Pyeontaek Onnuri Mongol Community / Пёнтек Уннүри Монгол Чуулган

Pyeontaek Onnuri Mongol Community / Пёнтек Уннүри Монгол Чуулган This is an official page of PYEONTAEK ONNURI MONGOL Community. Thanks for visiting to our webpage. God bless you!

04/01/2022
Зар мэдээ ба уриалга"Мэндэлсний баяр 2021" видео контентийг бүтээж буй залуучууд МСАК болон Солонгос дахь Монгол чуулган...
06/12/2021

Зар мэдээ ба уриалга

"Мэндэлсний баяр 2021" видео контентийг бүтээж буй залуучууд МСАК болон Солонгос дахь Монгол чуулгануудад албан ёсоор хандаж, тусалж дэмжихийг уриалсан билээ. Тиймээс дараах уриалгыг хүргүүлж, 12/13 хүртэл бодит дэмжлэг цуглуулах аян зарлаж байна. Та бүхэн чуулгандаа уриалж өгнө үү.

Дэмжлэгийн данс:
이해동(MСAK)
KB 국민은행 491001-01-295473
Утга: MB21, чуулганы нэр

Хэрэв хүсвэл дор буй дансаар шууд илгээж болно. Та бүхнийг идэвхитэй оролцон дэмжинэ гэдэгт найдаж байна.
Хүндэтгэсэн,
Л.Ган-Отгон

🎄 Таны оролцоотойгоор гацуур модны маань гэрэл дээшилсээр л байна. 🥳 Нийт дүнг нь хараад миний өгөх ч дээ нэг их нэмэр болох болов уу гэж бүү бодоорой. Хоёр ширхэг зэс зоос өргөж байсан эмэгтэйг санаарай. Манай дансны хуулгыг харах юм бол яг л тийм зарчмаар л өсөж, гацуур модыг маань чимэглэж байна. 😇 Бид ХАНГАГЧ Бурханд найдаж байна. Мөн таныг Түүнд дуулгавартай байна гэдэгт итгэж байна. Ивээл болох болтугай.

😇Айл бүхэн, жил бүр мөнх амийн бэлгэдэл болсон мөнх ногоон гацуураа чимэглэн баяр хөөр, аз жаргалаар бялхдагтай адил мэндэлсний баярын утга учир, баярын жинхэнэ Эзэнийг таниулах зорилготой "Мэндэлсний баяр 2021" ТВ концертыг хамтдаа бүтээж, гацуур модоо хамтдаа чимэглэцгээе. Та залбирал, санхүүгийн дэмжлэг оролцоогоороо дамжуулан зураг дээрх модны чимэглэлийг нэмж, гэрлийг асааж, орой дээрх одыг илүү тод гэрэлтүүлээрэй. 🤩 Энэ нь зөвхөн зураг дээрх модыг гэрэлтүүлээд зогсохгүй олон олон хүмүүсийн амьдралд гэрэл асааж буй гайхалтай үйл хэрэг юм. (Тоглолт нь олон телевизүүд болон сошиал сувгуудаар 12 сарын 24-ны орой гарах юм.)🙏
👉 #Хандивыг: Хамтран зохион байгуулагч "Монголын пастор ахлагчдын холбоо ТББ"-ын тоот дансаар өгөх боломжтой
👉 Гүйлгээний утга: #МБ21 гэж бичээд -> Овог, нэр эсвэл чуулганы нэр, холбоо барих утсаа бичээрэй.
Хүндэтгэсэн: Зохион байгуулах баг

03/12/2021

"Every Nation Mongolia" Чуулганы Магтаалын Баг Isaiah 43Исаиа 43 Үг, ая: Г. Бөртэ- Үжин Амилалт ялалтын хөтөлбөр 2021Verse: Нүдтэй боловч сохор намайг Чихтэ...

[2021 Harvest Prayer Relay]Shalom! We hope everyone is getting ready for harvest 2021 as we pray together.we pray for 2 ...
15/09/2021

[2021 Harvest Prayer Relay]
Shalom! We hope everyone is getting ready for harvest 2021 as we pray together.
we pray for 2 days for each community.
We hope that you join us on prayer relay for 15 countries and people, for all the immigrants in this land, for each worship community, and for all who serve them as we serve the Lord.
Today is the first day to pray for Mongolia.
https://youtu.be/4UyxYsW_qPE

2021 Online Harvest Prayer Relay, Mongol Version (9/10-11)

06/05/2021

Гаж урсгалаас болгоомжил!
👉Авралын урсгал-Улаанбаатар Төв Баптист сүм (Квон Шин Чан, И Иохан, Паг Уг Сү)
БНСУ-ын чуулганы зөвлөлүүдээс 1991, 1992, 1985, 2008 онуудад гаж урсгал гэж зарлагдсан.
👉Гол гаж сургаал нь
🟥-Нэг удаа гэмшихэд хангалттай гэж үздэг. Олон удаа гэмшвэл итгэлгүйд тооцдог. Эзэний заасан залбирлыг хүлээн зөвшөөрдөггүй. Сайнмэдээг ухаарснаар авралд хүрнэ гэж үздэг.
🟥-Эзэний өдрийг ариунаар сахих, аравны нэг өргөлийг хүлээн зөвшөөрдөггүй.
🟥-Аврал бол махан биеийн аврал биш, сүнсний аврал тул худал ярьсан ч авралтай хамаагүй, цаашид загалмайгаа үүрэх хэрэгцээгүй хэмээн үздэг.
👉Байрлал: Москва хороололд Улаанбаатар Төв Баптист сүм нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөдөө орон нутгуудад тархсан.
Гаж урсгалаас болгоомжил!
Монголын Эвангелийн Эвслийн Гаж урсгалаас хамгаалах алба.
2021.05.06

Амар тайван дүүрэн байг!Монгол Н.О.М.Е байгууллага АНУ-ын Вайн Их сургуультай хамтран "Хүүхдийн хүмүүжил ~ эцэг эхчүүдий...
05/05/2021

Амар тайван дүүрэн байг!

Монгол Н.О.М.Е байгууллага АНУ-ын Вайн Их сургуультай хамтран "Хүүхдийн хүмүүжил ~ эцэг эхчүүдийн дотоод эдгэрэл" сургалтаа эхлэж байна.

2021 оны 5 сарын 6-ны 19 цагт Зүүм линкээр явагдана.

Хичээлийг Вайн Их сургуулийн багш, доктор
У Сара багш заах болно.
(У багш)

Тус сургалтын онцлог нь, таныг хүүхдээ сайн хүмүүжүүлэхэд маш сайн - үр дүнтэй, үнэтэй арга замыг заан өгч, харилцахад саад болоод байгаа өөрийн буруу зуршлаа олж мэдснээр, өөрийгөө өөрчлөн Бурхантай бүр ойр дотно болоход туслана.

Хүүхдийн хүмүүжил бол эцэг эхийн хүмүүжил учраас бид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэж, гэр бүл үр хүүхдүүдээ гарч байгаа гайхамшигтай эдгэрэл ба шинэчлэлтийг харж чадна.

Та сургалтанд суухыг хүсвэл хувь чат руу бичээрэй.

Фбүүк хаяг: Tuul Bayasan &
Монгол H.O.M.E

Сургалтын төлбөр - 50,000 вон.

Данс: Хаан банк 5003180119

Ирээдүйн Удирдагч Нийгэмлэг.

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын төлөөх НЭГДСЭН ЗАЛБИРАЛ | 2021.04.30 🇲🇳🇲🇳🇲🇳Та залбиралд дараах:▶ ZOOM линкээр (яг цагтаа дарж орно уу?)  ...
29/04/2021

🇲🇳🇲🇳🇲🇳Монголын төлөөх НЭГДСЭН ЗАЛБИРАЛ | 2021.04.30 🇲🇳🇲🇳🇲🇳
Та залбиралд дараах:
▶ ZOOM линкээр (яг цагтаа дарж орно уу?)
🕠👇 👇 👇 👇 👇 👇 👇 👇 👇 🕠
👉👉 https://staffweb.zoom.us/j/93094398849 👈👈
ZOOM линкээр ӨНӨӨДӨР буюу 4-р сарын 30-ны 🕠17:30🕠 цагаас эхлэх Монголын төлөөх залбиралд оролцоорой!
СОЛОНГОС ЦАГААР 18:30.

✔️Оролцох ZOOM ID; 93094398849✔️
👉👉ZOOM-д оролцох хүний тоо хязгаартай!👈👈
https://www.facebook.com/MongolianEvangelicalAlliance ху

27/04/2021

Манай сувгийг үзэж байгаад баярлалаа. Библийн панурама гэдэг нь илүү өргөн хүрээнд маш нарийн харахыг хэлж байгаа юм. Та бүхний дэмжлэг туслалцаагаар илүү их...

Kari Jobe - ForeverVerse 1:Хүн төрөлхтний Аврагч амиа өргөлөөОд сар мэгшиж нар бүүдийвЗагалмай дээр Түүний цус биеэс нь ...
26/04/2021

Kari Jobe - Forever

Verse 1:
Хүн төрөлхтний Аврагч амиа өргөлөө
Од сар мэгшиж нар бүүдийв
Загалмай дээр Түүний цус биеэс нь урслаа
Бидний бүх хараалыг Түүнд тохжээ

Verse 2:
Харцаа тэнгэрт өргөөд эцсийн амьсгалаа өгөөд
Бурханы Хүү харанхуйн гүнд буужээ
Булшин дахь тулаанд үхэл хөлсөө хүртэж
Тамын хүч үүрд мөнхөд нурсан

Pre-Chorus:
Газар дагжин чичирч бул чулуу нь зайлсан
Түүний төгс хайр үүрд мөнхөд ялсан
Үхлийн хатгуур хаана байна?
Бидний амилсан Хаан
Та ялан дийлсэн

Chorus:
Үүрд мөнхөд Та алдаршиг
Үүрд мөнхөд Та өргөмжлөгдөг
Үүрд мөнхөд Та амилсан
Тa амилсан
Та амилсан

Bridge:
Бид дуулья халлелүяа/х3
Ялан дийлсэн Хурга

Есүс Христ үхлээс амилсны баярт зориулсан шинэ Магтаалыг хүлээн авч сонсоно уу. Kari Jobe - ForeverVerse 1:Хүн төрөлхтний Аврагч амиа өргөлөөОд сар мэгшиж на...

Европын итгэгчдийн зохион байгуулж буй “Дэлхийн конеренц 2”-т оролцож Бурхан Эзэндээ үйлчилцгээе гэж уриалж байна....
08/04/2021

Европын итгэгчдийн зохион байгуулж буй “Дэлхийн конеренц 2”-т оролцож Бурхан Эзэндээ үйлчилцгээе гэж уриалж байна.

Энэ жил Иошуа 24:15б "Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ" хэмээх Библийн үгээр дамжуулан уриалж байна.

Хамтдаа газар сайгүй "Үржигч дагалдагчдыг бэлдэж, Бурханы агуу захирамжийг биелүүлцгээе!"

Бүртгэл:
~Европ тив Oyuna Oyuka Facebook хаягаар.

~Австраль тив Bayarchimeg Todgerel Facebook хаягаар.

~Америк тив Khishigbayar Erdenebulgan Facebook хаягаар.

~Ази тив Солонгос Batdelger Davaajav Facebook хаягаар.

~Ази тив Монгол Handa Suveges Facebook хаягаар тус тус хийнэ.

Энэ жил дэлхийн конференц 1 хүн 20 euro төлж оролцоно.
Тархан сууршисан монгол ахан дүүсдээ сайн мэдээ тараахаар шийдсэн байгаа та бүхний маань үйлчлэл бүр үр жимсээр дүүрэн байх болтугай!

Зохион байгуулагч: Европын пастор ахлагчдын холбоо. MPEAE.

Жич :Төлбөр /Europe 20 евро, USA 20 USD, Korea 20,000 вон, MGL 20,000 төгрөг.

Миний АВРАГЧ амьд!
03/04/2021

Миний АВРАГЧ амьд!

Миний аврагч амьд!Тиймээ миний аврагч амьд!Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.(Лук 24:6)

01/04/2021

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
"Христ Есүс Амилсны Баяр" -аараа
1. Бие биенээ Амилалтын найдвараар зоригжуулъя!
2. Христ Есүсийн Үхэл Амилалтыг хамтдаа тунхаглацгаая!
3. Христ Есүсийн хайрыг түгээцгээе!
"Христ Есүс Амилсны Баяр" Баярын Хөтөлбөр
Хамтран Зохион Байгуулах Хороо

01/04/2021

📍Баасан гарагт 19:30 цагаас магтаалын live ✝
Есүс цууг амсаж
-Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав. Иохан 19:30
Mongolia CCC

30/03/2021
Тийм ээ, Та бол сайн!
13/03/2021

Тийм ээ, Та бол сайн!

YWAM Darkhan Mongolia ᠌᠌"ЭЗЭНий Уул" магтаалын баг

⭐ Бид яагаад Христмас баяраар гацуур модны оройг ОД-оор чимэглэдэг вэ? Есүсийг мэндлэх үед Бетлехемийн тэнгэрт урьд өмнө...
24/12/2020

⭐ Бид яагаад Христмас баяраар гацуур модны оройг ОД-оор чимэглэдэг вэ?

Есүсийг мэндлэх үед Бетлехемийн тэнгэрт урьд өмнө харагдаж байгаагүй маш хурц тод ОД дорно зүгээс гэрэлтсэн талаар Сайн Мэдээний Матай номонд бичигдсэн байдаг.

Мэргэдүүдийг хөтлөн, Аврагч Эзэн мэндэлснийг тунхагладаг энэ гайхалтай одыг бэлгэдэн гацуур модны оройгоо чимэглэн тэмдэглэсээр иржээ.

Есүсийг мэндлэх үед гэрэлтсэн од гэдэг утгаар #БетлехемийнОд #ХристмасынОд гэх мэтээр нэрлэгддэг.

⭐Бетлехемийн Од бидэнд юуг сануулдаг вэ?

Христ бол Ертөнцийн гэрэл гэдгийг сануулдаг. Есүс хэлэхдээ
"Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно" гэсэн байдаг.
(Иохан 8:12)

🌟Энэхүү #БетлехемийнОд-ны учрыг олох гэж олон зууны туршид эрдэмтэд судалгаа хийсээр байгаа бөгөөд Бархасбадь Санчир гарагууд дэлхийгээс харахад нэгэн цэгт огтлолцоход ийнхүү тод од болон харагдаж байгааг хэлдэг гэж үздэг байна.

Энэ үзэгдэл уржигдар буюу 2020.12.21нд 800 жилийн дараа ийнхүү тод гэрэлтэн харагджээ.

#БетлехемийнОд #ХристмасынОд
#Мэндэлснийбаяр
#ГэрэлтэжАмьдарцгаая

Address

경기도 평택시 원평로 31
Pyeongtaek

Telephone

01023546588

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pyeontaek Onnuri Mongol Community / Пёнтек Уннүри Монгол Чуулган posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share