
31/07/2025
Сайн байна уу, Манай компани нь албан ёсны бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй, онлайнаар үйл ажиллагаа явуулдаг Монгол зуучлалын байгууллага юм.
Бид 2020 оноос хойш Герман улс руу “Au Pair”, “FSJ”, “Ausbildung” хөтөлбөрүүдийн чиглэлээр сургалт болон зуучлалын үйл ажиллагаа тогтмол явуулж, өнөөдрийг хүртэл 200 гаруй оюутан, залуусыг амжилттай зуучлаад байна.
2025 оны 6-р сараас эхлэн манай үйл ажиллагаа бүрэн онлайн хэлбэрт шилжсэн бөгөөд Монголд байнгын оффис ажиллуулахгүй болсон. Харин Германаас шууд удирдан, зохион байгуулж байна.
Итгэлцэл хамгийн чухал учраас бид үйлчлүүлэгчидтэйгээ нүүр тулан уулзах боломжгүй онлайн орчинд WHATSAPP болон FACEBOOK CHAT ашиглан хоёр улсын цагийн зөрүүг харгалзан видео дуудлага хийх замаар харилцаж байна.
Баярлалаа