01/01/2026
📰 Германд 2025 оны 12 дугаар 31-ний орой томоохон хотуудын гудамж, талбайд хууль бус, хүчтэй пиротехник хэрэгсэл болон салютыг буруу хэрэглэсний улмаас 2 хүн амь насаа алдаж, олон хүн гэмтжээ. Тодруулбал, 18 настай хоёр залуу пиротехник тэсэлж байх явцдаа амь насаа алдсан байна. Мөн Берлин хотод л гэхэд эмх замбараагүй байдал үүсгэсэн 400 орчим хүнийг баривчилж, хэд хэдэн цагдаа болон хамгаалалтын албан хаагч шархаджээ. Түүнчлэн Германы эмнэлгүүдэд салюттай холбоотой түлэгдэл, гар хугарах, хуруу тасрах зэрэг гэмтлийн тохиолдол олноор ирсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай
👉 https://www.facebook.com/journasnews