Buddha Publishing

  • Home
  • Buddha Publishing

Buddha Publishing Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Buddha Publishing, Publisher, Улсын Их Дэлгүүрийн ард талд 8/9/р байр, 1 давхарт, .

Судрын аймгийн хаан “Алтангэрэл” судрын айлдварМонгол оронд Бурханы шашин дэлгэрэн тогтоход олон судар номын хүч нөлөө о...
07/03/2026

Судрын аймгийн хаан “Алтангэрэл” судрын айлдвар

Монгол оронд Бурханы шашин дэлгэрэн тогтоход олон судар номын хүч нөлөө оршдог. Тэр дундаас “Алтангэрэл” судар монгол түмний сэтгэлд онцгой байр суурь эзэлж, шашин номын гэрэл гэгээг түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Ер нь аливаа улс оронд Бурханы шашин дэлгэрэхдээ тухайн ард түмний сэтгэлд ойр, ихэд дээдлэн шүтдэг тодорхой нэг судраар дамжин түгэн дэлгэрдэг уламжлалтай.
Үүний нэгэн нотолгоо нь судрын нэршлээс ч харагдана. Жишээлбэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов зэрэг олон судар төвд нэрээрээ уламжлагдан ирсэн байдаг бол харин “Алтангэрэл” судар ганцаараа монгол нэрээрээ алдаршин түгсэн нь монголчууд энэ судрыг хэрхэн онцгойлон дээдэлж ирсний тод жишээ юм.
Тиймээс ч “Алтангэрэл” судрыг судрын аймгийн хаан хэмээн өргөмжлөн шүтэж иржээ.Ийм их ач холбогдолт судрын гүн утга, номын билиг ухааныг тайлбарлан айлдах номын айлдвар болох гэж байна.

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж номч билгүүн С.Гантөмөр ламтан
судрын аймгийн хаан “Алтангэрэл” судрын тайлбар айлдвар айлдахын зэрэгцээ сан даллагыг монгол хэлээр хурж, сүсэгтэн олонд номын буян хураах сайхан боломжийг олгоно.

Хэзээ: Хуучдын 20 буюу 3 дугаар сарын 8-ны өдөр, 11:00 цагт
Хаана: Батцагаан цогчэн дуганд

Гандантэгчэнлин Хийд

Бурханы ном судартай хэрхэн харьцах вэ?
13/02/2026

Бурханы ном судартай хэрхэн харьцах вэ?

Бурханы ном бол хамаг амьтны амгалан жаргалангийн эх үндэс юм. Бурханы ном бол Бурханы сургаальд суралцан, түүнийг амьдралдаа хэрхэн бүтээх, горилж буй жаргалан...

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал ле...
10/11/2025

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн 55 жилийн ойд зориулсан “НОМЫН АЙЛДВАР” цуврал лекц

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд тус сургуулийн үе үеийн амхад багш нарын “Номын айлдвар” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулж байна.

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16:00 цагт тус сургуулийн ахлах багш, МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Да лам, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга МУСГЗ, гэвш Х.Бямбажав “Бодисадвын явдалд орохуй” сэдвээр лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

11/07/2025
Дээрхийн гэгээн 14-р Далай багшийн мэндчилгээНамайг нас сүүдэр 90 хүрч буй энэ өдрийг төвөдүүд болон дэлхийн олон орны х...
06/07/2025

Дээрхийн гэгээн 14-р Далай багшийн мэндчилгээ

Намайг нас сүүдэр 90 хүрч буй энэ өдрийг төвөдүүд болон дэлхийн олон орны хүмүүс, найз нөхдөөрөө цуглан, ёслон тэмдэглэж, энэ үйл явдлыг тохиолдуулан энэрэл нигүүлсэл, халуун сэтгэл, бусдын сайн сайхны төлөөх үйл хэргийг чухалчлан хэрэгжүүлж байгаад би нэн их талархаж байна.

Би бол энгийн л нэг буддын хувраг тул төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүй билээ. Хэдий тийм боловч та бүхэн миний мэндэлсэн өдрийг тэмдэглэх баярт үйл зохион байгуулж байгаа учир санаа бодлоо хуваалцъя.

Материаллаг хөгжлийн төлөө хичээн зүтгэх нь хэдий чухал боловч үүний зэрэгцээ гагц ойр дотнынхондоо гэлтгүй хэн бүрд энэрэнгүй, сайхан сэтгэлээр хандаж, сэтгэлийн амар амгаланг бий болгоход анхаарах нь машид чухал юм. Чингэж чадвал та бүхэн энэ дэлхийг илүү сайн сайхан болгоход хувь нэмрээ оруулж чадах билээ.

Хүмүүнлэг үнэт зүйлс, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх эртний Энэтхэгийн мэргэн ухаан, сэтгэлийн амар амгалан, энэрэнэл нигүүлслийг хөгжүүлэх замаар дэлхий дахинд чухал хувь нэмэр оруулах асар их боломж бүхий Төвөдийн өв, соёлыг хадгалж хамгаалах талаарх үүргээ би цаашид ч хичээн биелүүлсээр байх болно.

Өдөр тутмын амьдралдаа би Бурхан багш, Шантидева зэрэг эртний Энэтхэгийн билгүүн эрдэмт мэргэдийн сургаалыг санан, тууштай, зоригтой байхыг хичээдэг билээ. Шантидева гэгээний дараах залбирлыг би үргэлж санаж явдаг юм.

Сансар хорвоо хэдий удаан оршоод

Хамаг амьтан төдий удаан орших хүртэл

Би ч бас тэрчлэн ажраад

Амьтны зовлонг арилгах болтугай.

Миний хорвоод мэндэлсэн өдрийг тэмдэглэх завшаанд дулдуйдан сэтгэлийн амар амгалан, энэрэл нигүүлслийг хөгжүүлж байгаад тань талархан сууна.

Даши дэлэг. Өлзий хутаг орших болтугай.

Далай лам

2025 оны 7 дугаар сарын 5

Мааний хөгжөөнөДээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын мэлмий гийсний 90 насны ойг тохиолдуулан маанийн өргөл өргөнө /цахим ...
04/07/2025

Мааний хөгжөөнө

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын мэлмий гийсний 90 насны ойг тохиолдуулан маанийн өргөл өргөнө /цахим / сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна
🙏🙏🙏

-Цахим хуудас: 🙏 https://www.facebook.com/share/1BewCWWYsg/?mibextid=wwXIfr

ЗаллагаЭрхэм хүндэт та бүхнийг Ариун номын гүн бат барилдлагат Монгол түмнээс төрөл тутамдаа оюун билгийн “ДАЛАЙ” хэмээх...
04/07/2025

Заллага
Эрхэм хүндэт та бүхнийг
Ариун номын гүн бат барилдлагат Монгол түмнээс төрөл тутамдаа оюун билгийн “ДАЛАЙ” хэмээх алдрыг хүртсэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц хувилгааны түмэн өлзий гийсний 90 насны тэгш ойн хүрээнд түүний амьдрал, үйл хэргийг талархан тэмдэглэх ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛИЙН ЖИЛ баярт үйлд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урья.😇🙏😇

Монголын бурхны шашинт сүсэгтэн олон, сүм хийд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар зэхэж байна.😇😇😇

Мөн энэ үеэр Далай багшид бараалхах аяллын олон улсын нислэгийн тийз болон сэтгэлийн амар амгаланд хөтлөх бясалгал, сургалтанд суух эрхийн бичгийг хүлээн авах азтаныг тодруулахаас гадна бүх зочидод гарын бэлэг бэлдлээ.

Дээрхийн гэгээнтэн Далай багшийн лагшин хийгээд өлмий бат оршиж, горил, хичээл бүхэн нь аяндаа саадгүй бүтэхийг хүсэмжлэн, хамтдаа энэ өдрийг ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛИЙН БАЯР болгон тэмдэглэцгээе!😇🙏😇

Өдөр, цаг, газар
2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13:00 цагт
Корпорэйт Конвеншн Центр

Хамтран зохион байгуулагчид: Бурхны шашинт төрийн бус байгууллагууд😇😇😇

Та бүхнийг CBCT Compassion Training Mongoliaa -аас зохион байгуулж буй Compassion Festival Mongolia буюу ЭНЭРЭХ СЭТГЭЛИЙ...
13/05/2025

Та бүхнийг CBCT Compassion Training Mongoliaa -аас зохион байгуулж буй Compassion Festival Mongolia буюу ЭНЭРЭХ СЭТГЭЛИЙН ФЕСТВАЛЬД ирж бидэнтэй нэгдэн иог, бясалгал хийж "Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэлийг хөгжүүлэх" сургалтаар заагддаг арга зүйг эзэмших сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдаарай.
🧘🧘🧘🧘😇😇😇😇
Олон олон сюрприз хүлээж байна…
📆2025.05.14, ⏰15:00-18:00
📍Улаанбаатар Цэцэрлэгт Хүрээлэнгийн (Рио Парк) задгай театрт
Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй

12/05/2025

Тэрслүү этгээд огторгуйн чинээ
Тэр бүхнийг устгаж барахгүй
Тэнэг уурын сэтгэлээ л ялбал
Тээр болох дайсангүй болно

Өргөст дэлхийг ширлэе гэвэл
Өдий чинээ шир олдохгүй
Өмсөх гутлын ширэн ул чинь
Өвч дэлхийг бүрснээс ялгаагүй

Шантидэва гэгээн
-Гэгээрлийн зам-
Орчуулагч П.Бадрал

Бурхан шашны ном судар, эд зүйлсийн цахим дэлгүүр 💎 www.buddhamall.mn  💎
08/05/2025

Бурхан шашны ном судар, эд зүйлсийн цахим дэлгүүр
💎 www.buddhamall.mn 💎

Хаврын эхэн сарын шинийн 9-нд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж насны авшиг хайрлана.МБШТ– Ганда...
06/03/2025

Хаврын эхэн сарын шинийн 9-нд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж насны авшиг хайрлана.

МБШТ– Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж гуравдугаар сарын 8-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр 10:00 цагаас Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олондоо зориулан “Насны авшиг” хайрлах гэж байна.

Насны авшиг нь амьдралын урт удаан буян хишигтэй байхыг бэлгэдэн, эрүүл саруул, өлзий хутгийг дээдлэхийн тухайп сахил санваар хүртэх авшиг юм.

Нас буян арвин байг!
Энэрэл нигүүлсэл түгэн дэлгэрэх болтугай!

Гандантэгчэнлин Хийд
Gandan Television

НАЙМДУГААР БОГД ГЭГЭЭНТНИЙ  ЛҮНДЭН ОРШВОЙ 🙏🙏🙏Гэгээнтэн “Миний сургаалыг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн б...
26/01/2025

НАЙМДУГААР БОГД ГЭГЭЭНТНИЙ ЛҮНДЭН ОРШВОЙ 🙏🙏🙏

Гэгээнтэн “Миний сургаалыг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрнө шүү” хэмээн айлджээ…Ум сайн амгалан болтугай…
Энхжингийн орноос бууж ирсэн далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүнтагтай Далан таван Махгалын дүртэй, Мянган мэлмийтэй, түмэн сонортой Хонсим бодисад Очирдарь ламын гэгээн гэж ар халх, дөрвөн аймаг шавь долоон хошуу, Өвөр дөчин есөн хошуунд залагдаж ирсэн билээ, Би. Богд эзэн хаанаас зарлигтай Ар халхын эрдэнийн ширээнд суусан билээ. Шашиныг дэлгэрүүлж, шашины алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ !!!
Би гурван мянган ертөнцийг өдөр шөнийн хамт товчлон зургаан цагт эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би Ар халх юугаан үүрийн харанхуйд нэг, наран гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрэнхийд нэг өдөрт дөрвөн удаа эргэдэг шүү. Намайг сэтгэлийн угаас үнэн санадаг хүмүүс нэн цөөн байна. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа жөтөө, галын манаа, үүдний хог шороо чинь халж орж болохгүй байна…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Би хоёрдугаар бадаргуулт Төрийн хааны 16 дугаар он, Төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын хорин есний өдөр. Дэчингалав Очирдарийн их лавран орон хийдийг орхиж Та нарын алтан амийг аврах золиосонд өгч хайлсан биш үү. Та нарын татсан тамхины утаа Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна. Та нарын уусан архи их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна. Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний хойно арван цагаан буянтай үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд өөрийн нүдээ өгч татна биш үү. Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн галав нөгчтөл Очирт тамын зовлонг үзнэ.
Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь баруун, зүүн алган дээр минь эрлэгийн толь мэт илхэн байна. Барс туулай жилийг үзвээс жаран жилийн жаргал ирнэ. Гэвч танарын минь үйлдсэн Арван хар нүгэл хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж айсуй биш үү. Тэдгээр чинь хор болдог. Аливаа муу юмыг амирлуулж байхын тул өр гэр бүгдээрээ тасралтгүй Сүндүй, Жадонба, Лүйбумгарав, Тарбачэнбу, Дамдинжи дордог, Алтангэрэл, Дашизэгба, Нанжид, Доржэжодба, Намсрайжи янгүг. Лам хуврагууд нь гурван гүрэм, Дэжад сэржэм, Жамбал цанжод, Жамсранги шагба. Нийт шар, хар даяараа Дарь эх, Жинловцогзолма, Базарсадыг түм бум унш…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Гурван настай балчир хүүхдээс дээш нийгэм ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи тамхи, даалуу, шагай, хөзөр тэргүүтэн арван зүйлийн нүгэлт явдлыг өдөр шөнийн зургаан цагт ер сайн мэдэж чадах байтлаа дээдийн номыг юунд эс уншнам. Түүнээ тогтоон авч үр хүүхэд, ач жич нартаа аливаа сайн зүйлийг сургах хийгээд миний урьд урьдын зарлиг сургаалыг дагаж уламжлан биелүүлээгүйгээс эцэг эхийн үгийг хөвгүүд охид нь тоохгүй Бас ламын үгийг шавь нь тоохгүйгээс журам үгүй болж хожмын хууль зарлигийг зөрчих. Эцэг эхээ айлгах, лам багшаа үзэн ядаж доромжлох болмуй. Ахмад настанг үл хүндлэхээр барахгүй хэлж сургахыг хүсвээс өмнөөс нь зандран нударгалах тийм зан төлөвтэй болмуй. Аяа халаг хухай та нар минь. Бага ч хэмээсэн ухаан юугаа дэлгэрүүлж Ном эрдэм юунд ч эс үзмүй. Хувийн өчүүхэн жаргалд автагдан Аливаа муу үйл бүхнийг гүйцэтгэн явбаас хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Би тавдугаар, зургаадугаар, долоодугаар, наймдугаар Богд гэгээн гэж олон олон төрөлдөө олон удаа энэ сургаалыг гаргасан билээ. Та нар минь сонсовч сонсоогүй мэт харавч хараагүй мэт Үзэвч үзээгүй мэт тоомжиргүй өнгөрүүлдэг биш үү…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Алт мөнгийг их зүүж эдэлбээс амны хишиг, заяаны буян чинь зайлах Хойт насанд чинь тамын хадаас биенд чинь гинж болж эдлүүлэх байна. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс илүү бүү эдэл. Миний үгийг зөрчиж эдэлбээс аливаа муу хортон дайсны гарт түргэн учирч зовно шүү…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Мянган хонь хотлуулаад мянган лан мөнгийг авдарлаад Буян номыг үйлдэхгүй бусдын буян ном үйлдэхэд даган баясалцахгүй хоосонд өглөг өгөхгүй бол эцэс хойт төрөлдөө эрлэг тамын газар одохдоо мянган хонио туугаад мянган лангаа аваад явдаггүй биш үү. Хөгшин залуугүй үхэхийн цаг чөлөөгүй ирдэг биш үү…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Түймэрийн улаан гал мэт улайдан дүрэлзсэн эрлэгийн элч огторгуйн хар салхин мэт ширүүлэн ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь завсарлаж амирлуулахын тулд шөнө бүр гурван морь зогсоож байдаг тул буяныг үйлдэж, нүглийг тэвчиж яваарай. Та нар минь баян гэж бүү бард. Хоосон гэж бүү гомд. Баян чинь ганц довон дээр байгаа. Хоосон чинь ганц усан дээр. Баатар бардам омог чинь ганц суманд…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Одоо энэ цөвүүн цагт энэ сургааль номонд эс орж явбаас тэнгэрийн дуун, аянга хийгээд галын аюул, үер усны аюул эрхбиш ирнэ. Нэртэй нэргүй өвчин тэргүүтэн гэнэтийн үхэл зовлон учрах байна шүү. Миний сургаалыг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрөх байна. Миний энэ сургаалыг дагаж явсан лам хувраг хүмүүнийг багш мэт саная. Төгс баясгалант тэнгэрийн орон ба энхжингийн оронд гэлон, гэцүл болгож төрүүлье. Энэ сургаалыг дагаж явсан эр хүмүүнийг Манзушри мэт бодъё. Умрын оронд тойн хувраг болгож төрүүлье. Авгай хүмүүнийг дагинас мэт саная. Энхжингийн оронд төрүүлье. Лам, хар, ах дүү авгай дагинас бүгдийг өөрийн дүү мэт саная. Энхжингийн оронд далан долоон төрөлдөө дэргэдийн шадар сайн шавь хүмүүн болгож төрүүлье…
АР ХАЛХ ТА НАР МИНЬ!!!
Энэ цөвүүн цагт энэ сургааль номд орж явбаас аливаа муу хортон дайсантай учрахгүй Аюул болгоноос гэтэлж гарах байна. Сайн шүтэж явтугай. Бурханы оронд очиход холгүй биш үү. Миний сургаалыг сайн хүмүүнээр дуудуулан сонсвоос арван тавны наран сарны гэрэл мэт оюунт сайхан цэцэн мэргэн ухаантай болж “Ганжуур”, “Данжуур”-ыг олшруулан уншуулж сонссонтой адил биш үү. Дамжиггүй мунхаг хүмүүнд сонсговоос харанхуй шөнө хар усыг үнсэн дээр асгасантай адил. Аав ээжийг өргөмжлөн хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг заяаны буян чинь үргэлж дэлгэрнэ. Хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангарагийг чандлан хичээж явагтун. Миний сургаалыг бичүүлэн авч гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барцад магад арилна. Миний энэ сургаалыг дуудах сайн хүмүүнээр дуудуулж хуурмаггүй бодож санаж явагтун. Миний энэ сургаалыг буулгасан судар номыг олон даяараа айл алгасалгүй, айл бүр уншуулж явбаас аливаа муу хортон дайсан лугаа уулзалгүй сайн явнаа. Жаран жилийн жаргал ирнээ. Арван хуруу тэгш жарганаа. Миний энэ сургаалыг дагаж явбаас шавь нар минь надтай хамт төгс баясгалант төгс баясгалант тэнгэрийн орон ба энхжингийн оронд дахин дахин учирч төрнө биш үү. Миний үгэнд орохгүй бол надтай учрах гэж миний хойноос агт морио сульдааж атан тэмээгээ чилээж амь биеэ зүдрээн ирсэн тань тусгүй байна.
Би өдөр шөнийн хамт зургаан цагт эргэдэг билээ. Өглөө эрт бостугай. Үдэш орой унттугай. Нүглийг тэвчиж, орой бүр ерөөл тавьтугай. Өлзий хутаг орших болтугай. Ум ма ни бад мэ хум. Тэргүүлшгүй олон төрөлдөө бие биедээ эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд, хань нөхөр, үр садан болж төрсөн бид бүгдээрээ туулсан бурхан, Богд ламаасаа хагацахгүй төрж Бурханы гэрлийн цогцос олохын ерөөлийг дамжиггүй талбия. Богд ламын өлмий дор мөргөмүй. Таны энэ их зарлиг бүхэн Гийгүүлэх наран мэт тэтгэх болтугай. Таны зарлиг ёсоор дамжиггүй саная…
ЦАГ ЯАГААД ЦӨВҮҮН БОЛОВ…
Цаг яагаад цөвүүн болов гэвэл буруу номт хятадыг хоймор тахих ширээгээ тавих, цайгаа домболж өгөх гэлон, гэцүл, банди, чавганц нарын ирэхэд хаалгаа хаагаад аргаа үүрээд ийш тийш нисэх мэт алхан явах. Гэртээ ороход нь буруу зөв хандаад хялав, цалав гэж улаан цайгаа уур савстал давхар доогуур нууж тавих. Хүйтэн шарыг унд гэж өгөх. Үхэхийгээ унтахын чинээ санахгүй. Эрлэг тамын газарт очоод юугаа хэлнэ дээ. Халуун ширэм ундыг ууж яаж болох вэ. Би энэ сургаалыг худал номлож гаргасан байх юм бол зөв юмыг буруу тийш нь аваачъя гэж санасан бол сайн муу ч тавин нэгэн төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан богд Жэвзүндамбын гэгээн дахиж бүү болъё. Бурхан бүү болъё. Тангарагаа эвдье. Тамын ёроол сахъя. Тангараглаж гуйсан минь энэ биш үү…
НҮГЛИЙН САВ ДҮҮРЧЭЭ…
Ертөнцийн хүмүүний нүглийн сав дүүрчээ. Эцэг эхээ ачлахгүй, эцэг эхээ элдвээр зовоох, тэнгэр газрыг зааж хараах, амьтан алахыг цээрлэхгүй, хүмүүнийг муучлах, их багыгаа занан тэмцэх сэтгэлийг үүсгэж нэг нэгнээ дарлах, шударга хүмүүнийг дорд үзэх, миний ийм бодлыг үл хайхран муу үйлийг үйлдэж сайн замаар явахгүй нэг мөсөн нүглийн сав дүүрчээ. Хорин найман одны ертөнц байгуулж дэлхий дахинд самуун үүсгэж зусар, зальхай мууг хураах цаг болов. Манай монголчууд сүсэг бишрэлээ сайнаар хичээн муугаа халж явтугай. Тэгвэл зовлонгоос гэтэлж чадна. Таван цөвүүн цаг болов. Арван хүмүүний ес нь үхнэ. Есөн эхнэр нэгэн эрийг дагна…
Ертөнцийн хүнд аюул их байна. Галын аюул, усны аюул, зэр зэвсгийн аюул, цэрэг дайны аюул, хулгай дээрмийн аюул, хорт могойн аюул, чоно барсын аюул, догшин аянга цахилгаан, борооны аюул, өлсөх өлбөрөхийн аюул, эцэг эх, үр садан хийгээд эр эм салж хагацахын аюул гэтлэхийн аргагүй цаг ийм болов. Аливаа хүмүүн сэтгэлээ засч хичээ. Хүмүүний үхдэл гуу судгаар дүүрээд цусан гол урсана. Зам байвч явах хүн байхгүй Гэр байвч суух хүн байхгүй дээл байвч өмсөх хүн байхгүй ийм цаг болов. Баян хэмээн битгий сагсуур, ядуу хэмээн битгий гутар. Баян ядуугүй амаржина. Муу үйлийг халж сайн замаар явбал цөвүүн цагаас гэтэлж болно…
ЗОВЖ БАЙНА…
Огторгуй дор цэргийн дайн хөдлөхийн учир зовж байна. Цагаан малгайт хятад нар нэн хоосрохын учир зовж байна. Хот балгасын газар цэрэг зэвсэг хөдлөхийн учир зовж байна. Их хаан олон үхэхийн учир зовж байна. Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана. Энэ зарлигийг минь дамжиггүй санах хэрэгтэй. Ирэх жилд огторгуй маш хэцүү аянга буух болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Бурхан тэнгэрт зул хүж тавьж мөргөгтүн. Эцэг эхийг ачлагтун. Сар бүрийн таван, арван таван, хорин таван энэ өдрүүдэд сүсэг бишрэлээр мөргөгтүн амар тайвнаар өнгөрөөж болно. Энэ зарлигийг уламжлан тараагтун. Богд би Хан хурмаст болж чөтгөрийг алгуурлан аюул бүхнээс гэтэлгээд цагаан лууг зүүн урд зүгээс алгуур залж ирээд таван зүйлийн тамхийг хориглоно. Мөн таван өнгийн архийг хамтаар хориглоно. Чоно барс хослоод огторгуйн доор зогсох хийгээд долоо, найман сард сэрэмжтэй байх хэрэгтэй. Түүн дээр үхэн барагдах хүмүүн тоогүй олон болох тул сар бүрийн шинийн найман, арван таван, хорин таванд чин үнэн сүсэг бишрэлээр мөргөгтүн.
Бурхан багшид ийн залбирвал гамшиг өнгөрч болно. Хичээх үгүй аваас гамшигаар үхэх болно. Тийм учраас зайлж болох номыг уншваас түүнээс зайлна. Энэ сургаалыг нэг хүмүүн бичиж тараавал нэгэн гэрээрээ гамшгаас гэтэлж болно. Олон бичиж тарааваас олон арван гэрийн гамшиг арилах. Мэдсээр байгаад эс тараавал цусаар бөөлжиж үхэх нь магад. Аливаа хүмүүн эс итгэвэл тэр гэрийхэн хижгээр үхэх болно. Огторгуй маш хэцүү аянга буулгах болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Энэ зарлигийг минь дам дамаа тараан зарлахтун. Сонсогчдыг үргэлж тэнхрүүлэх минь болтугай…

Address

Улсын Их Дэлгүүрийн ард талд 8/9/р байр, 1 давхарт

Alerts

Be the first to know and let us send you an email when Buddha Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share