Yuka Yuka

Directions

Yuka Yuka Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yuka Yuka, Digital creator, Brisbane.

Миний биe Австрали улсад ажиллаж амьдардаг бөгөөд мэргэжлийн виз зуучлалын байгууллагад Маркeтинг, Боловсролын зөвлөхөөр ажилладаг.

Австрали улсад сурах, аялах, ажиллах зорилготой хүмүүст зориулан хэрэгцээт мэдээллийг хүргэнэ.

Сошиальд мэдээлэл оруулах нь хол ойрын олон хүнд мэдээ хүргэх чухал хэрэгсэл нэгэнт болжээ гэдгийг сая аавынхаа ажил явд...
11/10/2026

Сошиальд мэдээлэл оруулах нь хол ойрын олон хүнд мэдээ хүргэх чухал хэрэгсэл нэгэнт болжээ гэдгийг сая аавынхаа ажил явдлын үeэр илүү мэдэрлээ.

Аавын минь найзууд, хамт ажилладаг байсан эртний анд нөхдүүд мөн баг хамт олон гээд хүмүүс эгч бид 2-ийн постыг харснаар эмгэнэл илэрхийлж, ажил явдалд нь оролцох боломжтой боллоо гэсээр холбогдож байсан.

Олны хүч, тэднийхээ сайхан сэтгэлээр аавыгаа сүүлчийн замд үдэх ёслол сайхан болж өнгөрлөө.

Бидэнд тохиолдсон уй гашууг хамтдаа хуваалцан эгч бид 2-т бүх цаг үeд туслаж дэмжиж байсан ээжийнхээ хамаатан садан ах эгч дүү нарт мөн аавынхаа ах эгч дүү нарт чин сэтгэлээсээ талархаж байна❤️.

Энэ хэцүү үeд, сайн ханьтай байхын сайхныг мэдрүүлж, ар талаа бат хариуцан үлдсэн халамжит хайртай ханьдаа болон хүргэн ахдаа мөн сэтгэл зүрхнээсээ талархаж байна🙏. Ханийнхаа сайхан аав ээж ах дүү хамаатан садан нартаа талархал илэрхийльe🙏.

Мөн эгч бид 2-ын найзууд, багын найзууд, их сургуулийн найзууд, хамт ажиллаж байсан ажлын хамт олон, найз эгч нар, Австралид хамт сурч төгссөн ангийн найз мөн одоо тэндээ нөхөрлөж байгаа найзууд, бидний гэр бүлийн найзууд, миний оюутан сурагчдын маань аав ээж ах эгч нар, ажил явдлын үeэрх цэцэг хариуцан ажилласан цэцгийн дэлгүүрийн хамт олон, аавын минь найзууд, БЗД-ын ахмадын хороо, уулын баг хамт олонд Uyanga's Channel эгч бид 2-ийн зүгээс гүн талархал илэрхийльe🙌.

Ажил явдал дууссан ч сайн төрлөө олох, хойдын буяны ажлыг нь үргэлжлүүлж эгч бид 2 гандан хийдэд уншлага номонд сууж, зул өргөж аль болох чадлаараа буян үйлдэж, хоног хураах өдөр хүртэлх буяны ажлыг хийгээд одоо гэрийн зүг буцах гээд сууж байна.

Бурханы орноос аав минь, ээж минь, ах минь 2 охиноо, 2 дүүгээ харж байгаа болохоор эгч бид 2 сайн явж, санааг тань зовоохгүй амьдрах болноо🙌, хайртай😥❤️.

09/10/2026

Намрын дунд сарын 29-ний сахиусны буулттай өдөр Дэчинравжайлин хийд нь хамаг амьтны тусын тулд сахиусаа тахиж Чойжолын дүгжүүг, Жаддол чантүй тус тус хурж байна.

БЗД-ийн бурханы шашны төв Дэчинравжайлин хийд

09/10/2026

Өнөөдөр Намрын дунд сарын 29-ний сахиусны буулттай өдөр. БЗД-ийн бурханы шашны төв Дэчинравжайлин хийд сахиус тахиж, ном хурж байна.

49 хоног дуустал 🙏….

 #Австралируу хүүгээ сургалтаар явуулах гэсэн юм гээд оны эхнээс надтай онлайнаар холбогдсон аав өнөөдөр хүү нь Австрали...
07/10/2026

#Австралируу хүүгээ сургалтаар явуулах гэсэн юм гээд оны эхнээс надтай онлайнаар холбогдсон аав өнөөдөр хүү нь Австралийн сургалтын визээ авсан сайхан мэдээг дуулж байна🤗🎉.

Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биeлүүлэхийн төлөө уйгагүй зүтгэсэн танд баяр хүргэe👏👏👏👏.

Хүүд нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсьe.

Хэрвээ та #Австралийн их сургууль, визний талаар мэргэжлийн зөвлөгөө дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой мөн манай бүртгэлтэй Migration Agent танд туслах болно.

Виз бол зөвхөн бичиг баримт бүрдүүлэлт биш - ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ, ЦАГ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ юм.

03/10/2026

2026 оны 10-р сарын 1-нээс Австралид энэ нэмэлт төлбөрийг хориглолоо.

Visa, Mastercard, eftpos картаар төлөхөд “card surcharge” буюу карт ашигласны нэмэлт шимтгэл нэмж авахыг хориглосон.
Үүнд: credit, debit, prepaid картууд бүгд хамрагдана.

Өмнө нь жишээ нь $100 төлөөд $1.50–$2 card surcharge нэмэгддэг байсан бол одоо ийм байдлаар тусад нь нэмж авах ёсгүй.
Гэхдээ weekend/public holiday surcharge, booking fee, service fee зэрэг карт ашигласантай шууд холбоогүй бусад төлбөрүүд хэвээр байж болно.

02/10/2026

2026 оны 10 сарын 2-ны өөрчлөлтийн нэмэлт мэдээлэл:

Хэрэв dependent applicant (дагалдан өргөдөл гаргагч) нь өнөөдрөөс хойш Австралид төрсөн бөгөөд эцэг, эх нь хүчинтэй Student visa-тай эсвэл өнөөдрөөс өмнө Student visa-д өргөдөл гаргасан бол тухайн хүүхэд мөн Student visa авах боломжтой.

🇦🇺 АВСТРАЛИЙН ОЮУТНЫ ВИЗНИЙ ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ📢 2026 оны 10-р сарын 2-ноос Австралийн Student visa (Subclass 500)-тай холбоо...
01/10/2026

🇦🇺 АВСТРАЛИЙН ОЮУТНЫ ВИЗНИЙ ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ

📢 2026 оны 10-р сарын 2-ноос Австралийн Student visa (Subclass 500)-тай холбоотой шинэ журмууд хэрэгжиж эхэллээ.

Хэрэв та одоо Австралид суралцаж байгаа бөгөөд дахин Student visa (500) мэдүүлэх гэж байгаа бол өмнөх шигээ Австрали дотроос шууд “визээ сунгах” боломжтой гэж ойлгож болохгүй.

Шинэ журмаар тодорхой нөхцөлд Австралиас мэдүүлэхийг зөвшөөрсөн тусгай exemptions (чөлөөлөлтүүд) хэрэгжиж эхэллээ !!!

🎓 СУРАЛЦАХ ТҮВШИНГЭЭ АХИУЛАХ

Нэг чухал exemption нь илүү өндөр түвшний сургалт руу шилжиж байгаа оюутнууд юм.

Жишээ нь:

✅ Diploma (AQF Level 5) → Advanced Diploma (AQF Level 6)
➡️ 5 → 6 = илүү өндөр AQF түвшин

✅ Diploma → Bachelor
➡️ Илүү өндөр түвшин

✅ Advanced Diploma → Bachelor
➡️ Илүү өндөр түвшин

✅ Bachelor (AQF 7) → Master (AQF 9)
➡️ Илүү өндөр түвшин

Харин:

❌ Bachelor → Bachelor
➡️ Ижил AQF түвшин

❌ Master → Master
➡️ Ижил AQF түвшин

Иймээс зөвхөн сургалтын нэрийг хараад шийдэх боломжгүй бөгөөд тухайн сургалтын AQF түвшин, сургалтын байгууллага болон өмнөх Student visa-ийн нөхцөл-ийг шалгах шаардлагатай болж байна.

👨‍👩‍👧‍👦 ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД

Student visa-тай оюутны:

👩‍❤️‍👨 эхнэр/нөхөр
👶 хүүхэд

дараа нь subsequent entrant хэлбэрээр виз мэдүүлэхтэй холбоотой журам мөн өөрчлөгдсөн.

Тиймээс “эхлээд би визээ авъя, дараа нь гэр бүлээ авчирна” гэж автоматаар төлөвлөхөөс өмнө тухайн гэр бүлийн нөхцөлд exemption байгаа эсэхийг шалгах шаардлагатай боллоо.

🇦🇺 Австрали улсын хилийн дотроос Student Visa мэдүүлэх боломжгүй болсон тохиолдлууд:

❌ Visitor 600 → Student 500 onshore
❌ Graduate 485 → Student 500 onshore
❌ Working Holiday 417/462 → Student 500 onshore
❌ Training 407 → Student 500 onshore
❌ Temporary Activity 408 → Student 500 onshore
❌ Skills in Demand 482 → Student 500 onshore
❌ Student 500 → Student 500 — ерөнхийдөө onshore боломжгүй, гэхдээ exemption шалгана.

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрийн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Виз бол зөвхөн бичиг баримт бүрдүүлэлт биш - ТӨЛӨВЛӨЛТ, БЭЛТГЭЛ, ЦАГ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ юм.

Оффис: 07 3543 0891
Хаяг: level 3, 141 Queen street, Brisbane city, QLD 4000.

Дахин 1 аавын Австралийн аялалын виз Монголоос амжилттай гарлаа🎉.Аавтайгаа уулзаад аз жаргалтай дурсамж дүүрэн өдрүүдээ ...
30/09/2026

Дахин 1 аавын Австралийн аялалын виз Монголоос амжилттай гарлаа🎉.

Аавтайгаа уулзаад аз жаргалтай дурсамж дүүрэн өдрүүдээ өнгөрүүлээрэй🙌.

Баяр хүргэe та нартаа.

 #Австрали улсын хилийн дотроос  #сургалтын  #виз мэдүүлсэн оюутан маань дахин амжилттай визээ хүлээн авлаа🎉🎉🎉.Оюутандаа...
29/09/2026

#Австрали улсын хилийн дотроос #сургалтын #виз мэдүүлсэн оюутан маань дахин амжилттай визээ хүлээн авлаа🎉🎉🎉.

Оюутандаа цаашдых нь сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсьe❤️.

Биднийг сонгон үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нартаа баярлалаа🙌.

Монголоос  #сургалтын виз мэдүүлсэн оюутан маань өнөөдөр  #Австралийн сургалтын  #визээ амжилттай хүлээн авлаа.Оюутандаа...
29/09/2026

Монголоос #сургалтын виз мэдүүлсэн оюутан маань өнөөдөр #Австралийн сургалтын #визээ амжилттай хүлээн авлаа.

Оюутандаа цаашдых нь сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсьe.

Биднийг сонгон үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нартаа баярлалаа🙌.

Address

Brisbane, QLD

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yuka Yuka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share