Tomoko Ibukuro

Tomoko Ibukuro ТОМОКОгийн албан ёсны пейж. Хамгийн уйдаахгүй гадаад хүн цолтой

Маш олон хүмүүс надад санаа тавьж санаа зовж message бичээд яриад урам өгөөд хайрлаад байх юм баярлалаа. Бүр зарим найзу...
31/08/2026

Маш олон хүмүүс надад санаа тавьж санаа зовж message бичээд яриад урам өгөөд хайрлаад байх юм баярлалаа. Бүр зарим найзууд хоол цай дөхүүлж өгөөд битгий гадагшаа гараарай гэх юм. Хайр юм аа. Бас надаас болоод хайртай хүмүүсийн сэтгэл санаанд их дарамт учруулж байгаад их санаа зовох юм.

Одоо энэ сошиалд явагдаж байгаа зүйл дээр бол гайхаж гомдож байна. Жилийн өмнө хийсэн ярилцлага дээр миний яриагүй зүйлийг ярьсан мэт сэвж, мөн хэдэн жилийн өмнө хийсэн ярилцлага дээр яриагүй зүйлийг бүр Гарчиг болгож тавьж, цаанаас хүмүүсийн дургүйцлийг албаар хүргэх гэж үзээд байх юм.
1. Жилийн өмнө YouTube нэвтрүүлэг дээр Молор-Эрдэнэ доктортой хийсэн яриан дээр Их Монгол улсыг байгуулсан Чингис Хааны тухай би бол нэг ч үгүйсгэж яриагүй. Харин доктор бол тэр нэвтрүүлэг дээр төдийгүй тэр ярьдаг байсан байналээ. Гэнэт надтай холбож түүж өмнө энд тэнд ярьж бичсэнийг бол хэн ч тоохгүй байна.
2. Дээр Улстөр.мн ч бил үү тийм сайт дээр өгсөн ярилцлага дээр “Ямар ч тэнэг Япон хүн Монголын иргэн болохгүй” гэсэн гарчиг тавьж сэвээд байгаа нь харагдна. Яг тэр ярилцлага дээр тийм өгүүлбэр гараагүй. Яагаад Монголын иргэн болохгүй вэ гэдэг асуултад хариулахдаа ч тийн үг хэллэг хэрэглээгүй шүү.

Албаар үзэн ядуулж магадгүй нийгмийн бухимдалыг тодорхой нэг хүн руу чиглүүлэх зарим олоны танил хүмүүсийн, мөн хэвлэлийн сайтуудын зохион байгуулж байгаа нь илт байна. “Энэ Томоког таарсан газар ална” гэж бичих хүртэл өдөөд байна. Ихэнх саруул ухаантай хүмүүс бол ойлгож л байгаа байх. Олон хүмүүс над руу бичиж санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Хэрвээ та бүхэнд ганц пост ганц жижиг бичлэг уурыг чинь хүргээд байвал нэг удаа нягталж үзээд яг тийм яриа болсон эсэхийг шалгаж үзээрэй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг шүү дээ. Магадгүй хэн нэгэн таны уурыг хүргэж хүний гараар могой бариулж л мэднэ шүү. Уурандаа намайг ч юм уу өөр хэн нэгэн хүнийг цохиж алаад сүүлд сэвсэн сайт болон тэр олоны танил хүн хариуцахгүй нь лав тодорхой. Маш олон хүн тийм явуулгаар хохирсоныг бид өчнөөн удаа харлаа шүү дээ. Энэ сошиалд байгаа бүх хүмүүст таалагдах хэрэггүй ч хийгээгүй яриагүй юмны төлөө сэвүүлээд байх маш дарамттай байна.

Өнөөдөр нийгэм маш бухимдалтай уур уцаар дүүрэн байна. Гэхдээ тайван байж өөрийгөө хамгаалаарай. Над руу бичиж урам өгсөн та бүхэнд маш их баярлалаа!

29/08/2026

Явж явж с**с л яригдах юм 😂

29/08/2026

Молор-Эрдэнэ доктортой хийсэн ярилцлага… Та бүхнээс хүрцэл өчье.

Фүжи уулын аялал амжилттай явагдаж, аялагчид амжилттай орой дээр гарлаа! ⇩ Greenest Travel ыг дагаж лараагийн аялалд хам...
28/08/2026

Фүжи уулын аялал амжилттай явагдаж, аялагчид амжилттай орой дээр гарлаа! ⇩ Greenest Travel ыг дагаж лараагийн аялалд хамт яваарай!🥰

8-р сар бол гэмтэл, эмчилгээ гээд төлөвлөж байсан шиг гүйж чадаагүй. Хурдан, их гүйж чадахгүй үед сэтгэл санаагаар өөдрө...
28/08/2026

8-р сар бол гэмтэл, эмчилгээ гээд төлөвлөж байсан шиг гүйж чадаагүй. Хурдан, их гүйж чадахгүй үед сэтгэл санаагаар өөдрөг, чадах хэмжээгээр тогтмол явж чадсанд баярлаж байна. Пүз өмсөхөөр гадаа гарна, гадаа гарахаар алхна, алхаж эхлэхээр шогшмоор болдог. Тэгээд ядаж 5км бол гүйх юм. Хамт гүйсэн Рэнцээд баярлалаа.

Хийж үзсэн. Сайжруулах л хэрэгтэй байна.
28/08/2026

Хийж үзсэн. Сайжруулах л хэрэгтэй байна.

Манай Мантунбууз чинь Ким Жон-Ун байсан юм шиг байна😂 Тоглсон шүү хөөрхөн байгаа биз
28/08/2026

Манай Мантунбууз чинь Ким Жон-Ун байсан юм шиг байна😂 Тоглсон шүү хөөрхөн байгаа биз

27/08/2026

Ухаад байсан чинь… #цэвэршилт

26/08/2026

Аав ээжтэйгээ Япон бараа цуглуулав…
Ээж маань надад зөндөө Chifure байгаа гээд үзүүлсэн. Японд байдаг шиг чанартай бараа цуглуулахыг зорьж Hapico ордог шүү

26/08/2026

Хамт хоол идье. Сахар өндөртэй хүн, эрүүл мэндэд анхаарч байгаа хүн, жин барих гэж байгаа хүмүүст зориулсан хоол. Мөн идэх аргаа танилцуулав Hapico drugstore

住所

Kumano
Miyazaki-shi, Miyazaki

ウェブサイト

アラート

Tomoko Ibukuroが新しいニュースやキャンペーンを投稿したら、いち早くメールでお知らせします。メールアドレスが他の目的に使われることはなく、いつでも配信を停止できます。

ショートカット

共有する