01/08/2024
Бумбын эрин эхэллээ, сайхан тайлбарлажээ. Бүтэн уншаарай.
Сүүлийн жилүүдэд бидний олонтаа сонсох болсон шинэ эрин /Алтан эрин, Бумбын эрин, Майдарын эрин, 5 дугаар хэмжээс г.м / ирж байна гэх боловч энэ талаархи бидний ойлголт янз бүр бас таамаглах төдий байна.
Дэлхий эргэх явцдаа нэгэн өөр үелзлэл давтамжийн орон зай руу шилжиж байгааг эрдэмтэд хэмжиж гаргасан ба энэхүү Шуманы резонанс буюу үелзлэлийн давтамж 2000 оноос өмнө 1000 гаруй жил тогтвортой 8-9 герцийн давтамжтай байсан гэх ба 2000 оноос хойш энэ хэмжээ өссөөр сүүлийн жилүүдэд огцом өсч байна.
• 2000 онд 9,30 Гц,
• 2007 онд 9,80 Гц,
• 2012 онд 11,10 Гц,
• 2013 онд 13,74 Гц,
• 2014 онд 16, 5 Гц.
• 2015-2016 онд 30,0 Гц
• 2017 онд 36 Гц
• 2020 онд 40 Гц
Энэ давтамж улам өсөх нь гарцаагүй.
Тэгвэл хүний зан чанар ямар үелзлэлийн давтамж үүсгэдэг болохыг харна уу.
Үйлийг өөд татагч зан чанарын давтамж /А.В. Сковорцов/
· Бусадтай зохирох -38 Гц
· Чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй ч хайрыг сайхан зүйл гэж үзэх -50 Гц
· Бусдыг шүүмжлэхгүй байгаагаар хүлээн авах - 46 Гц
· Сайхан сэтгэл-95 Гц
· Талархал-95 Гц
· Чин сэтгэл, итгэл -140 Гц
· Нийтэч зан - 140 Гц
· Энэрэл нийгүүлсэл - 150 Гц
· Хамаг амьтныг чин сэтгэлээсээ хайрлах - 150 Гц ба түүнээс дээш
· Болзолгүй хайр -205 Гц,дээш
· Өөрийгөө бусдад золиослох -205 Гц, дээш
205 Гц-ээс дээш болохоор дэлхий дээрх 6 дахь шинэ төрлөхтний давтамжийн хүрээ болох нь.
Хамгийн доод давтамжууд
· Зовлон гаслан- 0,1-2,2 Гц Огцом уур - 0,5 Гц
· Уур хилэн - 1,4 Гц
.Эгдүүцэл -06-1,9 Гц
· Айдас - 0,2-2, Гц
· Гомдол, доромжлол-0,6-3,3Гц
· Бусдын зэвүү хүргэх - 0,6-1,3Гц
· Эргэлзээ - 0,6-1,9 Гц
· Худал үг - 0,7-1,2 Гц
· Их зан - 0,8 ГцХөөрхийлөх сэтгэл-3 Гц
· Бардамнал, өөрөөрөө бахдах- 0,8 Гц
· Бусдыг эвгүй байдалд оруулах - 0,9-1,3 Гц
· Үгүйсгэл шүүмжлэл - 1,5 Гц
· Өөрийн давуу байдлыг нотлох, өрсөлдөх - 1,7 Гц
· Өөрийгөө бусдаас дээр тавих - 1,9 Гц
· Хов зөөх - 2,3 Гц,
· Би үзэл - 2,9 Гц,
· Бардамнал - 3,1 Гц,
Эдгээр зан чанар нь хүний хамгийн доод давтамжууд бөгөөд торсион орныг гэмтээж унагаж байдаг байх нь ээ.
Тиймээс давтамжаа өсгөхийн тулд сөрөг сэтгэл хөдлөлөө барьж сурах нь тустай байх нь.
Хүн 40 Гц- ийн давтамжтай.
Хамгийн доод давтамжийн хүрээ нь:0-2.7 Гц хэлбэлздэг.
Доод дунд давтамж :2,7-9,7
Дунд давтамж :26-56 Гц
Дээд давтамж :56-115 Гц
Бас нэгэн жишээ: Нэг талаас, өвөр дээр дэгэж дэрвэх нялх хүүхэд, баяр хөөр нь багтаж ядахдаа дээр дээр үсчих хүүдүүд, хайранд умбан далавчтай бол нисэх шахах залуус, сайхан мэдээ сонсож хөл нь газар хүрэхгүй баярлах хөгшид...
..нөгөө талаас, хөлөө зөөж ядах алхах өвчинд шаналсан хүн, толгой гудайлган мөр нь буусан өрөнд орсон хүн, дуу хоолой нь сонсоход төвөгтэй омог бардам хүн, зовхи нь буусан шаналалдаа автагч нэгэн...
Үүнээс харахад баяр баясгалан, хиргүй тунгалаг сэтгэл, хайранд халгисан бүхэн өндөр дээд давтамжаар торсион орноо өд мэт хөнгөн болгож байхад нөгөө жишээний хүмүүс асар хүнд баргар торсион үүсгэж байдаг байна.
Дэлхийн торсион орны үелзлэлийн давтамж өндөрсөх тусам тухайн давтамжинд нийцэхгүй доогуур давтамжтай хүмүүст улам хүнд болж, бие махбодь ялангуяа тархи, зүрх судасны асуудалд өртөж, дэлхийг орхин явах болох нь ээ.
Хэрэв энэ хэвээр дэлхийн давтамж өссөөр байх бол энэ дэлхийд хамгийн эерэг, баяр баясал, хайр халамжаар дүүрсэн тийм л хүмүүс үлдэх ба дан ийм хүмүүстэй дэлхий жинхэнэ АЛТАН ЭРИН- ДИВААЖИН болно гэсэн үг биш үү?
Иймээс өөртэйгөө ажиллаж, өөрийгөө зөвөөр бүтээцгээе !😍🌞
Тооны тайлал