Баян-Өлгий шуурхай мэдээ

Баян-Өлгий шуурхай мэдээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баян-Өлгий шуурхай мэдээ, Video Creator, Istanbul.

Ирэх долоо хоногт Монголд соронзон шуурга, цочир хүйтрэлт тохионоЦаг уурын байгууллага болон одон орон судлаачдын мэдээл...
31/08/2025

Ирэх долоо хоногт Монголд соронзон шуурга, цочир хүйтрэлт тохионо

Цаг уурын байгууллага болон одон орон судлаачдын мэдээлснээр ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гаригуудад Монгол оронд цаг агаарын эрс өөрчлөлт, соронзон шуурганы нөлөө зэрэг таагүй нөхцөл үүсэх төлөвтэй байна.

🔭 Нарны идэвхжил нэмэгдэнэ
• 9-р сарын 2-ны Мягмар гарагт нарны хүчтэй тэсрэлт болно. Үүний улмаас соронзон шуурга дэгдэж, 9-р сарын 4–6-ны хооронд Төв Ази, ОХУ болон Монгол орны нутагт нөлөөлж, дэлхийн соронзон орны идэвхжил эрс нэмэгдэхийг судлаачид онцолж байна.

🌧️ Цаг агаарын таагүй нөхцөл
• Пүрэв болон Баасан гарагийн шөнө Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, мөн Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдаар хур тунадас орно.
• Хөвсгөл, Завхан, Архангайн уулс болон Хэнтийн нуруу орчмоор нойтон цас орж, шөнөдөө эрс хүйтэрнэ.
• Салхины хурд 12–14 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
• Пүрэв гаригт: Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь.
• Баасан гаригт: Төв, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар.

🥶 Цочир хүйтрэлт
• Пүрэв, Баасан гаригт Хөвсгөл, Завхан, Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар шөнөдөө 0–4 хэмд хүрч цочир хүйтэрнэ.

⚠️ Иргэдэд өгөх зөвлөгөө
• Өндөр настан, зүрх судасны болон даралт ихсэх өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ онцгойлон анхаарах,
• Жолооч, тээвэрчид замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох,
• Хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөлд бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.

"The Mongolz",  Esports World Cup 2025 тэмцээний финалын тоглолтод Туркийн AURORA багийг гурван MAP дараалан ялж, уг тэм...
24/08/2025

"The Mongolz", Esports World Cup 2025 тэмцээний финалын тоглолтод Туркийн AURORA багийг гурван MAP дараалан ялж, уг тэмцээний цомын эзэн болон 500 мянган долларын шагнал хүртлээ. Финалын ширүүн тулаанд "The Mongolz" тактик, тоглолтын мэдрэмж, багийн зохион байгуулалтаараа илт давамгайлж, ялалтаа бататгасан юм. Финалын тоглолт эхний map-аас л ширүүн тоглолт гаран тун өрсөлдөөнтэй боллоо.
Тэмцээн дараах байдлаар өндөрлөв:
🥇 The Mongolz
🥈 AURORA (Турк)
🥉 Falcons
Vitality – хоёр дараалан ялагдал хүлээж, дөрөвдүгээр байрт бичигдэв.
"The Mongolz"-ын амжилт өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хөгжөөн дэмжигчдийнхээ тоог улам бүр нэмэгдүүлэн, уг спортын ранкаа ахиулан өөрсдийн нэрээ бататгаж байна.
Тэдний дараагийн тэмцээн 2025 оны есдүгээр сарын 12-21-ний хооронд зохиогдох FISSURE PG2 тэмцээн байх бөгөөд дэлхийн шилдгүүд дахин нэг тулаанд хүч үзнэ.

Address

Istanbul

Telephone

+97699443214

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий шуурхай мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category