
15/06/2025
✨Hack alert✨
📚 Солонгос хэл сурч байгаа бол энэ апп-ыг заавал туршаад үзээрэй! 🇰🇷
Солонгосын хамгийн алдартай номын апп болох Millie의 서재 (Millie’s Library)-г саяхан мэдэж авлаа.
Хэл сурч байгаа хүмүүст маш их хэрэг болох апп байна. Миний хувьд "Үхмээр байна гэхдээ догбугги идмээр байна" номыг олж уншихаар хайж байгаад энэ апп-ыг мэдэж авсан.
🔍Унших болон сонсох гэсэн хоёр хувилбар байдаг юм байна. Сүүлийн үеийн бэстсэллэр бүх ном байна лээ. Сараар нь эсвэл жилээр нь төлөөд апп доторх бүх номыг унших боломжтойгоос гадна аудио номоо эрэгтэй, эмэгтэй аль ч хоолойноос сонгоод сонсох боломжтой нь их таалагдсан. Хоолойны өнгө аяс хүртэл сонголттой гээд боддоо.😄 Бас унших хурдыг нь тохируулж болох маш нарийн тохируулгатай.
Millie의 서재 апп нь:
✅ Bestseller, шинэлэг, сонирхолтой номнууд
✅ Нэг удаа төлөөд маш олон номыг хязгааргүй унших эрхтэй
✅ Аудио ном, богино хувилбар (요약본) ч байдаг
✅ millie place хэсэгт ном уншихад тохиромжтой кофе шопуудын мэдээлэл
✅ Хэлний мэдлэгээ ном уншиж, сонсож сайжруулахад тохиромжтой
Хэрэв Солонгос хэлний сонсгол, үгийн баялагаа хөгжүүлэх гэж байгаа бол Millie-г ашиглаарай.
🎯 Унших дуртай бол хэл сурах зам хамаагүй хялбар болдог!
#СолонгосХэл #СолонгосХэлСурах
#НомУнших #СолонгосНом #АудиоНом #НомынСан
#СолонгосоосБичижБайна #ГадаададАмьдрал #ХэлСурах