Tsesunam

Tsesunam ♾️

29/01/2024

Дэргэд нь байхад ус үерлэж, уул нурсан ч тайван байж чадах тийм хүнтэй учирна гэдэг дэлхий дээр байж болох хамгийн том тансаглал.❤️

30/11/2023

Арван хоёрдугаар сар чи
Аз жаргал дагуулсан сар байгаасай
~♾️❤️♾️~

14/08/2023

Хайрлахгүй бас үзэн ядахгүй.
Халуун харцанд автахгүй.
Ордог л нэг бороо, нордог л нэг бороо...
Одоо юунд ч догдлохгүй.

- Л. Өлзийтөгс

28/06/2023

♾️❤️♾️
- Чи бид хоёрын эхлэл дараалалтай байгаагүй атал адаг нь яг л бичигдсэн юм шиг..

Долоо. Гомдол.

Хэлж чадаагүй залгисан үг болгон дотрыг минь сийчиж билээ.

Найм. Тунирхал.

Харцыг минь тогтож нэг харсан бол магад чи ойлгох байсан даа.

Ес. Тэмцэл.

Эцэс төгсгөлгүй маргааныг би эхэлсэн чи дэвэргэсэн.

Арав. Хагацах.

Миний хурц үг чиний хүйтэн харцанд зүрх минь цохилохоо ч мартсан.

Одоо би орооцолдож, зурагдсан дурсамжийн хуурцгаа тоглуулъя.

Нэг. Хайр.

Чихээрээ дурлаж билээ, тархи чамайг өөрөө бүтээсэн шүү.

Хоёр. Хурьцал.

Магад миний хийсэн хамгийн зөв бас буруу алхам. Цээжинд үлдсэн атгахан зориг минь чиний өмнө л нүцгэлсэн.

Гурав. Дурлал.

Гарыг чинь атгахад өвлийн жавар ч намайг хайрч чадамгүй халуун мэдрэгдсэн.

Дөрөв. Дасах.

Хажууд минь байгааг үргэлж мэдрэх гээд халааснаас чинь хулгайлсан алчуур өдөржин гарт минь өнждөг.

Тав. Санах.

Зүүдээ дуусгахгүй гээд сэрсэн ч би нүдээ анин үргэлжлүүлэн төсөөлдөг.

Зургаа. Хүсэх.

Ганцхан минийх гэж өмчлөөд орчлон ертөнцтэй хуйвалдан байж өөрөөсөө ч хүртэл харамлан хайрлалаа.

20/06/2023

Яаж хайрладаг билээ, би чамайгаа? Тоочих гээд нэг үзье.
Хараа хүрэх хамгийн алс хязгаараас
Оршихуйн төгсгөл, Бурханы ивээлийг эрэх энэ л сэтгэлийнхээ
Хүрч болох хамгийн гүн, хамгийн уудам, хамгийн өндөрт чамайг хайрланам.

Өдрийн наран хийгээд лааны гэрэл тэргүүтэн-
Өдөр бүрийн хамгаас эгэл хэрэглээ шигээ энгүүнээр хайрланам.
Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид шиг эрээгүй хайрланам,
Эрхэм сайшаалаас тэд татгалзах шиг энгүй ариунаар хайрланам.

Урьдын шаналал, унаган багын итгэл үнэмшилд л хамаатай
Ухаангүй хүслээр чамайгаа хайрланам.
Ор мөргүй болсон гэгээнтнүүдээ хайрладаг асан
Одоо надад үгүй мэт тийм хайраар чамайг хайрланам.

Энэ л амьдралынхаа амьсгал бүрээр,
Инээмсэглэл, нулимс бүрээр чамайг хайрланам, би.
Энэрч, Бурхан болгоовол үхэл ирсний дараа ч
Илүү, бүр илүү ихээр чамайг хайрлана аа, би.

Элизабет Баррет Браунинг (1806-1861) - Англи

10/06/2023

3 цаг тасралтгүй хэрэлдэж хэрэлдэж ер нь тэгээд өөр яаж ч чадахгүй хэрэлдээд л байхыг

"Салъя" гэж хэлчихээд, хүн харахад бүх зургаа устгаад "single" болгосон мөртлөө бүх зурагнууд нь хэвээрээ "only me" тохиргоотой байхыг

Үнэн зохилдлогогүй хувцаслаад, үс гэзэг нь дэлбэрсэн байхыг харснаа "хөөрхөн ч юм уу" гэж бодохыг

Муудчихаад залгахад нь авахгүй гүрийсээр байгаа мөртлөө "ахиад ганцхан залгачих" гэж бодохыг

Өөр охин/залуу-тай найз болж байгаа нь newsfeed дээр гарч ирэхэд тэрийг нь гэрлэж байна гэж ойлгохыг

Дэлхий дээр байж болох бүх позоор зургаа авч үзээд 8 цагийн турш аль нэгийг нь сонгоод тавьж байхад зүрх дарахгүй байхад нь хайргүй болчихож гэж бодохыг

Хардуулж харамлуулмаар байхад "итгэдэг" гээд тоохгүй үед хөлдүүг нь гайхахыг

Нас нь явцан мөртлөө нүдэнд "бацаан" шиг л харагдаад байхыг

Харах болгонд инээд хүрээд баярлаад байхыг

Харахгүй болохоороо санаад байхыг

Хамгийн сайхан хүнийг өөрийн болгосон юм шиг санагдахыг

Хамтдаа насан туршдаа хэрэлдэхдээ хэрэлдээд, инээхдээ инээгээд амьдармаар санагдахыг хайр гэдэг. ❤

-🫀

09/06/2023

Аймар их хайрлах юмсан.

Өнгөрсөн бүхий л амьдралтай нь хамт, гунигтай дурсамжуудтай нь хамт, өөрийгөө гэмтээх гэсэн шархтай нь хамт, зүрхийг нь шархлуулсан анхны хайрынх нь түүхтэй ч хамт. Хэцүү байсан цаг мөчөө надад ярьж сэтгэлийн амар амгаланг мэдрээсэй. Би тэр бүхэнтэй чинь цуг хайрлах юмсан. Жаргалтай дурсамжаа чи минь өөртөө үлдээ. Сэтгэлд чинь хүйт даавал хааяа нэг гаргаж дулаац.

Улаанбаатар хот. 1976

27/05/2023

-Ганц бие үү?
-Тийм ээ
-Яагаад одоо болтол хүнтэй үерхэхгүй байгаа юм бэ?
-Хүн хүлээж байна
-Хэнийг ?
-Харц нь зохиол шиг, үнэр нь дарс шиг, инээмсэглэл нь урлаг шиг, царай нь яруу найраг шиг.
Тэврэлт нь эмчилгээ шиг, тэнэглэл нь эгдүүрүүлэгч, үнэрээс аз жаргал мэдрэгдэх, дутуу ухааныг минь бөглөж, түргэн уурыг минь эмчилдэг. Хэрсүү ухаанаар зөвлөж, хэцүү үед минь тэвэрдэг.
Оройтоход харддаг, ойр байсан ч санадаг,
Надаар дутдаг биш надаар дүүрдэг байсан тэр хүнийг хүлээж байна.

24/05/2023

Чамтай л хуваалцсан өдрүүд, хэдэн ном, өнөөх хөгжим
Чиний хэрэглээд орхисон түлхүүр, цайны аяга, талхны сагс, цагаан хэрэглэл, ор
Чиний юу ч үлдээлгүй үрж дуусгаад явсан
үгс болоод үйл хөдлөлийн минь инж.

Дагах л ёстой, дагаж л орхисон
дүрэм журмууд
Дурлуулж орхисон өвөл, зун, Венын аялгуу,
далайн эрэг, газрын зураг, уулан дахь овоохой.

Бидэнд л хамаатай өдрүүдийг тэмдэглэсэн
цаг тооны бичиг, буцаашгүй амлалтууд-
миний шүтээн...

Ингеборг Бахман

~~~
24/05/2023

~~~

23/05/2023

Хайртай…

Нар өшиглөж яваа юм шиг жаргаж байлаа ч Надаар чи дутаж л яваа байх даа...Үгүйлээд сүйд болдоггүй юмаа гэхэд Өөрийгөө ма...
23/05/2023

Нар өшиглөж яваа юм шиг жаргаж байлаа ч
Надаар чи дутаж л яваа байх даа...
Үгүйлээд сүйд болдоггүй юмаа гэхэд
Өөрийгөө мартаж хайрласныг минь санаж л яваа байх даа...

-Б.Лхагвасүрэн

Чин сэтгэлээсээ хайрлаж байгаа хүнийХарц нь хүртэл өөр байдаг юм гэнэлээ❤
12/02/2023

Чин сэтгэлээсээ хайрлаж байгаа хүний
Харц нь хүртэл өөр байдаг юм гэнэлээ❤

Магадгүй амьдралын минь хамгийн сайхан 15 секунд байх🫂~CC
10/02/2023

Магадгүй амьдралын минь хамгийн сайхан 15 секунд байх🫂
~CC

Address

Dublin

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsesunam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsesunam:

Share