19/02/2026
Бельгийн Антверпен хотын 1920 оны зуны Олимпын тоглолтын төв болж байсан Олимпын цэнгэлдэх хүрээлэнд байрлах Рик Коппенсын алтан гутал.
Коппенс 1954 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Бельгийн шигшээ багийн гол түлхүүр тоглогчдын нэгээр тооцогдож байжээ. Гарамгай эзэмшсэн хуурах чадвараараа өрсөлдөгч багуудыг сандаргаж байсан Коппенс 1954 онд Бельгийн хөлбөмбөгийн лигээс хамгийн анхны, төрөлх Антверпен хотынхоо Беерсхот багийн шилдэг довтлогчоор шалгаран энэхүү “алтан гутал”-г хүртэж байжээ.