр “Усыг бид олон талаас нь харах ёстой. Усаа бид бүх талаар нь таньж мэдээд, бидний амьдралд ямар нөлөөтэй, Улаанбаатар хотын сайхан амьдрал усан дээр суурилж байдаг гэдгийг хүн бүр мэддэг байх ёстой.

✅ Өнөөдөр оюутнуудад ус, усны нөөц, саарал ус, түүнийг хэрхэн ашиглах боломж зэрэг олон сэдвээр мэдлэг, мэдээллээ хуваалцлаа. Халаалт, дулаан хангамжийн оюутнууд саарал ус, ус дахин ашиглах тухай сонирхож асууж байна. “Усан тойрог” үзэсгэлэн цагаа олсон, мэдлэг түгээсэн арга хэмжээ болж байна” гэв. Оюутнууд “Анх удаа гадаа, ийм сонирхолтой лекцэнд суугаад харах өнцөг маань өөрчлөгдөж байна. Усны талаар ийм өргөн мэдлэгтэй хүнээс лекц сонсоод, биширч байна. Ус хангамжийн инженерчлэл, усаа хайрлах, усны нөөцийн талаар, усыг яг одооноос л хайрлах ёстой гэдгийг үүгээр өнгөрч яваа хүн бүр анхаарч харж, үзэж, сонсоосой гэж хүсэж байна” гэж байв.

✅ 10 дугаар сарын 7-нд Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батдэлгэр “Хаягдал ус ба ус дахин ашиглалт”, 8-нд УСУГ-ын Усны төв лабораторийн менежер Ц.Болормаа “Усны чанар, шинжилгээ, лаборатори”, 9-нд Монголын МСС-ийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батсүх “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи”, 10-нд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Усны салбарын цахим дэвшил” сэдвээр лекц унших юм. Мөн энэ өдрүүдэд залууст зориулсан кино үдэш, яруу найргийн үдэш зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг хүргэх юм.

🍁💦НАМРЫН ЦЭНЭГ УСАЛГАА: ⏰ЦЭНЭГ УСАЛГААГ ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?10-р сарын 2-р хагасаас эхлэн өдрийн дулаан дундажаар  +2…..+5 хэм...
05/10/2025

🍁💦НАМРЫН ЦЭНЭГ УСАЛГАА:

⏰ЦЭНЭГ УСАЛГААГ ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?
10-р сарын 2-р хагасаас эхлэн өдрийн дулаан дундажаар +2…..+5 хэмд тогтвортой байх үед хөрс хөлдөөгүй байхад цэнэг усалгааг хийнэ. Гэхдээ тухайн жилийн цаг агаарын нөхцлийг харгалзан үзээрэй. Хамгийн тохиромжтой үе бол навчис их хэмжээгээр унаж байгаа үе юм. Навч унасаны дараа унтаа байдалд орж, усалгаа ургуулахад чиглэгддэггүй болно. Усалгааг эртдүүлэх нь найлзууруудын өсөлтийг өдөөж, боловсорч гүйцэлгүй өвөл хөлдөх эрсдлийг авчирна. Бас оройтож услах нь ус хөрсөнд гүн шингэж амжихгүй гадаргуу дээрээ зайрмагтаж, ингэснээр үндэс рүү орох агаарын урсгалыг хаах аюултай. Усалгааны хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт эсвэл орой эрт юм шүү. Ус хөрсөнд бүрэн шингэсний дараа модны их биений эргэн тойрон дахь хөрсийг хучиж өгөөрэй. Чийгийг нь ч хадгалж өгнө бас өвлийн өмнө үндэсний систем нэмэлт дулаалгатай болно.

👩‍🌾ЦЭНЭГ УСАЛГААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ:
Усалгаа эхлэхээс өмнө хөрсний байдлаа зөв үнэлэх шаардлагатай.
Намар бороотой байсан бол нэмэлт усалгаа шаардлагагүй. Аль эсвэл багахан усалгаа шаардлагатай байж мэднэ. Одоо энгийн аргаар хөрсний чийгээ үнэлэж сурцгаая!
1. Модны ойролцоо хөрснөөс 30-40см гүнээс багахан хөрс аваад гартаа атгааарай. Атгалтаа тавихад хөрс сул асгарч байвал мэдээж хөрс хэт хуурай, бүтэн усалгаа шаардлагтай гэсэн үг.
2. Атгалтаа тавихад хөрс хэлбэрээ хадгалж, цаасан дээр чийг үлдэж байвал хөрс хангалттай чийгтэй байна гэсэн үг.
3. Атгалтаа тавихад хөрс хэлбэрээ хадгалж байсан ч цаасан дээр чийг үлдээгүй байвал та цэнэг усалгааг стандарт хэмжээнээс гуравны нэгээр багасгаж болно.
ЖИЧ: Хөрсөнд илүүдэл ус удаан тогтдог болон гүний ус газрын гадаргууд ойрхон бүс нутагт хэт чийгшил үүсгэхгүйн тулд усалгаа хийхдээ болгоомжтой хандаарай!

🤔НАМРЫН ЦЭНЭГ УСАЛГААНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД:
Намрын цэнэг усалгааны усны хэмжээ модны нас, төрөл, хөрсний төлөв байдал, цаг уурын бүсчлэлээс хамаарна.
1. Залуу модны хувьд (1-10 нас) ойролцоогоор 25-40 литрээр услана.
2. Дундаж настай модыг (10-15 нас) 50-70 литрээр услана.
3. Хөгшин модыг (15 наснаас дээш) 70-100 литрээр услана.
ЖИЧ: Модны төрөл зүйлээс хамаарч чийгийн хэрэгцээ өөр өөр байдаг шүү. Жишээлбэл том жимстэй, том үндэстэй (алим, лийр гм) модонд 30-50л, дунд зэргийн мод(чавга, интоор гм) 20-30л, жижиг бут сөөг (үхрийн нүд, улаалзгана гм) 15-20л усаар усална.

🍁💦ЦЭНЭГ УСАЛГАА ХИЙХ ГҮН:
Цэнэг усалгааны үед ус дор хаяж 60-80см-ээс багагүй гүнд, нас бие гүйцсэн модны хувьд 1-1,5м гүнд орох ёстой. Усалгааг 1-2 хоногийн дараа шалгаж болно. Модны тогооны ирмэгт 40-50см гүн ухахад хөрс чийгтэй байвал та зорилгодоо хүрсэн байна.

"Модтой дэлхий" мод тарих гарын авлага номноос...🍂 НАВЧ✅ Нарны гэрлийг хүлээн авах мөн хөрснөөс татаж авсан усыг ууршуул...
04/10/2025

"Модтой дэлхий" мод тарих гарын авлага номноос...

🍂 НАВЧ

✅ Нарны гэрлийг хүлээн авах мөн хөрснөөс татаж авсан усыг ууршуулах үүрэгтэй. Модны навч ихэвчлэн хавтгай байдаг ч ирмэг нь олон янз.

✅ Зарим модны навч борооны усыг үндэс рүүгээ урсгахаар зохилдсон байдаг бол өөр нэг нь хүчтэй салхинд урагдаж тасрахгүй байхаар зохилдсон байх жишээтэй.

✅ Намар модноосоо унасан навч өвлийн цагт үндсээ хүйтнээс хамгаалах хучлага болно. Зарим модод навчгүй харин шилмүүстэй байдаг. Навч, шилмүүс хоёрын гүйцэтгэх үүрэг адилхан. Шилмүүст модны хувьд хэт халуун болон хэт хүйтэнд тэсвэртэй.

Address

Их тойруу 15-р байр 107тоот

Alerts

Be the first to know and let us send you an email when Ногоон Эрэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share