Desktop

Desktop You are my Sunshine

02/10/2022

Өөрийгөө хайрла
Өөр нэгний төлөө өөрийгөө битгий зовоо👌🏼

01/10/2022

Чи мэдэх үү? Миний амьдрах шалтгаан гэдэгээ
Чи мэдэх үү? Миний амьдрах утга учир гэдэгээ
Чи мэдэх үү Чи мэдэх үү? 🥀🥀

01/10/2022

Үхэл салгаж чадахгүй байсан харилцаа
Үг төдийхнөөр нурах...🤔

29/09/2022

БҮҮ САНАА ЗОВ.
ЧИ БҮХНЭЭС ИЛҮҮ😁

05/06/2022

Сүрчиг нь л хамгийн түрүүнд дундарчихдаг залуу байсан юм. Үс рүүгээ, цамцныхаа зах руу яг нэг нэг цацаад гэрээсээ гардаг байлаа. Нэг эмэгтэйтэй л уулзах хүртлээ.

Тэр эмэгтэй үргэлж цэвэрхэн гуталтай явна. Өмнөх орой нь бороо шаагьж, шөнөжин зогсолтгүй орсон ч өглөө цэвэрхэн гуталтайгаа ирдэг эмэгтэй.

Тэр эмэгтэй нэг өдөр “би хурц үнэрт дургүй, сүрчигний үнэр ч юм уу” гээд хэлчихэж.

Тэгээд одоо хүртэл тэр эрэгтэйн хэрэглэдэггүй ганц зүйл нь сүрчиг. Учир нь эхнэр нь сүрчигний үнэрт дургүй гэдгийг мэдээд арван таван жилийг элээж байгаа болохоор.

Харин эмэгтэйн гутал үргэлж цэвэрхэн байхаа больчихсон. Энэ тэндээ урагдаж элэгдсэн гутлаа ч тэр хаялгүй хайрцганд хадгалж байдаг.
Яагаад юм бэ? гэж асуухад тэр ингэж хариулсан.

-Эдгээр гутлууд түүнтэй минь өнгөрөөсөн үй олон дурсамжийг сануулж байдаг юм. Ахин зуун гутлыг ингэж элэгдтэл нь хамтдаа олон шинэ газраар явж, шинэ дурсамж бүтээх сэн.

-Morte-

12/02/2022

Мессэж харсан мөртлөө хариулахгүй хүн дараах сөрөг ойлголтыг бусдад төрүүлдэг:

1. Үл тоогдсон мэдрэмж өгдөг
2. Би чамаас илүү завгүй учраас хүлээж бай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг
3. Хүнд суртал гаргаж нөгөө хүнээ чирэгдүүлдэг
4. Харилцааны наад захын соёлд суралцаагүй хүн гэдгээ харуулдаг
5. Хариулахгүй байдлаараа мессэж бичсэн хүнийг тэнэг болгож харагдуулдаг
6. Ажил хэрэгч биш байдлаараа бусдыг өөрөөсөө түлхдэг
7. Харилцахаас зугтааж байна гэсэн мэдрэмж төрүүлдэг

Миний мэдэх хамгийн завгүй хүнээс би харилцааны чухал зарчмыг сурсан юм. Ямар ч имэйл бичсэн 24 цагийн дотор товч тодорхой хариулахыг би тэр хүнээс сурсан. Харилцаа чухал болохоор бид ядаж тэр даруй биш юмаа гэхэд орой нь дэлгэрэнгүй биш юмаа гэхэд товч тодорхой хариулахад сурах ёстой. Эс бөгөөс дээрх 7 сөрөг мэдрэмж ойлголтыг та бид бусдад өгөх боломжтой.

Гэхдээ заримдаа огт мэдэхгүй хүн мессэж бичих үед огт хариулт өгөхгүй байх үе гардаг тэр үед цаг хугацаанд болон тухайн хүний ухаанд даатга. Харин таньдаг хүн мессэж бичвэл дээрх сануулгыг анхаарна биз ээ. Харилцаан дээрээ анхаарцгаая.


Үнэн хэлжээ😉

05/02/2022

Чамайг хайрлах ёстой гэдгээ ухаарсан залууд чиний аашилна уу, эрхэлнэ үү, туниж гомдоно уу огтхон ч зовлон биш.💙

Hze hyula hos deel omsd ail hesnee.💗~🖤
04/02/2022

Hze hyula hos deel omsd ail hesnee.💗
~🖤

04/02/2022

Uuduus ber neheed alishu😼

03/02/2022

Өөрийгөө хайрла гээд л байх юм? Өөрийгөө хайрла гэхээр яг яана гэсэн үг юм?

1. Өнгөрсөн цагийг өнгөрсөн цагт нь үлдээ. Өнгөрсөндөө битгий харамс, хийсэн алдаагаа уучил, гомдсон гомдлоо тайлж доторх хүнээ чөлөөл.

2. Өөрчлөлт бүрийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө энэ бүх хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөр. Хөгшрөлт, амжилтгүй өнгөрүүлсэн цаг хугацаа, гадаад төрх, эмзэг байдал, сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмж зэргээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөр.

3. Хэн нэгэнд таалагдах гэж битгий хичээ. Найз нөхөд, амраг хайрт, хамаатан садан нийгэм гээд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, тэдэнд таалагдахын тулд худлаа дүр битгий эсгэ. Та өөрөө өөртөө хэр эвтэйхэн бай тэрүүгээрээ л бай. Та таалагддаг эд хэрэгсэл биш хүн шүү дээ.

4. Өөртөө битгий хатуу ханд. Энэ бүхэн ийм байх ёстой, би хангалттай сайн байж чадахгүй байна, бүрэн төгс хийж чадахгүй байна. Би алдаа гаргах ёсгүй, би ийм л хүн. Би шудрага хүн, би үнэнч гэх зэрэг үгэн дор өөрийгөө битгий шийтгэж өөртөө хатуу хандаарай. Хаяа ч гэсэн та алдах эрхтэй, таны хүссэн шиг бүх зүйл байх ёсгүй.

5. Сэтгэл хөдлөлөө ил гаргавал сул дорой харагдана гэж андуурч боддог. Уйлах бол энгийн үзэгдэл. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь энгийн л хүний үйлдэл. Хүн юм чинь өвдөнө, шархлана, зовно. Тэглээ гээд өөрийгөө тэгэх ёсгүй хүн шиг хамаг юмаа дотроо түгжиж хадгалж болохгүй. Гаргаж байна гээд огцом уурлаж орилж хашхичиж болохгүй. Тухай бүрт нь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргах эрхтэй бай.

Эцэст нь хэлэхэд өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө зүгээр л битгий дар, эсвэл битгий шүт. Зүгээр л та бусдын адил л хүн. Бусадтай л адил энгийн хүн. Та байгалийн нэг хэсэг, яг үнэндээ өөрийгөө энэ хорвоо ертөнцийн нэгхэн хэсэг учир өөрийгөө бүү томруулж бод. Таны зовлон танд л их санагдаж байгаа юм. Амьдралд тохиолдож байгаа бүхнийг хүлээгээд л авчих өөрийгөө бүү хүчил. Аль болох амар тайван бай. Энэ бол өөрийгөө хайрлах хамгийн энгийн зүйл. ❤️

31/01/2022

Хэн нэгэн чамд гомдсон бол чи тэр хүний хувьд хамгийн чухал хүн. Учир нь хүн дотно хүндээ л гомддог..

30/01/2022

Тэс өөр хоёр айлын хүүхэд нэгнээ хайрлана.
Тэсвэр шаардана.❣

ఌ︎🌸🦋💛

Өдөр бүр хамт байх хайртай түүнийгээ mention  хийж баярлуулаарай💞
30/01/2022

Өдөр бүр хамт байх хайртай түүнийгээ mention хийж баярлуулаарай💞

30/01/2022

Олон асуултаар чамайг би зовоохгүй ээ онцгүй өдөр байсан болоод л чи минь гунигласан байх

Хэцүү өдөр байсан болохоор хүндээр бүгдийг бодсон байх .
Одоо сайхан амархыг хичээ
Алаг хөөрхөн нүдээ амраахыг бод

Урт өгүүлбэр ч чамд минь хэрэггүй
Урдаас чинь харан инээмсэглэх чангахан тэврэлт л чамд минь хэрэгтэй

💪🔥
24/01/2022

💪🔥

Чамтай учирснаас хойш Би санах гэдэг зүйлийг өдөр бүр мэдэрч байна😍😍
23/01/2022

Чамтай учирснаас хойш Би санах гэдэг зүйлийг өдөр бүр мэдэрч байна😍😍

20/01/2022

Хэн нэгэн таныг өчигдрөөр тань мэддэг бол таныг аль хэдийн мэдэхээ больжээ...

Учир нь та өдөр бүрээр хөгжиж байгаа. Амьдрал дээр бодит үр дүн гаргая гэвэл өчигдрийн "би"-г өнөөдрийн "би"-тэй харьцуулах хэрэгтэй. Харин өөрөөсөө илүү хүнтэй бүү харьцуул! Бүү атаарх! Бүү харж сэтгэл санаагаар уна! Үнэхээр та ухаантай хүн бол тэр хүнээс зөв зүйлийг нь "суралцах" замаар өөрийгөө хөгжүүлж зөв нэгэн болж болох юм. Атаархал ба үзэн ядалт тээж явах нь дэндүү хүнд шүү дээ.

Таныг өчигдрийн авгалдайгаар мэддэг байсан хүн чинь таныг өнөөдрийн “Эрвээхий" болсныг мэдээгүй байж болно харин та тэр хүнийг тоож авгалдайн хэмжээнд очих шаардлага байхгүй шүү дээ.

Харин та нэгэн цагт "авгалдай" байснаа мартаж болохгүй...

2020.01.20

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Desktop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share