Subeedei.mn

Subeedei.mn Эерэг бүхнийг...💛 Subeedei.mn

“Чингис хаан” ОУНБ руу 24 цагийн турш нийтийн тээврийн автобус үйлчилнэ.https://subeedei.mn/?p=9574Том хүн 15000, хүүхэд...
19/08/2025

“Чингис хаан” ОУНБ руу 24 цагийн турш нийтийн тээврийн автобус үйлчилнэ.

https://subeedei.mn/?p=9574

Том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих аж.

“Чингис хаан” ОУНБ руу нийтийн тээврийн ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн автобус маргаашаас эхэлж…

‼️ЦУОШГ: Маргааш /2025.08.20/ Улаанбаатар хот орчмоор ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох тул  үерийн аюулаас...
19/08/2025

‼️ЦУОШГ: Маргааш /2025.08.20/ Улаанбаатар хот орчмоор ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар

Энэ хичээлийн жилд 296 автобус нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчилнэ.
19/08/2025

Энэ хичээлийн жилд 296 автобус нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчилнэ.

Ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд ба...
19/08/2025

Ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн…

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Олон улсын газрын эвслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
19/08/2025

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Олон улсын газрын эвслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын газрын…

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ.
19/08/2025

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл…

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно. Тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-...
19/08/2025

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно.

Тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-25-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Жилд 9-13 удаа болдог уг цуврал тэмцээн нь зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансааг олгодог аж.

Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байна. Уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.

Т.Мөнхдэмбэрэл “Парис-2024” зуны Паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгө, дэлхийн сорилго буюу цуврал тэмцээнд ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг нислэг үйлдлээ.
19/08/2025

Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг нислэг үйлдлээ.

2025 оны 08 сарын 18-ны өдөр Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн…

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.
19/08/2025

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс…

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар яр...
19/08/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ.

https://subeedei.mn/?p=9550

ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр…

ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчн...
19/08/2025

ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад Мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.
✅Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
✅Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
✅Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
✅Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
✅Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
✅Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
✅Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
✅Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
✅Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
✅Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах, хээр хоноглохгүй байх;
✅Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;
✅Хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны 24,900,000 төгрөг төлөх заалттайг анхаарна уу.
✅Яаралтай тохиолдолд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл зөвлөмж солилцон ажиллах;
Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ

"Богд хааны ордон" музейн өвлийн ордныг сэргээн засах талаар ярилцлаа.
19/08/2025

"Богд хааны ордон" музейн өвлийн ордныг сэргээн засах талаар ярилцлаа.

Нийслэлийн "Богд хааны ордон" музейн өвлийн ордныг  сэргээн засах ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна.  Үүнд…

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Subeedei.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share