14/09/2025
ТАНЫ МАШИНЫ НЭР ЯМАР УЧИРТАЙГ МЭДЭХ ҮҮ?
Бүхий л брэндийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загварт нэр өгөхдөө ирээдүйн амжилт бэлгэдлийг нь бодож их нухацтай ханддаг. Зарим брэндүүдийн автомашины загварын нэрийн агуулга:
Toyota
• Alphard- Огторгуйн хамгийн тод Альфа од
• Avalon- Диваажингийн цэцэрлэг. Артур хааныг оршуулсан газар гэж кельтийн домогт гардаг
• Axio- Үнэт зүйл (Грек)
• Camry- Титэм (Япон)
• Chaser- Анчин, мөрч (Англи)
• Crown- Титэм (Англи)
• Estima- Хүндэтгэл хүлээсэн (Англи хэлний estimable үгнээс гаралтай)
• Gaia- Газар, дэлхийн бурхан (Грек)
• Granvia - Агуу хүчирхэг, зам (Латин)
• Harrier- Анч шувуу (Англи)
• Hiace- Өндөр зэрэглэлийн мэргэжилтэн (Англи хэлний high, ace үгнүүдээс гаралтай)
• Highlander - Уулын өндөрлөг нутгийн хүн (Англи)
• Hilux- Өндөр зэрэглэл, ангилал (Англи)
• Kluger- Ухаантай, мэргэн (Герман)
• Land Cruiser- Газрын хөлөг онгоц, крейсер (Англи)
• Prado- Өвст нуга, тал (Португали)
• Prius- Бусдын урд, түрүүнд, хөтлөгч (Латин)
• Raum- Зай, талбай (Герман)
• Vitz- Авьяслаг, хурц ухаантай (Герман)
Volkswagen
• Arteon - Уран хийц (Англи)
• Amarok - Чоно (АНУ-н уугуул иргэдийн хэл)
• Bora - Хүйтэн салхи (Итали)
• Passat - Салхи, урсгал (Герман)
• Tiguan - Бар+игуана (Үгсийг товчилж зохиомол нэр үүсгэсэн)
• Touareg - Сахарын цөлд амьдардаг Touareg үндэстэн
• Polo - Поло спортын нэр (Англи)
• Vento - Салхи (Испани)
Porsche
• Cayenne - Кайенн чинжүү (Англи)
• Cayman - Өмнөд Америк-д амьдардаг матрын төрөл (Англи)
• Carrera - Уралдаан (Испани)
• Macan - Бар (Индонези)
• Taycan - Залуу, хурдан морь (Турк)
Subaru
• Impreza - Амжилт, сэтгэгдэл төрүүлэх (Англи)
• Legacy - Өв залгамжлал (Англи)
• Outback - Алсын нутаг (Австралийн алсгщлагдсан нутгийн нэр)
• Forester - Ойн ажилтан (Англи)
• Crosstrek - Давхцал + аялал (Англи)