Globus podcast

  • Home
  • Globus podcast

Globus podcast "Танин мэдэхүйн хязгаар тэнгэрийн хаяа мэт, хэдийчинээ дөхөхийг хичээнэ төдийчинээгээр цаашлана."

17/10/2025

Ёстой тэвчээртэй ард түмэн ихэнх нь.

Энэ зун Globus Podcast-ын хөтлөгч миний бие, Амараатайгаа мөн хамаатан садантайгаа Монголынхоо хөдөө нутгаар аялан амарч...
25/09/2025

Энэ зун Globus Podcast-ын хөтлөгч миний бие, Амараатайгаа мөн хамаатан садантайгаа Монголынхоо хөдөө нутгаар аялан амарч яваад ирсэн билээ. #Булган аймгийн #Баян-Агт сумын Цагаан голын рашааны “Тугт” амралтын газарт амарч байхдаа бид амралтын газрын эздээс санаандгүй ярилцлага авах хүсэл төрж урьсан юм. Энэ гэр бүлийн цэвэрч нямбай, хөдөлмөрч байдал ялангуяа Ш.Санжаасүрэн ахын улсын харьшгүй мэргэн харваач хэмээх цол нь үнэхээр сэтгэл, сонирхол хоёр зэрэг татсаныг нуух юун.
Мэргэжлийн камер, микрофон байгаагүй тул гар утсаар бичлэг хийв. Дуу болон дүрсний чанар төгс биш ч энэ үнэ цэнтэй түүхийг заавал та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. 🇲🇳 🌏

Энэ зун Globus Podcast-ын хөтлөгч миний бие техник хариуцдаг Амраа болон хамаатан садантайгаа хамт Монголынхоо хөдөө нутгаар аялж, сайхан амарч яваад ирсэн б...

09/09/2025

Залуу үеээ сонсож бас тэднээсээ суралцсан хоромхон мөч...🌏

22/07/2025

Liebe Freundinnen und Freunde, wir, die mongolische Soyol-Wochenendschu… Soyol Soyol needs your support for Spendenaktion für das 1. mongolische Ferienlager

Германд сувилагчаар арваад жил ажилласан нэгэн монгол бүсгүйн ярилцлагыг энэхүү подкастаараа хүргэж байна. T Khuvsguluu ...
03/07/2025

Германд сувилагчаар арваад жил ажилласан нэгэн монгол бүсгүйн ярилцлагыг энэхүү подкастаараа хүргэж байна. T Khuvsguluu Angela Сувилагчаар ажиллахын тулд ямар шаардлагуудыг хангах хэрэгтэй вэ? Ажлын уур амьсгал, цалин хөлс ямар байдаг вэ? Хэрвээ энэ сэдэв сонирхолтой санагдаж байвал подкастаа дуустал сонсоорой! 🌍

Германд сувилагчаар арваад жил ажилласан нэгэн монгол бүсгүйн яриаг энэхүү подкастаараа хүргэж байна. Сувилагчаар ажиллахын тулд ямар шаардлагуудыг хангах хэ...

 #Германд  #сувилагчаар  #ажиллах Энэ удаагийн дугаарт Монголын Хүмүүнлэгийн Их Сургуулийг орчуулагч мэргэжлээр амжилтта...
21/06/2025

#Германд #сувилагчаар #ажиллах
Энэ удаагийн дугаарт Монголын Хүмүүнлэгийн Их Сургуулийг орчуулагч мэргэжлээр амжилттай төгссөн, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай, Германд 10 дахь жилдээ амьдарч буй Т.Хөвсгөлдалай оролцлоо. Тэрээр Берлиний хамгийн том эмнэлгүүдийн нэг болох Vivantes-д сувилагчаар нэлээдгүй хугацаанд ажиллаж байгаа юм байна. Манай зочин
– Герман улсад хэрхэн сувилагчаар суралцаж, ажилд орсон тухай
– Ковидын хүнд үеийн эрсдэлтэй байсан ажлынхаа тухай
– Ахмадын асрамжийн газарт дадлага хийж үзсэн туршлага, настай хүмүүсийн сэтгэлгээний ялгаа
– Хувийн амьдрал, хоёр соёлын онцлог ялгаатай байдал
– Монголоос ирдэг урлагийнхнаа хэрхэн дэмждэг тухай
- Түүнчлэн сувилагч мэргэжлээр суралцахыг хүсдэг Монголчууддаа зориулан ямар шаардлага болзол хангах ёстойг, ямар алхам боломжууд байдаг тухай өөрийн туулсан зам, сувилагчийн цалин хөлсний тухай маш үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцсан нь энэ дугаарыг улам сонирхолтой болгов.
Ажил, амьдрал, соёлын зааг дээр өөрийнхөөрөө гялалзаж яваа энэ хүчирхэг эмэгтэйн ярилцлагыг ирэх долоо хоногт Globus подкастаас хүлээн авч сонсохыгхүсье! 🇲🇳🌍🇩🇪
"Хүнд жаахан ч гэсэн сэтгэлийг нь жаргаах үйлдэл хийхэд хүн өөрөө сэтгэл дүүрч баярладаг." Т.Хөвсгөлдалай
ФБ хаяг: T Khuvsguluu Angela

Улс төрч болохоор боловсрол эзэмшсэн Д.Эрдэнэбямба өнөөдөр Европын улсуудаар жуулчдыг аялуулж, дурсамж бүтээлцдэг туршла...
03/05/2025

Улс төрч болохоор боловсрол эзэмшсэн Д.Эрдэнэбямба өнөөдөр Европын улсуудаар жуулчдыг аялуулж, дурсамж бүтээлцдэг туршлагатай аяллын хөтөч болжээ.
Тэрээр өөрийн унаагаар аялагчдыг Европын орнуудын үзэсгэлэнт хотууд, үзэсгэлэнт байгальд хүргэж, аяллын агшин бүрийг гэрэл зурагт буулган мөнхөлдөг нэгэн. 🇲🇳 🌏 🇨🇿
Хэрвээ та Шенгений орнуудаар аялах гэж байгаа бол манай ярилцлагын зочин танд аяллаа тайван, тухтай, дурсамжтай өнгөрүүлэхэд туслах хөтөч Европын зурагчинтай аялал/European tour байж чадна гэнэ.

Улс төрч болохоор боловсрол эзэмшсэн Д.Эрдэнэбямба өнөөдөр Европын улсуудаар жуулчдыг аялуулж, дурсамж бүтээлцдэг туршлагатай аяллын хөтөч болжээ.Тэрээр өөри...

Парламент биш, харин Прагийн  гудамжинд мөрөөдлөө биелүүлсэн монгол залуугийн товч түүхээс. Улс төрч болох хүсэлтэй байс...
25/04/2025

Парламент биш, харин Прагийн гудамжинд мөрөөдлөө биелүүлсэн монгол залуугийн товч түүхээс.
Улс төрч болох хүсэлтэй байсан Д.Эрдэнэбямба өнөөдөр Европын олон орныг туулан, жуулчдын дурсамжийг гэрэл зурагт мөнхөлдөг аяллын хөтөч болоод 4 жил болжээ.
Монголын улс төрд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор Батлан Хамгаалахын Их Сургууль болон Удирдлагын академийг дүүргэсэн тэрээр 2016 онд гэргийнхээ хүслийн дагуу өөрийн мөрөөдлөө хойш тавьж хайр тээсэн сэтгэлээр хамтдаа Европыг зорьсон нь амьдралаа өөр өнцгөөс эхлүүлэх алхам байв. Гадаад дахь ажлын гараагаа кабелийн үйлдвэрт жирийн ажилчнаар эхлүүлсэн ч тэрээр хоббигоо орхилгүй хөгжүүлсээр, өнөөдөр өөрийн машинаар аялагчдыг Европоор аялуулан, зураг бүрт сэтгэл шингээн, дурсамж бэлэглэж явна.
🇨🇿 🇩🇪 🇪🇸 🇫🇷 🇮🇹 🇸🇪 🇪🇺 🇧🇪🇧🇻🇨🇭
Түүний аяллын гол онцлог зөвхөн үзэсгэлэнт газрууд биш харин хүний сэтгэлд үлдэх нандин агшнуудыг олж харж, түүнийг гэрэл зураг болгон үйлчлүүлэгчиддээ бэлэглэх, сэтгэлээ шингээсэн хандлага нь юм. 📸🎬
Та бүхэн Европоор аялах гэж байгаа бол, эсвэл зочны маань тухай илүү сонсохыг хүсвэл ирэх долоо хоногт Глобус подкастаас бүрэн ярилцлагыг хүлээн авч сонсоорой! 🇲🇳 🌏 🇨🇿
ФБ хаяг: Европын зурагчинтай аялал/European tour

"Германы эрдэмтэд хамтдаа мэдлэгийг бүтээдэг." С.НачинзоригМонгол–Францын  #ураны  #гэрээ ирээдүйн боломж уу, эсвэл далд...
16/04/2025

"Германы эрдэмтэд хамтдаа мэдлэгийг бүтээдэг." С.Начинзориг
Монгол–Францын #ураны #гэрээ ирээдүйн боломж уу, эсвэл далд эрсдэл үү?
Бид ХБНГУ-д их сургууль дүүргээд инженерийн чиглэлээр мэргэшсэн, байгалийн нөөц, эрчим хүч, дахин боловсруулах технологийн салбарт олон улсад үнэлэгдсэн Клаусталийн Техникийн Их Сургуулийн докторын зэрэг горилогч эрдэм шинжилгээний ажилтан С.Начинзоригтой ярилцлаа. Манай зочин ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН эцсийн хадгалалтын шийдлийг судалдаг судлаач бөгөөд Монгол–Францын ураны хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухаан, техник технологи, ёс зүй, хөгжиж буй орны хариуцлагын талаар гүнзгий яриа өрнүүлсэн юм.
Ураны олборлолтын гэрээ Монголын хөгжлийн түлхүүр ч байж болно, зовлонгийн эхлэл ч байж мэднэ. Тиймээс бид мэдээлэлтэй, хянуур, шүүмжлэлтэй байх ёстой.
ФБ хаяг: Nachinzorig Saruulbayar

Монгол–Францын ураны хамтын ажиллагаа: Ирээдүйн боломж уу, эсвэл далд эрсдэл үү?Бид ХБНГУ-д их сургууль дүүргээд инженерийн чиглэлээр мэргэшсэн, байгалийн нө...

Монгол–Францын ураны хамтын ажиллагаа: Ирээдүйн боломж уу, эсвэл далд эрсдэл үү?Globus podcast ХБНГУ-д 🇩🇪 их сургууль дү...
13/04/2025

Монгол–Францын ураны хамтын ажиллагаа: Ирээдүйн боломж уу, эсвэл далд эрсдэл үү?
Globus podcast ХБНГУ-д 🇩🇪 их сургууль дүүргээд инженерийн чиглэлээр мэргэшсэн, байгалийн нөөц, эрчим хүч, дахин боловсруулах технологийн салбарт олон улсад үнэлэгдсэн Клаусталийн Техникийн Их Сургуулийн докторын зэрэг горилогч эрдэм шинжилгээний ажилтан С.Начинзоригтой ярилцлаа. Манай зочин #ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН эцсийн хадгалалтын шийдлийг судалдаг судлаач бөгөөд Монгол–Францын ураны хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухаан, техник технологи, ёс зүй, хөгжиж буй орны хариуцлагын талаар гүнзгий яриа өрнүүлсэн юм.

Ураны олборлолтын гэрээ Монголын хөгжлийн түлхүүр ч байж болно, зовлонгийн эхлэл ч байж мэднэ. Тиймээс бид мэдээлэлтэй, хянуур, шүүмжлэлтэй байх ёстой. Иймээс би сэтгүүлчийн хувиар зочноо урьж бид зөвхөн ураны тухай биш, шинжлэх ухаан, техникийн талаас, хариуцлагын тухай, ирээдүй хойч үеийн өмнө хүлээх үүргийн тухай ярилцсан билээ.

🌏 Та бүхэн бүтэн ярилцлагыг ирэх долоо хоногт Глобус подкастаас хүлээн авч сонсоорой!
🔸️Монгол Улс ураны олборлолтын шинэ гэрээ байгуулж, дэлхийн зах зээлд оролцох гэж байгаа энэ үед зөвхөн эдийн засгийн бус, мөн байгаль орчин, ёс зүйн хариуцлага, ирээдүйн үр дагаврын талаар?
🔸️Монголын ураны төсөл нь ямар боломж, эрсдэл дагуулж байна вэ?
🔸️Герман, энэ салбартаа ямар бодлого баримталдаг вэ?
🔸️Цацраг идэвхт хог хаягдлыг хэрхэн удирдах нь зөв вэ, манай улс ямар сургамж авч болох вэ?
🔸️Монгол улс ашиг хүртэх үү, эсвэл зөвхөн түүхий эд нийлүүлэгч хэвээр үлдэх үү?
🔸️Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эрдэмтдийн дуу хоолой хэр хүчтэй байж чадах вэ?
🔸️Өндөр түвшний мэдлэг, бодит туршлагаа гадаадад хуримтлуулж яваа уул уурхайн салбарын нарийн мэргэжлийн монгол эрдэмтэн, инженерүүдийн оролцоо энэ төсөлд ямар нөлөө үзүүлж чадах вэ?
Хариултыг хамтдаа хайцгаая! Та өөрийн бодлыг сэтгэгдэл хэсэгт дуртайяа хуваалцаж, шэйрлээрэй!
ФБ хаяг: Nachinzorig Saruulbayar

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Globus podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Globus podcast:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share