Leimy's diary

Leimy's diary Just one person who's diary and thinking.

13/06/2025

Хамгийн том айдас юу гээч? Ганцхан л амьдарна гэж байнга хэлдэг мөртлөө хүссэнээрээ мэдэрч, удирдаж чадахгүй байх. Тийм болохоор одоо жаахан ядарсан ч хамаагүй хүссэнээрээ сайн хиймээр байдаг.

13/06/2025

— Хэдэн жилийн өмнөх "бяцхан би" өнөөдрийн өөрийгөө хараад ямар их бахархах байсан бол гэж бодохоор гоё санагдаад байдаг юм. Түүний мөрөөдлүүд бодит болоод зогсохгүй бүр ч илүү гайхалтай зүйлс ирээдүйд хүлээж байгааг мэдээд хичнээн хөөрхөн инээж баясах бол доо.

16/01/2024

Өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд юу юунаас илүү хайртай.
Намайг гуниглуулдаг хүмүүстэй хамт байснаас ганц аяга сайхан кофе ууж хичээлээ хийгээд эсвэл ваниллтай зайрмаг идэнгээ алхаж амьдрахыг илүүд үзнэ.

15/01/2024

Хөнгөхөн...
~Би хөнгөхөн зүйлсэд дуртай. Хөнгөхөн инээмсэглэл, хөнгөхөн уучлал, хөнгөхөн гуниг, хөнгөхөн харуусал, хөнгөхөн гомдол... Хайрласан ч хөнгөхөн хайрлаад л өнгөрөхийг хүсдэг.
Бидний туулаад л өнгөрөх зүйлс. Тэднийг цаг нь ирэхэд үдээд л явуулах ёстой. Тийм болохоор юунд ч гүн гүнзгий сэтгэл гаргадаггүй.
Юунд ч..

11/01/2024

~ Өөрийгөө хайрлана гэдэг бусдыг хайрлахаас хэцүү юм.
Гэхдээ би сурч байгаа.

09/01/2024

- Инээж байж л мартаж, мартаж байж л амьдарна биздээ!

Багадаа чинээлэг, адал явдалтай амьдарна гэж хүсдэг байлаа. Одоо зүгээр амар амгалан хүсэж байна. Янз бүрийн гэнэтийн зү...
09/01/2024

Багадаа чинээлэг, адал явдалтай амьдарна гэж хүсдэг байлаа. Одоо зүгээр амар амгалан хүсэж байна. Янз бүрийн гэнэтийн зүйлгүйгээр.

09/01/2024

Хоёр хүний хооронд 10 алхам л бий. Чамайг 5 алхахад 2 ч алхаагүй хүнийг орхисон нь дээр...

06/01/2024

Заримдаа би боддог юм.
Миний амьдрал хэдэн хуудастай ном болох
тухай.
Өдөр бүр цээжинд мэдрэгдэж, тархинд хуралддаг бодлуудаа цогцлоовол их олон хуудастай болох ч яг амьдралын минь үйл явдал гэвэл нэгэн хэвийн цөөхөн хуудастай ном болох биз...
Ихэнхдээ уйтгартай. Бас нэг талаараа
ойлгомжтой энгийн.

Adresse

Berlin

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Leimy's diary erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen