19/09/2025
БЯЦХАН ТҮҮХ:
Гэр бүлийнхээ орлого зарлагыг тооцох нь их тууштай хүний хийдэг ажил шүү.
Эхэндээ бүх зүйл ойлгомжгүй 🧐 цалин ороод л байдаг яг хаашаа юунд зарцуулагдаад мөнгөгүй болчихвоо!. Бас сар бүр хариуцлагатайгаар төлөх ёстой зардлуудаа цаг алдахгүй төлөх хэрэгтэй санагдаж байлаа. Эхлээд бал, цаас бариад бичиж эхэлсэн ч нилээн залхуутай тооцоогоо нэг л дутуу, буруу бодоод нэг л болж өгөхгүй байсан өдрүүд саяхан мэт санагдах. Олон янзын апп туршиж үзэхэд хүссэн хэмжээндээ хүртэл ашиглаж чадахгүй, эсвэл хэт баригдмал өнгө дизайн муутай, нууцлал хамгаалат хэр өндөр вэ, сар бүр апп ашиглахын тулд төлбөр төлөх гээд хүндрэлүүд гардаг байлаа.
Нэгэн өдөр энэ бүхнийг эцэслэхээр шийдэж компьютерээ дэлгэж юу, юуг яаж тооцох билээ, ямар үр дүн надад хэрэгтэй вэ, хэрхэн орлого зарлагаа зөв тооцоолж хадгаламж үүсгэх вэ гэж бодож өөртөө зориулсан нэг л эв хавгүй ямар ч график, өнгө дизайн байхгүй загвараас 4 жилийн турш нийт 48 удаагийн сайжруулалт дээрээс таны одоогийн гарт хүрч байгаа энэ хувилбар шинэчлэгдэн гарч ирсэн байдаг шүү. 😁 Танд өгөх бяцхан зөвлөгөө:
1. Сардаа нэр л удаа орлого, зарлагаа тооцоолоорой долоо хоног бүр, өдөр бүр тооцоолох нь улам бүр л стрессдүүлдэг шүү. /Яг цалин буусан өдрөө тооцоорой/
2. Дансаар төлөх зардал, бэлнээр төлөх зардлаа ангилаад бэлнээр ашиглах мөнгөө тус бүрийн зориулалтаар дугтуйнд хийж хэвшээрэй. Жишээ нь хоол хүнсэнд энэ сар 400.000 төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна. Долоо хоногт 100к зарцуулан тэрнээс илүү зарцуулахгүй! Гэж хатуу шийдэх.
3. Хүнсээ сард хэрэглэх хэмжээгээрээ нэг газраас бөөнд нь авчихвал мөнгөнд хэмнэлттэй байдаг. Мөн хүнс цуглуулах жагсаалт гаргаад яг хэрэгтэй гэсэн хүнсээ л авах. Дэлгүүр орхоосоо өмнө хоолоо сайн идээд гараарай 😁 энэ нь үр дүнтэй арга шүү.
4. Цалингаас гадна өөрийн хувийн ур чадвараа нэмэгдүүлж ном уншиж, жижиг хэмжээний орлого олох бизнес бусад аргуудыг туршиж үзээрэй.
5. Эхлээд том том хөрөнгө оруулалт, хувьцаа гэж ярьж байснаас 5 сая төгрөгийн хадгаламж үүсгээрэй. Зарим банкинд байдаг сар бүр тогтмол мөнгөөр хадгаламж үүсгэвэл 13 дахь сардаа урамшуулал авдаг аргыг туршаад үзээрэй.
6. Худалдан авалт хийхээсээ өмнө 24 цагийн турш хүлээгээд яг танд үнэхээр хэрэг болоод байгаа зүйлээ л худалдаж аваарай. Огт хэрэггүй байсан зүйл мартагдаад л явчихдаг шүү.
Үүнээс гадна миний орхигдуулсан зөндөө олон зөвлөгөөнүүд байгаа байх. Энэ хүртэл анхаарал хандуулан уншсан танд баярлалаа.
Манай “Ухаалаг Санхүүч” Google Sheet -ийг худалдаж аваад гэр бүлийнхээ санхүүнд дэвшилт гаргаарай. ☺️ Та бүхэнд амжилт хүсье.
Сонирхсон хүн байвал Savvy Sheet Mongolia чат бичээд ороод ирээрэй 💪