Strategic voice with Duka

Strategic voice with Duka Helping individuals and businesses strengthen their communication, storytelling, and PR strategies. Let’s shape your voice together.

АНУ-д суралцах хүсэлтэй хүмүүст зөвөлгөө харамгүй өгнөө

ЯАГААД УНШИЖ ЭХЛЭХ ЁСТОЙ ВЭ. 1. Мэдлэг олж авахын тулд УНШ. 2. Санах ойг сайжруулахын тулд УНШ. 3. Шүүмжлэх, дүн шинжилг...
02/22/2025

ЯАГААД УНШИЖ ЭХЛЭХ ЁСТОЙ ВЭ.
1. Мэдлэг олж авахын тулд УНШ.
2. Санах ойг сайжруулахын тулд УНШ.
3. Шүүмжлэх, дүн шинжилгээ хийх чадварыг бэхжүүлэхийн тулд УНШ
4. Карьераа ахиулахын тулд УНШ.
5. Бичих чадварыг сайжруулахын тулд УНШ
6. Стресс, түгшүүрийг бууруулахын тулд УНШ
7. Анхаарал төвлөрөлтөө сайжруулахын тулд УНШ.
8. Урам зоригийг нэмэгдүүлэхийн тулд УНШ.
9. Өөрийнхөө хурдтай суралцахыг сайжруулахын тулд УНШ
10. Төсөөллийг урамшуулахын тулд УНШ.
11. Ярилцах чадварыг сайжруулахын тулд УНШ
12. Өрөвч сэтгэлтэй болохын тулд УНШ
13. Сайн унтахын тулд УНШ
14. Нөхөрлөлийн эх үүсвэртэй болоход туслах тул УНШ
15. Урт наслахын тулд УНШ
16. Зөв хүмүүстэй холбодог тул УНШ
Copy

"Positive Discipline" by Jane Nelsen, Ed.D., is a comprehensive guide that offers practical strategies and insights for ...
09/10/2024

"Positive Discipline" by Jane Nelsen, Ed.D., is a comprehensive guide that offers practical strategies and insights for parents and educators to foster respectful, empathetic, and effective discipline techniques. The book emphasizes the importance of teaching children valuable life skills while maintaining a nurturing and supportive environment. Here are ten key lessons and insights from the book:

1. Understanding the Purpose of Discipline: Nelsen defines discipline not as punishment but as a way to teach and guide children. The primary purpose of discipline is to help children learn self-discipline, empathy, and responsibility. By reframing discipline in this way, parents can create a more positive and constructive approach to managing behavior.

2. The Importance of Respect: A cornerstone of Positive Discipline is the idea that children deserve respect, and in turn, they should learn to respect themselves and others. Nelsen emphasizes that mutual respect between parents and children fosters a healthy relationship and encourages children to internalize positive values.

3. Balancing Kindness and Firmness: Nelsen introduces the concept of being both kind and firm in discipline. Parents should approach situations with empathy and compassion while also setting clear and consistent boundaries. This balance helps children feel secure and understand the limits of acceptable behavior.

4. Identifying the “Why” Behind Behavior: Understanding the underlying reasons for a child’s behavior is crucial. Nelsen encourages parents to ask questions and explore the motivations behind a child’s actions. By identifying the root causes, parents can address issues more effectively and help children learn appropriate ways to express their needs.

5. Teaching Problem-Solving Skills: A key aspect of Positive Discipline is teaching children how to solve problems. Nelsen advocates for involving children in the process of finding solutions to conflicts or behavioral issues. This empowers children to take ownership of their actions and develop critical thinking skills.

6. Encouraging Independence and Responsibility: Nelsen stresses the importance of allowing children to take on age-appropriate responsibilities and make choices. Encouraging independence helps children build confidence and learn the consequences of their decisions, promoting personal growth and accountability.

7. Using Natural Consequences: The book highlights the value of allowing children to experience natural consequences for their actions. Instead of imposing arbitrary punishments, parents can let children face the results of their choices, which provides valuable learning experiences and strengthens their understanding of cause and effect.

8. Building a Connection through Empathy: Nelsen emphasizes the importance of building strong connections with children through empathy and understanding. By actively listening and validating children’s feelings, parents can create a safe space for open communication, making it easier to address behavioral challenges.

9. Involving Children in Family Decisions: Nelsen advocates for involving children in family discussions and decision-making processes. This practice not only teaches children about cooperation and collaboration but also gives them a sense of belonging and investment in family dynamics.

10. Cultivating a Growth Mindset: The book encourages parents to foster a growth mindset in their children by emphasizing effort and perseverance over innate ability. Nelsen suggests praising children for their hard work and resilience, helping them understand that mistakes are opportunities for learning and growth.

In "Positive Discipline," Jane Nelsen provides parents and educators with a framework for guiding children with love, respect, and understanding. By focusing on teaching valuable life skills and fostering a positive and supportive environment, Nelsen’s approach helps children develop into responsible, empathetic individuals. The book serves as a valuable resource for those seeking effective and compassionate discipline strategies that promote healthy relationships and personal growth.

Book: https://amzn.to/3TmJr2Z

You can get the audiobook for FREE by using the same link above when you register on the Audible platform.

*Мэдэвч нуудаг, чадавч тусалдаггүй. Асуувч хэлдэггүй хүмүүс хуурай газрын хатсан сайртай адил шимгүй* . Мэдсэн, сонссон,...
05/01/2024

*Мэдэвч нуудаг, чадавч тусалдаггүй. Асуувч хэлдэггүй хүмүүс хуурай газрын хатсан сайртай адил шимгүй* . Мэдсэн, сонссон, уншсан, судалснаа харамгүй өгч байдаг "Өглөгч мод" шиг мөлжүүртэй, өгөөжтэй байх нүнжигтэй явахыг л хүсдэг дээ.

Нью Иорк дахь үзвэр  #6Brooklyn BridgeНью-Йорк хотын Бруклин, Манхэттэн хоёр дүүргийг холбосон хамгийн ууган 1825 метр у...
10/26/2023

Нью Иорк дахь үзвэр #6

Brooklyn Bridge

Нью-Йорк хотын Бруклин, Манхэттэн хоёр дүүргийг холбосон хамгийн ууган 1825 метр урт бөгөөд 26 метр өргөн дүүжин гүүр гэнэ.
Энэ гүүрийг 1883 онд барьсан бөгөөд 1903 он хүртэл дэлхийн хамгийн урт дүүжин гүүр байжээ, хаанахын ямар гүүр нь бут цохиод хамгийн нь болчвоо, олж мэднээ хэхэ. Та нар мэдэж байгаа бол коммент бичээрэй.

Холливудын кинонуудын ачаар энэ гүүр Нью-Йорк хотын бэлгэдлийн нэг болоод байгаа гэнэ.
Тэгээд л очиж үзэх гээд байсан юм байгааз😬

Гүүрний амсар дээр наймаа хийж байгаа хүмүүс зөндөө.
Нью Иорк гэсэн бичигтэй малгай, подволк, хөргөгчний наадаг соронз авсан.

Дараа нь аялалын дурсамжаа хөргөгчний наалтаа хараад санах байх🤗

10/26/2023

Нью Иорк дахь үзвэр #5

Wall street бол АНУ-ын Нью Иорк хотын санхүүгийн дүүрэг юм.
Дэлхийн санхүүгийн төв гэж хэлж бараг болно. Дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж болох Нью Иоркийн Хөрөнгийн Биржээс эхлээд Насдак гэх мэт биржүүд, Америкийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкууд (investment banks), сангууд (funds) бүгд энд төвтэй. Энэ дүүргийн түүх 17-р зуунаас эхтэй. 18-р зууны сүүлчээс тус дүүрэгт хүмүүс цуглаж, үнэт цаас арилжиж эхэлсэн байгаа юм. Харин энэ үед Монголчууд бид Манжийн дарлалд зовж байлаа, юун хувьцаа.

Харин өнөөдөр Монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болсон байна, 100% хувьцаа эзэмшигч ард түмэн, итгэмээргүй юм. Бүгд Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа эзэмшигчид. Энэ үзүүлэлтээр нь хэмжвэл бид нар чинь дэлхийд номер 1-т орж байна шүү.

Товчхондоо Волл Стрийт бол…
Эрт дээр үед нэг тосгон байжээ. Тэр тосгонд сэргэлэн залуу тосгоны ардад самж худалдаж авна, нэг бүрийг 10 доллараар гэдэг зар тараасан байна. Ардууд тосгоны эргэн тойрон үлэмж их самж байдгийг мэдэх агаад тэднийг барьж зарж эхлэв. Сэргэлэн залуу 10 доллараар 1000 самж худалдан авч гэнэ дэ. Тэгээд самжны нийлүүлэлт багасаж эхлэв. Ардууд нийлүүлэлт ховордсон самж барих оролдлогоо аажмаар орхисоор байлаа.
Гэтэл сэргэлэн эр одоо 20 доллараар нэг бүрийг нь худалдан авах санал тавиваа. Энэ мэдээ нь ардуудын сэтгэлийг ахин хөдөлгөж, тэд самжны эрэлд дахин гарав. Самжны нийлүүлэлт алга болж эхэлсний эцэст ардууд урьдын фермийн ажилдаа шамдах болжээ. Сэргэлэн залуугийн санал 25 доллар болтол өссөн боловч одоо самж барих байтугай харах нь хүртэл ховор үзэгдэл болсон тул түүний саналыг ингээд орхиё!
Нэг өдөр сэргэлэн залуу самжнуудыг 50 доллараар худалдан авах санал тавьжээ. Тэр энэ үйлдлээ өөрийн бүрэн хэмжээний төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгэхээр болж , өөрөө өөр төрлийн ажил хэрэг хийхээр явжээ.
Төлөөлөгч ардуудад хэлж байна, "Энэ торонд цуглуулсан бүх самжнуудыг харцгаа. Нэг бүрийг нь та нарт 35 доллараар худалдахад бэлэн байна, сэргэлэн эрийг тосгонд эргэж ирэх үед та нар буцаагаад нэг бүрийг нь 50 доллараар зарж чадна".
Ардууд хоорондоо зөвшилцөөд өөрсдийн бүх мөнгөө шавхаж байгаад самжнуудыг бүгдийг худалдан авав.
Тэгээд ардууд дахиж хэзээ ч сэргэлэн эр болон түүний төлөөлөгчийг хараагүй, зөвхөн самжнуудтайгаа хоцорсон гэдэг.
Волл Стрийтэд тавтай морил!

Нью Иорк дахь үзвэр  # 4Нэг бухны хөшөө бүх жуулчидыг цуваа болгон жагсааж чадаж байгаа нь одоо тэгээд тавилан юм даа🤣🤣🤣...
10/26/2023

Нью Иорк дахь үзвэр # 4
Нэг бухны хөшөө бүх жуулчидыг цуваа болгон жагсааж чадаж байгаа нь одоо тэгээд тавилан юм даа🤣🤣🤣

“Charging Bull” гэх энэхүү 3,2 тонн жинтэй мөргөхөөр давшилж буй бухны хөшөө алдарт Wall Street-д байдаг. Хамгийн анх 1989 оны 12-р сард Зул сарын баярын үзүүлэн болж Нью Йорк хотноо ирсэн бөгөөд баярын дараа буцаан авахад оршин суугчид ихэд дургүйцсэн байна. Ингээд хөшөөг мөнгөний гудамжинд эргүүлэн байршуулжээ. Уран бүтээлч нь бухыг АНУ-ын хүч чадлын бэлгэ тэмдэг болгохоор хийсэн гэж тайлбарладаг ч Wall Street-ийн амжилтыг бэлгэддэг гэж хүмүүс итгэдэг юм.

Бухын “төмсөг”-т хүрэх нь аз авчирдаг гэж итгэдэг тул хажуугаар нь өнгөрч буй бүх хүн хүрээд өнгөрдөг. Бухын доодох олон хүнд ноолуулсаар байгаад илт цайвар болсон байна🤣🤣🤣

10/14/2023

Нью Иорк дахь Үзвэр #3
Empire State Building 102 давхар байшин 1930-1931 оны хооронд ганцхан жилийн дотор баригдсан.
Барилга баригдаж байгаа үйл явцыг хөдөлгөөнт дүрсээр үзүүлсэн нь фото зургаас илүү сонирхолтой, яг цаана нь барилгын ажил өрнөөд тэр өндөр дээр хүмүүс яг ажлаа хийж байгаа сэтгэгдэл төрөхөөр хийсэн нь үзүүштэй байлаа.

10/14/2023

Нью Иорк дахь Үзвэр #2
One World Observatory 102 давхар өндөр байшингаас Нью Иорк хотыг тэр чигээр нь дээрээс нь харах боломжтой.
Хүний гараар юу ч байхгүй арал, хойг дээр ямар их зүйл бүтээсэн түүхийг он цагийн дарааллаар уран сэтгэмжтэй, фото зураг, видео эвлүүлэн харуулж чаджээ, хөгжим нь бас гоё огшмоор.
Түүхээ зургаар өгүүлж дуусангуут том хөшигнүүд нь нэгэн зэрэг нээгдэнгүүт Нью Иорк хотын сүрлэг өндөр байшингууд тэр дор харагдана. Үүнийг харсан хүн бүр дуу алдаж байгааг сонсоорой.

10/14/2023

Нью Иорк дахь Үзвэр #1
Эрх чөлөөний хөшөө чинь Liberty гээд арал дээр байдаг юм байна.
Би ерөөсөө арал гэж бодоогүй эх газраас түрж орж ирсэн хойг дээр байдаг гэж бодож байлаа.
Дэргэдээс нь харахаар сүртэй том, энэ хөшөөг очиж үзэхийн тулд нэг хүн дор хаяж $20 төлж байгаа.
Нью Иорк бол үзвэрүүдээрээ л их мөнгө хийдэг газар байна лээ.

Чикагогийн төвд нэг эгчийгээ муж хоорондын автобусанд суулгаж өгчихөөд өндөр өндөр байшингууд хараад баясаж байгаа би хэ...
09/28/2023

Чикагогийн төвд нэг эгчийгээ муж хоорондын автобусанд суулгаж өгчихөөд өндөр өндөр байшингууд хараад баясаж байгаа би хэхэ.

Энд хотын төв, хүмүүсийн амьдардаг газар хоёр эрс ялгаатай.

Ихэнх хүмүүс аль болох нам гүм, түгжрэлгүй, хотын захаараа амьдардаг. Зурам, хэрэм ойр орчмоор нь гүйлдсэн, шувууд нь жиргэсэн хөдөө байгаа юм шиг мод ихтэй мөртлөө хүний хэрэгцээнд тохирсон тоглоомын талбай, цэцэрлэг, спортын бүх төрлийн паркуудыг олноор нь байгуулж өгсөн нь үнэхээр гоё.

Ер нь бол гоё өндөр шилэн, олон янзын загвар дизайнтай барилгууд, гоё гоё гэрэл, хөшөө, барималтай гудамж, үзвэр үйлчилгээ, дэлгүүрүүдтэй завгүй хотын төвийг хаяадаа л харж баясахаас биш хүний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй байнга хүсэгдээд байдаг зүйл биш гэдэг нь тодорхой болохоор анхнаасаа хот төлөвлөлтөө зөв хийдэг юм байна, айхтар улсууд чинь.

Хүний хэрэгцээ энгийн ш дээ гэдэг үгтэй зарим талаараа санал нийлж байна.

Хотод амьдардаг хүмүүс бол замын хажуугаар алхаад, эсвэл дугуй унаад явчих замтай, хүүхдүүдээ гаргаад чөлөөтэй гүйлгээд тоглуулчих талбай, өөрсдөө амралт, чөлөөт цагаа өнгөрөөчих, олбогоо дэлгээд налайгаад суучих, хэвтчих ногоон зүлэг л байхад болдог гэдгийг энд ирээд ойлгосон.

Түүнээс улсаасаа өдөр тутмын хоолоо гуйгаад, ингэж тэжээгээд, тэгэж тэтгээд өг гээд хэн ч гуйгаагүй.

Зүгээр л хүндээ ээлтэй хот төлөвлөөд өг, өөр юу ч биш!

Address

250 West 8th Street
Erie, PA
16041

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Strategic voice with Duka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share