08/09/2026
Би сая ярьж асуулаа!
Эх нялхаст ЭХО-д онош нь харагдсан. Гэхдээ зүрхний эмчтэйгээ ч хараахан уулзаагүй, маргааш, нөгөөдөр үзлэгийн цаг нь байна. Тэгэхээр албан ёсоор хагалгааны эмчийн зүгээс “Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай гадагшаа яв” гэсэн дүгнэлт гараагүй байна!
ЭХО-ны эмч төрөлхийн зүрхний гажиг гэдгийг харж болох ч дангаараа хагалгааны шийдвэр гаргахгүй гэж хэлээд л байгаа шүү‼️ Энэ бол эмч нарын багаараа зөвлөлдөж шийдэх асуудал‼️
Гэтэл Өргөө амаржих газрын ЭХО-г лавшруулж үзсэн Өлзийхишиг эмч, Өнөрөө хоёр нийгэмд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл өгөөд байгаа шүү‼️
Монголд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд ЭМД-ын санхүүжилтээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг.
ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлдэг гэж даатгалын ерөнхий газраас мэдээлсэн.
ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ч төрөлхийн зүрхний гажгийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Бүр Улсын гуравдугаар төв эмнэлгээс
09.07-13-нд “Хүүхдийн зүрхний 7 хоног” зохион байгуулж, хүүхдийн төрөлхийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, ЭХО оношилгоо, эмчийн зөвлөгөө зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа шдээ.
Хятад, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд Монголын төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй мэс засалд хамруулсан олон жишээ бий. Зарим хөтөлбөрөөр эмчилгээ, байрлах зардлыг ч бүрэн хариуцаж байсан. Ээжүүдийн бодит туршлага ч үүнийг баталж байгаа.
Тийм байхад хүүхдийнхээ зүрхний эмчтэй ч уулзаагүй байхад нь “гадаадад яаралтай яв” гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж, хүмүүсээс хандив хүсэх гээд байх чинь зөв үү?
Эхлээд оношоо бүрэн тодруулж, мэргэжлийн багийн дүгнэлтийг авах ёстой биш үү?‼️
Сэтгүүлч хүн байж аливаа асуудалд ул суурьтай хандаж, холбогдох хүмүүсээс нь шалгаж, асууж тодруулчихаад дараа нь нийтэд мэдээлэх ухаан, хариуцлага байх ёстой баймаар… арай шүү нээрээ!!
Одоо яах билээ ч гэх шиг, ичих нүүр гэж алгаа бүр 🙏🏻🙏🏻🙏🏻