15/01/2024
ДАРХАДЫН ХОТГОРЫН СУМДЫН МАЛЧИД, ЦААТНУУДЫН МАЛЫН БЭЛЧЭЭР БОЛОН ХЭРЭГЛЭЭНИЙ МОДНЫ АСУУДАЛ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ТАЛААР САЛБАРЫН САЙДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Хөвсгөл аймгийн 22 суманд ажиллах үеэр Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-уул сумдын иргэдээс Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн холбогдох хууль, журамд зохицуулалт хийх шаардлагатай хэд хэдэн үндэслэл бүхий саналууд тавьсан. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Хөвсгөл аймгийн дархадын хотгорын дээрх 3 сумын удирдлагуудад мэдээлэл өгч, цахим уулзалт хийлээ.
1. Цагааннуур сумын 540 мянган га нутаг дэвсгэрийн 516 мянган га нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Цаатнууд цаагаа оторлох нутаггүй болж, бэлчээрийн нөөц багассан, энэ байдлаас үүдэн цаатан иргэд төв суурин газарт их хэмжээгээр шилжих байдал их байна,
2. Цагааннуур сумын төвд Тэнгис, шишгидийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгуулах,
3. Ренчинлхүмбэ сумын малчдын зүгээс малын хашаа хороо, саравчаа сэлгэн засах хэрэглээний модны асуудлыг шийдэж өгөх, малчид хэрэглээний мод бэлдсэн тохиолдолд хуулийн хүлээлгэх хариуцлага маш чанга байна,
4. Тусгай хамгаалалттай газар нутагт өвөлждөг Ренчинлхүмбэ сумын 314 өрхийн 10,8 мянган толгой малыг оторлох боломжтой газар нутагт өвөлжүүлэх боломжийг олгох,
5. Ойн тухай хууль, Байгаль орчны холбогдох хууль тогтоомжид дархадын хотгорын сумдын иргэд, малчдын онцлогт тохирсон, уян хатан болгож өөрчлөлт оруулах,
6. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын газрыг олгоходоо тухайн сумын засаг даргаас үл хамааран олгож байгааг болиулах, энэ нь малчдын өвөлжөө, зуслан, хаваржааны газрыг булаах том шалтгаан болж байна,
7. Мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаас хойш Хөвсгөл аймгийн байгаль орчны байцаагч, мэргэжилтэн, улсын байцаагч нарын учир нь олодхоо байсан,
8. Байгаль орчны сайдын 384 дүгээр тогтоолыг өөрчлөх зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа.
Цахим уулзлтаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас чиглэл өгч дархадын хотгорын 4 суманд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.