Share WITH ANAND RONY

Share WITH ANAND RONY I will share my professional and private experiences with you. Stay with me.
🇫🇷 Living in Paris

20/10/2025
✍️8 жилийн өмнө тэмдэглэлдээ ингэж бичиж байжээ. Франц нэг ийм зүйр үг бий 🇫🇷 « Il faut balayer devant sa porte avant de...
09/10/2025

✍️8 жилийн өмнө тэмдэглэлдээ ингэж бичиж байжээ.
Франц нэг ийм зүйр үг бий 🇫🇷 « Il faut balayer devant sa porte avant de critiquer celle des autres. »

🖼️Орчуулга: Бусдыг шүүмжлэхийн өмнө өөрийнхөө хаалганы урд дахь хогийг хараарай гээд. Манайд бас төстэй зүйрлэл бий.

🎼🎤Ер нь хүн өөр дээрээ л төвлөрөх ёстой юм билээ. Quiza - ын дуу шиг “Буруу бүхэн бусдын буруу” гэсэн шүүмжтэй дуу шиг философиор явбал боловсролгүй, болоогүй байна аа л гэсэн үг.

🧮Би яалаа? Би өөрөө ямар хүн билээ? Би үүнийг яаж сайн хийж чадах вэ? Би тэгвэл энэ хүн шиг яаж байхгүй вэ? гэвэл тэр бол зөв өө л гэсэн үг.

🆓Таны одоогийн ийм амьдарч байгаа нь хэний ч буруу биш, таны л буруу...

2017.02.14, Парис хот 🇫🇷

Ер, цаг хугацаа үл давтагдах. Тухайн мэдрэмж, хүмүүс, үйл явдал дурсамж төдий болж үлдэнэ. Ахин давтагдах боломж үгүй. Х...
07/10/2025

Ер, цаг хугацаа үл давтагдах.
Тухайн мэдрэмж, хүмүүс, үйл явдал дурсамж төдий болж үлдэнэ. Ахин давтагдах боломж үгүй.

Хөл хөдөлгөөн. Харц. Хуруу. Ширээ. Кофе. Карт. Хөгжим. Шар хана. Гараа тулсан. Бодрол хийсэн. Цонх.

Энэ зүйл ахин давтагдахгүй дээ гэж бодоход л тухайн зүйл нандин болж эхэлнэ. Нандин даа нандин. Эргээд харахад дурсах зүйлтэй байна гэдэг...

2024.10.07, Парис хот
Оюутны хотхон дахь Египет байрны кафед

ДУУДЛАГА МУУ БАЙХ НЬ ЗҮГЭЭР ҮҮ? 🤔Харин л дээ. Та юу гэж бодож байна? Парист хичээлээ тараад ангийнхаа найзуудтай ярилцаж...
05/10/2025

ДУУДЛАГА МУУ БАЙХ НЬ ЗҮГЭЭР ҮҮ? 🤔
Харин л дээ. Та юу гэж бодож байна? Парист хичээлээ тараад ангийнхаа найзуудтай ярилцаж байсан юм. Нэг нэг вино, бийв шимээд л суулаа. Тэнд Бразил, Африк, Япон,
Франц, Итали залуучууд хамт байсан юм. Бүгд л өөр өөрийн аялгатай, өөр дуудлагаар хоорондоо ярилцаад байгаа юм. Би ажиглалаа.
Анх би ч бас ямар сонин өөр өөр дуудлагатай юм бэ, дуудлага бол чухал гэж боддог байлаа л даа. Заримынх нь яриаг үл ойлгох.
Гэтэл дуудлага хичнээн сайн байгаад ч өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй хүмүүс гэж бас байх юм. Харин дуудлага тааруу хэрнээ тэр дунд өөрийгөө хамгийн сайн ойлгуулж, ярианд их оролцож байгаа хүмүүс ч байх юм. Хэн хожиж байна даа? Дуудлага сайн мөртлөө, сайн ярьж чадахгүй хүмүүс хожигдож байгаа биз дээ?
Ажиглах нь ээ, тэр хүмүүст дуудлага чухал биш бололтой, олон талын мэдлэг солилцох, хоорондоо болж өнгөрсөн зүйлсийг ярилцах, мэдээлэл түгээх, өөрийгөө ойлгуулж чадаж байгаа нь л тэдний хувьд илүү priority буюу чухал байна.
Парист мөн чиг олон арга хэмжээнд оролцож явсан, тэдний англи хэлний дуудлага угаас маш муу. Аргагүй шүү дээ FRENGLISH - ээр ярьдаг хүмүүс. Анх ойлгоход их төвөгтэй ч, тэдний хувьд дуудлага чухал гэхээс илүү, өөрийгөө сайн
ойлгуулж, сайн сонсож ойлгодог, харилцдаг байх нь л чухал гэж олон франц хүнээс сонссон билээ.
Тэд муу дуудлагатай байгаадаа ичдэггүй, нэгнийгээ шоолдоггүй. Учир нь дуудлага буюу хэлбэрээс илүү ойлголцол буюу агуулга чухал гэж боддог хүмүүс ажээ.
Би ингэж ажигласан. Таны хувьд дуудлага чухал уу?

Adresse

Paris

Téléphone

+33766224279

Site Web

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Share WITH ANAND RONY publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L'entreprise

Envoyer un message à Share WITH ANAND RONY:

Partager