ALTAI Insight News

ALTAI Insight News Таныг эерэг цэнэгээр цэнэглэнэ.

22/08/2026

EPIC төслийн хүрээнд малын эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

21/08/2026

2026 оны III улирлын Төрийн албаны Ерөнхий шалгалтын талаар...

✨GREEN STAGE ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 🎉ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд харилцагч, хамтрагчдадаа хамтдаа өссөн он жилүүдийн т...
24/06/2026

✨GREEN STAGE ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 🎉

ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд харилцагч, хамтрагчдадаа хамтдаа өссөн он жилүүдийн талархал болгон “GREEN STAGE” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээнд хүрэлцэн ирж, дуу хөгжим, дулаахан дурсамжаар дүүрэн зуны нэгэн өдрийг хамт олон, хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхийг урьж байна.

📅 Огноо: 2026 оны 6-р сарын 27-ны өдөр, 18:00 цагт

📍 Байршил: Говь-Алтай аймгийн төв цэнгэлдэх

🎤 Тоглолтод: П.Баярцэнгэл, О.Гантулга, Б.Одмандах, RecOn хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Мөн тоглолтоос гадна:

🛍 11:00–16:00 цагт төв талбайд ХААН Банкны харилцагч байгууллагуудын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны асрууд ажиллана.

🎯 Хүрэлцэн ирсэн зочдын дунд олон сонирхолтой хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, банкны цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэнэ.

Хайртай дотны хүмүүстэйгээ хамт хүрэлцэн ирж, хөгжмийн хэмнэл, дурсамж, баярын уур амьсгалыг хамтдаа мэдрээрэй!



АЙМАГ СУМДЫН БАЯР НААДАМ 7 САРЫН 8-9-НЫ ӨДРҮҮДЭД НЭГЭН ЗЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.     ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНЫГ МАЛЫН Ш...
24/06/2026

АЙМАГ СУМДЫН БАЯР НААДАМ 7 САРЫН 8-9-НЫ ӨДРҮҮДЭД НЭГЭН ЗЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНЫГ МАЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙГЭЭР ТУХАЙН АЙМАГ, СУМДАДАА УРАЛДУУЛАХААР БОЛЛОО.

24/06/2026

ЖАНГАР ФЕСТИВАЛЬ ТАВ ДАХЬ ЖИЛДЭЭ
2026 оны 07 сарын 27-30-ны өдрүүдэд...

🏐 НӨХӨРСӨГ ХАНДЛАГА, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА✅️ Говь-Алтай аймгийн “ШИНЭ-АЛТАЙ”  Худалдааны нэгдсэн захын захиргаа,...
22/06/2026

🏐 НӨХӨРСӨГ ХАНДЛАГА, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

✅️ Говь-Алтай аймгийн “ШИНЭ-АЛТАЙ” Худалдааны нэгдсэн захын захиргаа, удирдлага, бизнес эрхлэгчид, түрээслэгчдийн дунд зохион байгуулсан волейболын тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 20- ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн нь хамт олны эв нэгдэл, харилцан ойлголцол, идэвх оролцоог нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд оролцогчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүллээ.

Нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлсэн энэхүү тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

#ШинэАлтайХудалдааныНэгдсэнЗах
#ВолейболынТэмцээн2026
#ЭрүүлАмьдралынХэвМаяг
#ХамтдааХөгжье

СУТАЙ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГА 7 САРЫН 24-НД БОЛОХ ТОВ ГАРЛААГовь-Алтай аймгийн Тонхил, Дарви сум болон Ховд...
18/06/2026

СУТАЙ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГА 7 САРЫН 24-НД БОЛОХ ТОВ ГАРЛАА

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сум болон Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт сүндэрлэн орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдлоо.

🌄 УРАН ЗУРАГ ШИГ АЛТАЙ НУТАГ – СУТАЙ ХАЙРХАН

Говь-Алтайн уудам тал, мөнх цаст Алтайн нурууны зүүн өмнөд хаяанд сүрлэгээр сүндэрлэх Сутай хайрхан бол Монголын бахархалт уулсын нэг. Дарви, Тонхил, Ховдын Дарви, Цэцэг сумдын заагт 60 километр үргэлжлэн орших энэ уулын ноён оргил Цаст Богд далайн түвшнээс дээш 4090 метрт цойлон өндөрснөөрөө хоймрын сүрийг илтгэнэ.

“Су+тау” буюу түрэг үгнээс гаралтай “Устай уул” хэмээн нэрлэгдсэн домогт Сутай хайрхан эрт цагийн хүмүүсийн ахуйтай салшгүй холбоотой байжээ. Зарим домогт “Сүүтэй уул” хэмээн нэрлэдэг нь уулнаас зэрлэг үхэр буулган, сүүг нь хэрэглэж байсан тухай хууч ярианаас улбаатай. Харин өөр нэгэн домогт Гималайн уулсаас тасарч ирээд Алтайн нуруунд хүй цөглөн тогтсон хэмээн өгүүлдэг.

Сутай хайрхан уулыг 2008 оноос Төрийн тахилгат уул болгон өргөмжилж, Их овоог тахиж байна. Улаанбаатараас 1016 километрийн зайд орших энэ уул уудам талын дээгүүр мөнх цастай цайран харагдах нь Алтай нутгийг уран зураг мэт гайхамшигтай болгодог.

Зуны эхэн сарын шинийн арван тавны сар.
01/06/2026

Зуны эхэн сарын шинийн арван тавны сар.

20/05/2026

2026.05.17

Address

Yösönbulag

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ALTAI Insight News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share