Eruulnews AI

Eruulnews AI Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Eruulnews AI, News & Media Website, SBD 1 Khoroo, Sky Plaza 1005, .

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:  Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan TogtmolЦУВРАЛ 6ЯАГААД “СУРГУУЛИЙН О...
14/03/2026

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol

ЦУВРАЛ 6

ЯАГААД “СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн захиалгаар хийсэн “Хүүхдийн орчны эрүүл мэндийн түргэвчилсэн үнэлгээ” судалгаа сургуулийн орчны бодит нөхцөл байдлыг тоон баримтаар харуулсан.

Ерөнхий боловсролын сургуулиудын 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандартын шаардлага хангаагүй хашаатай, 77.2 хувь нь эдэлбэр газраа зориулалтын дагуу ашигладаггүй, 73.2 хувь нь аюулгүй байдлыг хангасан биеийн тамирын талбайгүй, 13 хувь нь хүүхэд унаж гэмтэх эрсдэлтэй орчинтой, 76.9 хувь нь гадна талбайдаа ил задгай цахилгааны утастай байна.
Мөн 2022 оны байдлаар Улаанбаатар хотын 670 цэцэрлэг, 281 сургуулийн тоглоомын талбай MNS 6751:2019 болон MNS ISO 8124:2010 стандартын шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдсон.

Эдгээр нь жижиг асуудал биш.
Хүүхдийн сурч, тоглож, хөгжиж буй орчны аюулгүй байдал системийн түвшинд зохицуулалт дутмаг байгааг илтгэж байна. Одоогийн зохицуулалт салангид, хяналт сул, хариуцлага тодорхой бус байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс сурч, хүмүүжиж буй орчин нь эрүүл, аюулгүй байх нь сонголт бус, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хэрэгжилтийн асуудал юм.

Ийм нөхцөлд сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдсэн стандарт, тодорхой хариуцлага, хэрэгжилтийн хяналттайгаар хуульчлах шаардлага бодитоор үүссэн.

“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль” нь уриа биш Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн зайлшгүй шийдэл юм.

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/tusul/abf2e02c-edc4-4f81-ac87-8ec8ee7c0e0f

“ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ БНХАУ-ын Гуа...
07/02/2026

“ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ

БНХАУ-ын Гуанши мужийн Янгшуо хотод энэ оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохиогдсон ОУ-ын хүүхдийн “Yangshuo CUP”-2026 хөлбөмбөгийн цомын тэмцээнд Монгол улсаас Дэрэн клубийн өсвөрийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд 7 улсын 110 баг шандас сорьсон бөгөөд Дэрэн клубээс U8, U10, U12 насны ангилалд 3 баг 50 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй оролцлоо.

Үүнээс U8 насны тамирчид 8 тоглолт хийснээс 6 хожил, 1 тэнцэл, 1 хожигдолтойгоор 30 багаас шөвгийн 4-т шалгарч Хүрэл медал, цомын эзэд боллоо.

Харин U10 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийснээс 4 хожиж 4 хожигдсон үзүүлэлтээр 16 багаас 7 дугаар байрт бичигдэж тэмцээнийг өндөрлүүлсэн бол U12 насны баг тамирчид нийт 8 тоглолт хийж 4 хожил, 1 тэнцэл, 3 хожигдлоор 15 багаас тэмцээний 6 дугаар байрт тус тус шалгарлаа.

03/02/2026
Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:  Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan TogtmolЦУВРАЛ 5СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮ...
30/01/2026

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol

ЦУВРАЛ 5

СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

“Эрүүл сургууль цогц үнэлгээ”-ний шалгуурыг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс боловсруулсан ба уг үнэлгээг Монгол Улсад хийхэд авбал зохих 930 онооноос дунджаар 467.3 оноо буюу (50.2 хувь) авсан.
Өөрөөр хэлбэл үнэлгээнд хамрагдсан сургуулиудын орчин, нөхцөл хүүхэд эрүүл өсөж торних, сурч боловсроход ноцтой эрсдэлтэй үнэлэгдсэн.

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/tusul/abf2e02c-edc4-4f81-ac87-8ec8ee7c0e0f

29/01/2026

Гэдэс дотор, хоол боловсруулалтыг дэмжих энгийн арга 🌿
Эслэг ихтэй ногоо идэх, хангалттай ус уух, тогтмол хөдөлгөөн хийх нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.
#эрүүлорчинаюулгүйирээдүй #ЭрүүлМэнд #ЭрүүлХоол #эрүүлхооллолт

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ D-PARLIAMENT, LAWFORU...
26/01/2026

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ D-PARLIAMENT, LAWFORUM.PARLIAMENT-д БАЙРШУУЛЛАА

Доорх холбоосоор орж хуулийн төсөлтэй танилцаж, саналаа үлдээнэ үү.

https://d.parliament.mn/tusul/95aab62a-a469-4fe1-87e1-358e142a5fce

https://lawforum.parliament.mn/ #

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Дэмжих жилийн хүрээнд:
Эрүүл мэндийн тухай хууль
Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж байна.

Эрүүл мэндийн салбарын тогтвортой байдал нь зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс бус, хамгийн түрүүнд хүний нөөцөөс хамаардаг. Гэвч өнөөдөр эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийн хамгаалалт нэгдсэн бодлогоор зохицуулагдаагүй хэвээр байна.

Ажлын ачаалал их, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн онцлогийг хуульчлаагүйгээс хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, чадварлаг боловсон хүчин салбараас гарах, гадагш шилжих хандлага нэмэгдэж байна.

Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж буй бодлогын түвшний асуудал юм.
Олон улсын жишигт эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлага, хамгаалалтыг тусгай хуулиар зохицуулж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж ирсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ажилтныг хамгаалах бодлого нь үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг онцолдог.

Иймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хууль нь салбарын дотоод асуудал бус, иргэдийн эрүүл мэндийн баталгаа, улсын хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн юм. Хүний нөөцөд суурилсан бодлогын энэхүү шинэчлэл нь эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой болгож, нийгмийн итгэлийг бэхжүүлэх стратегийн алхам байх ёстой.

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:  Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan TogtmolЦУВРАЛ 4СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮ...
24/01/2026

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol

ЦУВРАЛ 4

СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

“Аюулгүй байдал”

Сургууль нь суралцагчийг сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, журамд нийцсэн дараах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

1. Сургуулийн орчноос шалтгаалсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
2. Аюулгүй ажиллагаа, гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах
3. Эрсдэлтэй орчин, нөхцөлийг илрүүлж, засварлах
4. Суралцагчдад шаардлагатай дэмжлэг, хамгаалалтыг үзүүлэх
5. Сургуулийн барилга, байгууламж, орчны аюулгүй байдлыг хангах

Аюулгүй орчин – Хариуцлагатай сургууль
Эрүүл, хамгаалагдсан ирээдүй

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/tusul/abf2e02c-edc4-4f81-ac87-8ec8ee7c0e0f

22/01/2026

Гэдэс дотор, хоол боловсруулалтыг дэмжих энгийн арга 🌿
Эслэг ихтэй ногоо идэх, хангалттай ус уух, тогтмол хөдөлгөөн хийх нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.

#эрүүлорчинаюулгүйирээдүй #ЭрүүлМэнд #ЭрүүлХоол #эрүүлхооллолт

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:  Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan TogtmolЦУВРАЛ 2.2СУРГУУЛИЙН ОРЧНЫ Э...
20/01/2026

Т. МӨНХСАЙХАН ГИШҮҮНИЙ САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol

ЦУВРАЛ 2.2

СУРГУУЛИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЁРДУГААР БҮЛЭГ

СУРАЛЦАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сургууль нь суралцагчийн эрүүл мэнд, сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•Эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэлт
•Хувийн болон эмзэг мэдээллийн нууцлал
•Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
•Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг
•Эрүүл мэндийн боловсрол, зөв дадал
•Дархлаажуулалтын хяналт

Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://d.parliament.mn/tusul/abf2e02c-edc4-4f81-ac87-8ec8ee7c0e0f


#эрүүлаюулгүйорчин

Address

SBD 1 Khoroo, Sky Plaza 1005

123133

Telephone

+97680156007

Alerts

Be the first to know and let us send you an email when Eruulnews AI posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share