МОНСУДАР хэвлэлийн газар

  • Home
  • МОНСУДАР хэвлэлийн газар

МОНСУДАР хэвлэлийн газар "Амьдралд гэрэл нэмнэ..."

Монсудар хэвлэлийн газар 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй номыг эрхлэн гаргасан бөгөөд өдгөө жил бүр өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ бүтээлийг нийтийн хүртээл болгодог монголын хамгийн том хэвлэлийн газар болоод байна.
Төрөл бүрийн номыг эрхлэн гаргах нь Хэвлэлийн газрын үндсэн үйл ажиллагаа боловч нийгмийн эрэлт хэрэгцээг судалж, тулгарч б

уй асуудлуудын хүрээнд шаардлагатай байгаа сэдэв, агуулгыг соргог, шуурхайгаар уншигчдынхаа гар дээр хүргэх асуудал бидний эн тэргүүнд тавьдаг эрхэм үүрэг билээ.
Өнгөрсөн хугацаанд энэ л зорилгыг бид өмнөө тавин ажиллаж ирлээ. Олон нийтийн боловсролыг дээшлүүлж оюуны царааг тэлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд ухаарал өгч, хэрэг болохуйц өргөн сэдвийг хөндсөн үндэсний болон гадаадын олон арван бүтээлүүдийг манай хэвлэлийн газар уншигчдынхаа оюуны хүртээл болгож байна. Түүнчлэн хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Мөн хэвлэн нийтлэлийн бодлогоо ирээдүй болсон хойч үе рүүгээ хандуулсны үр дүнд манай Жангар редакци хүүхдийн насны онцлогт тохирсон, мэдлэг, хүмүүжлийн сэдэвт 30 гаруй шинэ төрлийн номуудыг жилд гаргаж байна.
Жилээс жилд манай хэвлэлийн газрын үйл ажиллагаа өргөжиж, газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим CD болон толь бичгүүд, хэл шинжлэлийн бүтээлүүд зэргийг эрхлэн гаргадаг үйл ажиллагааны бие даасан чиглэлүүдтэй боллоо.
Ном бүтээхийн зэрэгцээ Монсудар хэвлэлийн газар нийгэм, олон нийт рүү хандсан, тэдний оюуны хэрэгцээ, соён гэгээрэх хүсэл эрмэлзэлд нэмэр болохуйц олон үйл ажиллагааг дэмжин оролцдог, өөрсдөө ч нийгмээ уриалан дуудсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдгийн нэг жишээ бол “Соён гэгээрлийн өдрүүд”юм. Энэ арга хэмжээнд зохиолч, орчуулагч, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, өргөн олон уншигч нар оролцдог бөгөөд жил бүр тодорхой сэдвээр уламжлал болгон зохион байгуулагдаж эхлээд байна.
Зах зээлийн суурьтай нийгмийн өөрчлөлт нь монголчууд биднээс үзэл бодлын цоо шинэ утга агуулга, амьдралын ихээхэн өөр хэв маягийг шаардаж,хувь хүн, гэр бүл, хамт олны дунд тулгамдсан олон асуудлыг авчирч байна. Санааны зоргоор амар хялбар шийдэж болдоггүй бэрхшээл, саад тотгорын дунд гарц эрэн, төөрч будилж, унаж босовч бид урагшилсаар л явна. Харин бартаат замыг туулахад гэрэл гэгээ болсон сайн ном зайлшгүй хэрэгтэй байна. Энэ л гэрлийг асааж бадраах чин хүслээр МОНСУДАР-ынхан бид жигүүрлэн ажиллаж байгаа билээ. Тиймээс ч бидний уриа: “МОНСУДАР-АМЬДРАЛД ГЭРЭЛ НЭМНЭ.”

💪🏻
16/08/2025

💪🏻

"Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй"

The Mongolz багийн энэ уриа нь Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолд гардаг алдартай эшлэл юм.
Зохиолын гол дүр болох хөгшин загасчин Сантьяго аварга марлин загастай ганцаар тэмцэж, ялагдах шахдаг ч бууж өгч, сэтгэлээр унадаггүй, бүх хүч чадлаа шавхан тэмцдэг.
Загасаа алдаж, бүтэлгүйтэх үе байсан ч тэрээр ёс суртахуун, зориг, тэвчээрээрээ бол ялагдаагүй билээ.

Өнөөдрийн The MongolZ-ийн тэмцээнд амжилт хүсье 🥳

Зургийг:

...Намайг энэ номыг бичиж дуусгах үед ээж маань 93 настайдаа өөд болсон. Бид чандрыг нь Массачусетс мужийн Кембриж хотын...
15/08/2025

...Намайг энэ номыг бичиж дуусгах үед ээж маань 93 настайдаа өөд болсон. Бид чандрыг нь Массачусетс мужийн Кембриж хотын нэгэн үзэсгэлэнтэй оршуулгын газарт оршуулсан. Дөнгөж түрүүхэн би үнсийг нь хийсэн жижиг сийлбэртэй модон хайрцгийг гартаа барьж байв. Гутлын хайрцгаас ч жижигхэн хайрцаг. Энэ нь ээжийг маань хайр татам болгосон атомуудын хэдхэн хувийг л төлөөлж байлаа. Гэсэн ч би тэдэнд талархаж байгаагаа мэдэрсэн. Гартаа барьж байсан тэрхүү атомууд өөрсдийн аяллаа Их тэсрэлтээс эхлүүлсэн. Тэд ээжид минь амьдрал бэлэглэхийн тулд олон зовлон зүдүүрийг туулсан. Тэд олон жил газарт байсныхаа дараа чөлөөлөгдөн, магадгүй өвсний навч эсвэл шувуу ч юм уу өөр ямар нэгэн амьдралын нэг хэсэг болох болно. Гэхдээ ээж минь хаана байна? Тэр ядаж л миний зүрх сэтгэлд байгаа. Бас оюун бодолд минь. Би амьсгалсаар байгаа цагт ээж бид хоёрын харилцаа хэзээ ч тасрахгүй. Бусдыг цөхрөлтгүй дэмжигч, хайрлагч ээжтэй минь адил нэгнийг бүтээж чадах орчлон ертөнцийн нарийн нийлмэл байдлыг нандигнан эрхэмлэх учиртай билээ. Яг одоо үүнийг бичиж байхдаа би уй гашууг мэдэрч байна. Гэхдээ гэр бүл, найз нөхөд маань ээжийн минь амьдралыг дурсан санацгааж тэмдэглэж байх зуур би ч бас бидний амьдарч буй илүү өргөн ертөнцийг дурсан тэмдэглэж байна.

Та юунаас бүтсэн бэ? номын эшлэлээс
Худалдан авах бол: www.internom.mn/бараа/9789919281991-та-юунаас-бүтсэн-бэ

Өнөөдөр олон улсын солгой гартнуудын өдөр гэдгийг мэдэх үү? ✍️Алиса гайхамшгийн оронд номын зохиолч Льюс Керолл, мөн бид...
13/08/2025

Өнөөдөр олон улсын солгой гартнуудын өдөр гэдгийг мэдэх үү? ✍️

Алиса гайхамшгийн оронд номын зохиолч Льюс Керолл, мөн бидний сайн мэдэх Лев Толстой, Франц Кафка нар маань солгой гартай байжээ.

Солгой гартай найздаа мэнд хүргээрэй 🥳🤭
Мөн эдгээр зохиолчдын номоос авч уншиж үзэх өдөр юм шүү 😊

Мүракамигийн фэнүүд байна уу? Аль номыг нь авахыг хүсч байна? 🤭
12/08/2025

Мүракамигийн фэнүүд байна уу?
Аль номыг нь авахыг хүсч байна? 🤭

Виржиниа Вүүлф амиа хорлохоос өмнө нөхөртөө бичсэн захидал:Хайрт амраг минь,"Би дахиад л дэмийрч эхлэх нь гарцаагүй боло...
12/08/2025

Виржиниа Вүүлф амиа хорлохоос өмнө нөхөртөө бичсэн захидал:

Хайрт амраг минь,
"Би дахиад л дэмийрч эхлэх нь гарцаагүй бололтой. Өөр нэгэн тийм хэцүү мөчийг даван туулна гэсэн итгэл надад үнэхээр алга. Би энэ удаа эргэж сэхнэ гэдэг ч худлаа байх. Дуу хоолойнууд сонсогдож эхэлснээс хойш төвлөрч ч чадахаа байлаа. Тиймээс хамгийн зөв гэж бодсон алхмаа хийхээс өөр аргагүй нь. Чи надад байж болох хамгийн их аз жаргалыг бэлэглэсэн хүн. Чи бусдын хийж чадах бүхнийг хийсэн. Энэ хүнд өвчин сэдэртэл хоёр хүн үүнээс илүү жаргалтай байна гэдэг ч боломжгүй биз . Дахин тэмцэх чадал надад үнэндээ алга. Би амьдралд чинь садаа болдгоо мэднэ ээ. Надгүйгээр чи ажлаа хийж чадна байх. Чи ч удахгүй миний зөв байсныг ухаарна.Би бүр зөв цэгцтэй ч бичиж чадахгүй байгааг чи ойлгож байгаа биз дээ. Би уншиж ч чадахгүй байна. Чамдаа би амьдралынхаа бүхий л аз жаргалаар өртэй юм шүү гэдгийг л хэлэхийг хүслээ. Чи надад үргэлж тэвчээртэй, хэмжээлшгүй сайн ханддаг байсан. Үүнийг чамаас бусад хүмүүс ч бүгд мэдэж байгаа гэдгийг хэлэхийг хүслээ. Хэрвээ хэн нэгэн намайг аварч чадахаар байсан бол тэр нь чи л байх байсан. Чиний сайн сайхнаас бусад бүх зүйл надаас балартан сарнижээ. Дахиж би амьдралыг чинь бусниулж чадахгүй нь. Бидэнд заяасан аз жаргалаас илүүг өөр хүмүүс мэдэрч чадах байсан гэдэгт би үл итгэнэм."

Виржиниа Вүүлф, 1941 он.

Виржиниа Вүүлфийн сэтгэлийн гүн хямрал 13 настайдаа ээжийгээ алдсанаас эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа эцгийнх нь үхэл дахин сэтгэлийг нь гүн цочроосон юм. Үүн дээр нэмээд, хойд ах нарын бэлгийн дарамт, хүчирхийлэл түүний дотоод ертөнцийг гүн гашуудал, шархтай болгожээ. Энэ бүх зовлон, шаналлаас болж Вүүлф амьдралынхаа туршид давтамжтай сэтгэл гутрал, сэтгэцийн хямралтай тэмцэж, хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийсэн байна.
Хэдийгээр түүний уран бүтээлүүд амжилттай болж, сэтгэл санаа нь тодорхой хэмжээгээр дээрдэж байсан ч Дэлхийн хоёрдугаар дайны хүнд сорилт, Лондон дахь бөмбөгдөлт, мөн дотоод сэтгэлийн гүн гашуудлын нийлбэр нь түүнийг эцсийн цэгт хүргэсэн билээ. 1941 оны гуравдугаар сарын 28-нд тэрээр нөхөртөө сүүлчийн захидлаа бичиж, халаасандаа чулуу хийж, Сассексийн Оус гол руу орон живсэн юм. Түүний цогцос хоёр долоо хоногийн дараа олджээ.
Өнөөдөр Виржиниа Вүүлф нь зөвхөн модернизмын хэлний шинэчлэгч, хүний сэтгэлийн эмзэг гүн рүү нэвтрэн бичсэн суут зохиолч төдийгүй эмэгтэйчүүдийн дуу хоолойг эрхэмлэн хамгаалсан, зохиол урлагийн түүхэнд үлдсэн агуу авьяастан хэмээн үнэлэгддэг. Түүний бүтээлүүд цаг хугацааны урсгалаар улам үнэ цэнтэй болж, уншигч бүрийн зүрх сэтгэлд өөр өөрийн өнгө аясаар гүн гүнзгий туссаар байна.

www.internom.mn/бараа/9789997313652-өөрийн-гэсэн-өрөө

Баярлалаа UNREAD 🙏🏻
11/08/2025

Баярлалаа UNREAD 🙏🏻

Зуны амралтад минь хань болсон ном бол өнөөдрийн танилцуулах “Далай хаан: Хятадыг үндэслэгч...

📚Өнөөдөр буюу 8 сарын 9 бол олон улсын номд дурлагсдын өдөр билээ.Номын хорхойтон найзыгаа доор mention хийж мэнд хүргээ...
09/08/2025

📚Өнөөдөр буюу 8 сарын 9 бол олон улсын номд дурлагсдын өдөр билээ.

Номын хорхойтон найзыгаа доор mention хийж мэнд хүргээрэй 🥰

🤗Та энэ өдрөөр өөртөө ном худалдаж авах, унших гээд амжихгүй байгаа номоо зориглоод уншиж эхлэх, хэн нэгэнд ямар ч шалтгаангүйгээр ном бэлэглэх зэргээр энэ өдрийг тэмдэглэж болно шүү.

Өнөөдөр 8 сарын 8 буюу ААВУУДЫН баярын өдөр шүү дээ😊Манай хэвлэлийн газраас дараах 5 номыг санал болгож байна 🥰
08/08/2025

Өнөөдөр 8 сарын 8 буюу ААВУУДЫН баярын өдөр шүү дээ😊

Манай хэвлэлийн газраас дараах 5 номыг санал болгож байна 🥰

🐱Өнөөдөр 8 сарын 8 буюу олон улсын муурны өдөрМүраками гэхээр шууд муур, жазз хөгжим бодогддог биз? ☺️Түүний мууртай хол...
08/08/2025

🐱Өнөөдөр 8 сарын 8 буюу олон улсын муурны өдөр

Мүраками гэхээр шууд муур, жазз хөгжим бодогддог биз? ☺️
Түүний мууртай холбогддог хамгийн алдартай зохиол бол "Эрэг дээрх Кафка" роман бөгөөд Накатагийн дүр нь мууртай харилцах өвөрмөц чадвартай.

Муурныхаа зургийг бидэнтэй хуваалцаарай 🥰

Худалдан авах: www.internom.mn/бараа/9789997318329-Эрэг-дээрх-Кафка

"Мөөг түүх аялал" -д маань ирж сонирхолтой нэг өдрийг өнгөрөөсөн хүмүүстээ баярлалаа. Мөөг судлаач Бүрэнбаатар Ганбаатар...
05/08/2025

"Мөөг түүх аялал" -д маань ирж сонирхолтой нэг өдрийг өнгөрөөсөн хүмүүстээ баярлалаа. Мөөг судлаач Бүрэнбаатар Ганбаатар-даа баярлалаа. 😁

Ирж амжаагүй хүмүүс маань Мөөг номоо бариад ууландаа гараарай 🤭

www.internom.mn/бараа/9789919280666-мөөг

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when МОНСУДАР хэвлэлийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to МОНСУДАР хэвлэлийн газар:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч Монсудар хэвлэлийн газар нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө 50 гаруй ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог Монголын хамгийн том хэвлэлийн газар юм.

Бид мөн олон улсад нэр нөлөө бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхий дахины бүтээлийн сор болсон ном бүтээлийг монголчууддаа танилцуулсаар байна.

Үүнээс гадна манай хэвлэлийн газар нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход нэмэр болох үүднээс жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”, “Зуныг номтой өнгөрүүлье” зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчрахуйц арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

РЕДАКЦУУД