Badma Bernadette

Badma Bernadette Sharing thoughts, spreading positivity, and connecting with others. Let’s grow and inspire together.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ -  #3Кавагүчи Тошиказүгийн 《Кофе хөрөхөөс өмнө》 роман нь Токиогийн хуучны нэгэн жижигхэн кафе “Фүникүри ...
24/11/2025

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - #3

Кавагүчи Тошиказүгийн 《Кофе хөрөхөөс өмнө》 роман нь Токиогийн хуучны нэгэн жижигхэн кафе “Фүникүри Фүникура”-д өрнөх үйл явдлаар дамжуулан хүний сэтгэл, хүн хоорондын харилцаа, уучлал, амьдралын утга учрыг гүн нарийн илэрхийлсэн бүтээл юм. Энэ кафе нь 1874 онд байгуулагдсан, 140 гаруй жилийн настай энгийн мэт боловч онцгой нууцыг агуулсан газар бөгөөд энд хүмүүс өнгөрсөн цаг руу буцаж очих боломжтой. Гэвч энэхүү боломж нь чанд хатуу дүрмүүдийн дор оршино: зөвхөн нэг сандал дээр сууна, өнгөрсөнд очоод сандлаасаа босож болохгүй, зөвхөн нэг л удаа аялж болно, юу ч хийсэн одоо цаг өөрчлөгдөхгүй, кофe хөрөхөөс өмнө буцаж ирэх ёстой гэх мэт.

Кафены ажилтан Токита Казу бол цаг хугацаагаар аялуулах кофег бэлтгэх цорын ганц хүн бөгөөд тэрээр тайван, даруу, эгэл жирийн нэгэн боловч энэ нууцлаг орон зайг хамгаалж буй чухал гол дүр юм. Казугийн чанасан кофег ууснаар хүмүүс өнгөрсөн рүү буцаж, гүйцэлдүүлж чадаагүй хүсэл, хэлж чадаагүй үг, уучлалаа илэрхийлэх боломжтой болдог.

Залуу эмэгтэй Фүмико найз залуу Горо-тойгоо холбоотой томоохон сорилттой тулгарна. Горо Америк руу явах шийдвэр гаргасан нь тэдний харилцааг ганхуулж, Фүмико өнгөрсөндөө буцаж очихыг хүсэх нэг гол шалтгаан болно. Тэр өөрийн жинхэнэ мэдрэмжийг дахин нэг удаа нүүр тулж ойлгохыг хүсдэг. Ном дээр өнгөрсөн рүү аяласан анхны хүн.

Асрамжийн газрын сувилагч Котакэ болон түүний ой санамжаа алдсаар буй нөхөр Фүсаги нарын түүх илүү эмзэг, уянгын өнгө аястай. Хайртай хүнийгээ алдах айдас, марталтад уусан буй бодит байдал, хичнээн их хичээсэн ч өөрчлөгдөхгүй хувь тавилантай эвлэрэх шаардлага эдгээр нь надад гүн сэтгэгдэл түрүүлсэн шиг бусад уншигчийн сэтгэлд ч гүн ул мөр үлдээх нь гарцаагүй.

Кафены эздийн нэг болох Кэй, түүний нөхөр Нагарэ нар тайван, дотогшоо хүмүүс мэт боловч цаг хугацаатай холбоотой нууцыг сэм хадгалдаг. Харин нэгэн сандал дээр үргэлж сууж байдаг цагаан даашинзтай эмэгтэй сүнс нь цаг хугацаагаар аялах дүрмүүдтэй салшгүй холбоотой бөгөөд кафены нууцлаг уур амьсгалыг бүрдүүлдэг.

Мөн хатуу бөгөөд шулуухан мэт харагддаг ч, дотоод сэтгэлдээ маш эмзэг Хирай өөрийн дүүтэй холбоотой гашуун дурсамжийг даван туулах гэж хичээдэг. Түүний түүх нь хүний сэтгэл гэдэг ямар эмзэг, мөн эсрэгээрээ хэр бат бөх болохыг харуулна.

Эдгээр дүрүүд бүгд өнгөрсөн рүү “буцаж” одоо цагийг өөрчилж чадахгүй ч, өөрсдийгөө өөрчилж, сэтгэлдээ хуримтлуулсан айдас, гэмшил, харамслыг өөрөөр ойлгож үзэх боломжтой болдог. Зохиолын гол санаа нь: Өнгөрсөн цагийг өөрчлөх боломжгүй ч, өнгөрсөнтэйгээ нүүр тулсны дараа одоо цагийг харах өнцөг өөрчлөгдөж чадна гэсэн мессеж юм.

Энэ роман хүн хоорондын итгэлцэл, амлалт, уучлал, сэтгэлийн хүч ямар үнэ цэнтэй болохыг энгийн атлаа гүн утгатай байдлаар өгүүлнэ. Мөн ирээдүй тодорхой бус ч, одоо цагийг хэрхэн амьдрах вэ? гэдгээс л хүний амьдралын жинхэнэ утга учир тодорхойлогдож, бидний ирээдүй өөрчлөгдөж болно гэдгийг уншигчдад хүргэх зорилготой мэт санагдана.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ -  #2 Казүо Ишигүро: Nocturnes❗️❗️Монгол хэл дээр орчуулагдаагүй байж магад. Гэхдээ Англи хэл сурч байга...
11/11/2025

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - #2

Казүо Ишигүро: Nocturnes

❗️❗️Монгол хэл дээр орчуулагдаагүй байж магад. Гэхдээ Англи хэл сурч байгаа хүмүүс Англи хэл дээрх хувилбарыг нь уншивал сонирхолтой, ойлгоход хялбар байх болно.

🖇Казүо Ишигүрогийн Nocturnes ном бол хөгжим хэмээх утсаар хүний сэтгэлийн хамгийн нарийн мэдрэмжийг чимээгүйхэн эгшиглүүлсэн богино өгүүллэгийн түүвэр юм. Шөнийн гудамж, хөгжмийн аялгуу хоёрын дунд хүний ганцаардал, мөрөөдөл, бүтэлгүйтэл, тэмүүлэл ямар өнгөөр будагддагийг энэ ном зөөлөн хэрнээ гүн гүнзгий харуулна.
🖇Өнгөцхөн харвал хөгжим уран бүтээлийн тухай ном мэт боловч унших тусам энэ бүтээл амжилтын оргилд ч биш, уналтын ёроол ч биш, харин амьдралын яг 'дунд цэгт' зогсож буй хүмүүсийн тухай гэдгийг ойлгож болно. Энэ нь надад илүү ойр, илүү бодит санагдсан. Учир нь бидний ихэнх нь тайзан дээр бус, үзэгчдийн дунд ч бус, харин амьдрал хэмээх тайзны арын хэсэгт өөрийн дууг сонсогдох эсэхийг ч үл мэдэн зогсдог шүү дээ.
🖇Энэ номонд хөгжим бол ердөө урлагийн нэг хэлбэр биш. Харин хэлж амжаагүй сэтгэлийн үгс, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн нууцхан хэрэгцээ, өөрийгөө дахин олох гэсэн чимээгүй оролдлогийг илэрхийлдэг. Нэг өгүүллэгт гол дүр нь 'би одоо ч энд байна' гэдгээ бусдад бус, харин өөртөө нотлохын тулд хөгжим тоглож байгаа мэт мэдрэмж төрүүлсэн нь сэтгэлд хүчтэй үлдсэн.
🖇Энэ ном хүнийг шүүмжилдэггүй, сургамжилдаггүй, зүгээр л чимээгүйхэн хажууд нь сууж, 'чи ганцаараа биш' гэж хөгжим шиг аядуу шивнэнэ. Амжилт алга ташилт дагуулж ирдэгч уналтын дараа ч өөрийгөө алдаагүй үлдэж чадсан нэгэнд жинхэнэ утгаараа оршиж байдаг гэдгийг би эндээс ойлгож мэдэрсэн.
🖇Nocturnes надад хүний амьдрал өөрөө яг шөнийн хөгжим шиг заримдаа тасалдана, заримдаа алдана, гэхдээ түүний аялгуу зүрхэнд нэгэнт хоногшвол хэзээ ч бүрэн арилахгүй гэдгийг ойлгуулсан.

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ  #1'Жонатан Ливингстон хэмээх Цахлай' ном нь энгийн нэг цахлайн тухай өгүүлэмж мэт санагдавч, үнэндээ хү...
29/10/2025

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ #1

'Жонатан Ливингстон хэмээх Цахлай' ном нь энгийн нэг цахлайн тухай өгүүлэмж мэт санагдавч, үнэндээ хүний дотоод ертөнц, эрх чөлөө, төгс төгөлдөрт хүрэх хүслийг харуулсан гүн ухааны бүтээл юм. Эхэндээ жирийн нэг цахлайн түүхийг уншина гэж бодсон ч, Жонатан нисэхийн утга учрыг 'хоол олж авах хэрэгсэл' гэж бус, 'өөрийгөө нээх зам' гэж ойлгодогийг уншихад бүх зүйл илүү гүн утгатай болж эхэлсэн.

Цахлай Жонатан нисэхийн утгыг хоол тэжээл олж авахаас илүү зүйл гэж үзэж, илүү өндөр, илүү хол нисэхийг мөрөөддөг. Тэр сүргийнхээ хязгаарлагдмал ойлголтоос татгалзаж, сүргээсээ хөөгдөж, ганцаардаж байсан ч гэсэн суралцаж, туршиж, алдаж, ахиж явсаар л байдаг. Энэ хэсэг нь хүн өөрийн мөрөөдлөө дагахын тулд бусдын хандлагад хэт автдаггүй байх ёстой гэдгийг сануулсан. Заримдаа амжилт гэдэг ганцаардал, алдаа, уналт дундаас төрдөг.

Уг ном нь эр зориг, тэсвэр тэвчээр, итгэл найдвар гэсэн гурван гол чанарыг онцолдог. Магадгүй хүн аливаа зүйлд суралцахаас айхгүй байж, айдсаа давж, өөрийн дотоод хүч чадлыг нээж, өөрийнхөөрөө амьдрах ёстойг Бах энэ номоороо хэлэхийг зорьсон байх. 'Эрх чөлөө бол бидний мөн чанар, харин хязгаарлалт бол бодлын бүтээл' гэсэн өгүүлбэр миний сэтгэлд гүн үлдсэн.

Жонатан өөрөө төгс төгөлдөрт хүрээд зогсохгүй, бусдад ч нисэхийг заадаг. Энэ нь жинхэнэ амжилт гэдэг зөвхөн өөрөө оргилд хүрэх бус, бусдыг тэр оргил руу чиглүүлэхэд оршдог гэдгийг сануулдаг.

Жонатан бидэнд 'өөрийгөө олох зориг, өөрийн хил хязгаарыг давах тэвчээр, бусдад хайр түгээх сэтгэл'-ийг уриалж байна.

Түүний түүх бол нэгэн цахлайн түүх бус, өөрийгөө хайж, амьдралын жинхэнэ утга учрыг эрэлхийлж буй хүн нэг бүрийн түүх юм.

Тиймээс Бахын хэлснээр: 'Эрх чөлөөний наран шингэх болоогүй.' гэсэн үгээр номын тэмдэглэлээ дуусгаж байна.

2025.10.29

Badma Bernadette

Hello, Bloomies:)Бичлэгээс маань энгийн нэг Солонгос оюутан өдөр тутамдаа цүнхэндээ юу авч явдгийг үзээрэй. Мэдээж лайк,...
19/09/2025

Hello, Bloomies:)

Бичлэгээс маань энгийн нэг Солонгос оюутан өдөр тутамдаа цүнхэндээ юу авч явдгийг үзээрэй. Мэдээж лайк, subscribe дарахаа мартуузай🙏
#бичлэгхийхньзүгээрлминийтархиаамраахарга

Hello, I’m Badma Bernadette from Mongolia. I’m living in South Korea currently.CONTACT WITH ME!FACEBOOK: Badma Bernadette Instagram: : ...

Hello, Bloomies:)Миний бичлэгийг үзэж лайк, subscribe.аа харамгүй дараарай 🙏
12/09/2025

Hello, Bloomies:)
Миний бичлэгийг үзэж лайк, subscribe.аа харамгүй дараарай 🙏

Hello, I’m Badma Bernadette from Mongolia. I’m living in South Korea currently.CONTACT WITH ME!FACEBOOK: Badma Bernadette Instagram: : ...

08/01/2025

‘Олон хүн сайшааж байвал анхааралтай шинжилж үз. Олон хүн дургүйцэж байвал мөн адил анхааралтай шинжилж үз.‘’많은 사람들이 좋아해도 반드시 살펴야 하고, 많은 사람들이 싫어해도 반드시 살펴야 한다.‘When many people approve of something, examine it carefully. When many people disapprove of something, examine it carefully as well. #공자 #논어 #күнз

Send a message to learn more

Цааш явах уу эсвэл тэсэж тэвчээд үлдэх үү гэдгийг зөвхөн та л шийдэж чадна.
20/09/2024

Цааш явах уу эсвэл тэсэж тэвчээд үлдэх үү гэдгийг зөвхөн та л шийдэж чадна.

Бууж өгөх биш, хэсэгхэн зуур амраад дахин босож, үргэлжлүүлэх нь маш чухал шүү ✌️
20/09/2024

Бууж өгөх биш, хэсэгхэн зуур амраад дахин босож, үргэлжлүүлэх нь маш чухал шүү ✌️

Address

Cheongju

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Badma Bernadette posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Badma Bernadette:

Share