
20/02/2025
УЛСЫН НАЧИН О.ТҮМЭН ТҮРҮҮЛЛЭЭ
XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан Түргэн суманд болов.
Тус барилдаанд Увс аймгийн Тэс сумын харъяат, Баруунтуруун дахь ХЦ-ын 0311-р анги, "Увс нуур" дэвжээ, "Ундарга Увс" "Хоовоо Центр" ХХК-ийн бөх Монгол улсын начин Очирбатын ТҮМЭН түрүүлж Түргэн сумын харъяат "Увс нуур" дэвжээ, "Тоосгон Уул" ХХК-ийн бөх Аймгийн арслан Ганжуурын ЦОГГЭРЭЛ үзүүрлэв. Их шөвөгт Түргэн сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, Увс аймгийн Онцгой байдлын газар, "Бат Стандарт" ХХК-ийн бөх Аймгийн арслан Б.Нямсамбуу, Түргэн сумын харъяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Б.Цагаанбанди нар үлдлээ.