Эх хэл, соёл

Эх хэл, соёл ...Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон…”Дашдорж

26/07/2025

Г. Буянтогтох: "Хэл яриа гажна гэдэг сэтгэлгээ гажиж буйн илрэл"

26/07/2025

Төр нь яг яаж хамгаалдаг юм бэ? 1, 2 удаа дуудлага өгөөд тухайн зүйл давтагдаад байхад ойлгомжтой байдаггүй юм уу? Нэг бол заавал амь нас эрсдэхийг нь хүлээдэг юм уу? Арай ч дээ хэлэх үг алга. Иргэнээ хамгаалж байя.🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

25/07/2025

Сайхан аавыгаа санаад л...

МЭДЭГДЭЛУлсын гарди Н.Өсөхбаяр "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан...
25/07/2025

МЭДЭГДЭЛ

Улсын гарди Н.Өсөхбаяр "Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.

Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын гарди Н. Өсөхбаяр. 2025.07.25

МУГЖ С. Жавхлан, аав Д. Самандын хамтДулаахан намарНар үнэртсэн дээлэнд нь шургахадХээр найгасан салхи тогтоодҮүлэн дээг...
25/07/2025

МУГЖ С. Жавхлан, аав Д. Самандын хамт

Дулаахан намар

Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Хээр найгасан салхи тогтоод
Үүлэн дээгүүр оддын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлээд

Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа

Сар хөвсөн цайны аагинд
Үе чангаран хадуур хурцлаад
Тулганы гал нь майхан ээгээд
Тохмын хөлсөө морьд нь шилгээгээд

Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа
Аавын ухаан залгасан хүү
Ангир ээждээ уул юм гэнэлээ

Нартын жам хэцүүг яана
Навчис унахаар даарах юм даа
Намар намраас азтай намар аа ай хө
Намар намраас дулаахан намар аа

Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө
Намар намраас сайхан намар аа

Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай Тикток контент бүтээгч Nemanja Calic ...
25/07/2025

Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай

Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн бол Хятадын 56 үндэстний нэг хэсэг” гэж тайлбарласанд олон нийт дургүйцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Бум-Очир “Монгол үндэстэн үү? Монгол угсаатан уу? Ямар ялгаатай вэ? Монгол хүн бүр ялгааг нь мэдэж байх ёстой. Энэ залуугийн хоёр дахь коммент дотор байгаа “Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш” (Mongolian is ethnicity, not only nationality) гэдэг үг хамгийн аюултай үг байгаа юм. Үндэстэн, угсаатан гэдэг хоёр нэр томьёо маш том ялгаатай. Нэгэн үндэстэн дотор олон угсаатнууд багтаж байдаг. Үүний ялгааг Орос, Хятад, Монголын жишээгээр тайлбарлая.

1. Үндэстэн (nation) гэдэг бол бие даасан эрх бүхий, тусгаар тогтносон, төр улстай эсвэл тусгаар улстай байсан бөгөөд тэрнийхээ төлөө тэмцэж ирсэн түүхтэй, эсвэл тусгаар улстай байх хүсэл эрмэлзэлтэй байгаа бусад үндэстнээс ялгарах онцлог бүхий түүр соёлтой ард түмнийг хэлдэг.

2. Харин угсаатан (ethnicity, ethnic, ethnic group) гэдэг бол төрт улс, тусгаар тогтнолтой байсан түүхгүй, байхын төлөө тэмцээгүй, тэмцэх шаардлагагүй угсаа соёлын бүлгийг хэлдэг.

3. Тэгвэл Монгол Улсын хувьд бид Монгол хэмээх нэг үндэстэн мөнөөс мөн бөгөөд Монгол үндэстэн дотор Халх, Буриад, Дархад, Дөрвөд, Баяд гэх мэт 30-аад угсаатны бүлэг багтаж байгаа. Энэ бол угсаа гарал, хэл соёл, түүх нэгтэй Монгол угсаатнууд нэгдэж Монгол үндэстэн бий болж байгаа хэрэг юм. Харин Монгол угсаатан гэж хэлэх болбол бид төрт улс, тусгаар тогтнолын тухай ярихгүй байгаа хэрэг болно. Эсвэл аль нэг Монголын угсаатны бүлгийн тухай ярьж байна хэрэг болно. Энэ утгаараа Монгол угсаатан гэж хэлэх нь Монголыг үндэстэн биш гэх агуулга илэрхийлж байх боломжтой тул аль болох ингэж хэлэхгүй байх нь зүйтэй. Харин Монгол угсаатнууд гэж олон тоон дээр хэлбэл Монгол үндэстнийг бүрдүүлж байгаа олон угсаатны бүлгийг хэлж байх тул зөв болно.

4. Тэгвэл Хятадын хувьд хүн амын 91.1 хувийг нь Хань гэх Хятад үндэстэн бүрдүүлдэг. Бусад 9 орчим хувьд үнэндээ Хань биш Монгол, Төвөд, Уйгар, Казак, Манж (Солонгос хүртэл бий) зэрэг нийт 55 үндэстэн байдаг бөгөөд нөгөө Хань буюу Хятад үндэстнийг оруулаад нийт 56 болдог. 56 гэдэг тоог 1949 онд одоогийн БНХАУ-ыг байгуулаад тогтоосон. Өөрөөр хэлбэл Хятад бол олон үндэстний улс. Энэ 56 үндэстний дийлэнх нь гарал үүслийн хувьд ч, түүх соёлын хувьд ч, ДНХ-ийн хувьд ч угсаа гарал өөр өөр байдаг нь Хятадын асуудал болдог. Тиймээс энэ 56-гаагаа нэг үндэстэн болгох бодлого явуулдаг бөгөөд бүгдийг нь нийлүүлээд Дунддын үндэстэн (Zhonghua minzu) гэх ойлголтыг гаргаж ирэн тууштай түлхэж байгаа. Ингээд Дундад гэх үндэстэн дотор дахиад 56 үндэстэн байж болохгүй тул 56-гаагаа угсаатан гэх болж таарна. Тэгэхгүй бол үндэстэн дотор үндэстнүүд байж таарахгүй. Жишээ нь энэхүү нэгдсэн Хятадын бодлогын хувьд Монгол угсаатан, Төвөд угсаатан, Казак угсаатан гэж нэрлэж, ойлгож занших хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс бид Монгол угсаатан гэж хэлэх нь хэнд ашигтай байх нь тодорхой болж байгаа юм. Энэ бүхний үр дүнд бас өөр олон нэр томьёоны төөрөгдөл гардаг. Хятад хэлэнд үндэстэн, угсаатан хоёрыг ялгалгүй “минзү” гэдэг нэг л нэр томьёо хэрэглэдэг нь энэ бодлогоо хэрэгжүүлэхэд хялбар болдог. Мөн Монголоор Хятад, Англиар China гэдэг нэр томьёо Хань хятадыг ч хэлдэг, Дунддын үндэстнийг ч хэлдэг, Хятад улсыг ч хэлдэг нь мөн л төөрөгдөл үүсгэдэг.
5. Тэгвэл Оросын хувьд Хятадаас шал өөр бодлоготой. Тэд олон үндэстнүүдээ угсаатан болгох биш үндэстэн болгох бодлоготой. Тэднийгээ бүр Республика буюу Republic (Бүгд Найрамдах Улс) гэж нэрлэдэг. Тухайлбал, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Буриад Улс. Гэтэл энэ нь Монгол үндэстний хувьд бол бас л зохимжгүй ойлголт. Учир нь үүний үр дүнд Халимаг, Буриадууд өөрсдийгөө бие даасан үндэстэн гэж ойлгох болсон. Бүр тодруулвал, Монгол үндэстэн биш Халимаг үндэстэн, Монгол үндэстэн биш Буриад үндэстэн гэх болсон. Хэрвээ Халимаг, Буриад тусдаа үндэстэн болчихвол Монгол дахь Буриадууд бас Монгол үндэстэн биш Буриад үндэстэн болох уу? Энэ бол Монгол үндэстэн хагаран бутрах аюул бөгөөд ийнхүү Монголыг ийнхүү хагалан бутаргах хэнд ашигтай нь тодорхой. Тиймээс Буриад, Халимаг бол Монгол үндэстний хувьд угсаатан нь юм.

Монголчууд бид аливаад шударга ханддаг ард түмэн. Бид Казакуудаа хэзээ ч угсаатан болгох гэж оролдоогүй, үндэстэн гэдэг байр суурийг нь тууштай дэмжиж Үндсэн хуульдаа хүртэл тунхагласан. Бид Казакууддаа Та нар Казак биш Монгол гэж тулгаагүй. Энэ бол Монголын их амар амгалан (Pax Mongolica) юм. Хоёр хөрш маань хүртэл Монголоос суралцах зүйл уул нь их байгаа юм даа.

25/07/2025

Төрийнхөө наадамд 10 шөвгөрсөн ХҮЧИТ АРСЛАН Х. Мөнхбаатар допингийн талаар 2023 онд ийнхүү ярьж байсан.

Б. Энх-Амгалан гэж  тайлбарладаг нэг залуу "Монгол хэлний талаар: Монгол хэл өнөөдөр маш ядуу хэл...Монгол хэл нэг их ба...
25/07/2025

Б. Энх-Амгалан гэж тайлбарладаг нэг залуу "Монгол хэлний талаар: Монгол хэл өнөөдөр маш ядуу хэл...
Монгол хэл нэг их баян хэл ч биш...гэх мэтээр бичжээ.

Сэтгүүлч, оруулагч бэлтгэж буй их, дээд сургуулиуд эх хэлнийх нь боловсрол, чадварт онцгой анхаарах хэрэгтэй

Хүн өдөрт 2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны...
25/07/2025

Хүн өдөрт
2000 алхвал, өвчлөвч, хэвтэрт орохгүй
4000 алхвал, сэтгэл гутралд орохгүй
5000 алхвал, зөнөгрөхгүй, зүрх судасны өвчин тусахгүй
7000 алхвал, хорт хавдруудаас сэргийлж чадна.
Гэдэс, ходоод өвдөхгүй, яс сийрэгжилтээс сэргийлж чадна.
8000 алхвал, даралт ихсэхгүй, чихрийн шижин тусахгүй, таргалахгүй, нойргүйдэхгүй, ууц нуруу өвдөхгүй.
10000 алхвал, бүх өвчнөөс бүрэн сэргийлж чадах бөгөөд, янз бүрийн өвчтэй байсан бол эдгээр нь 90 хувь илааршина.

Тогтмол өдөр бүр 2000 – 10000 алхаж байгаарай гэнэ дээ

Допинг илэрсэн байж магадгүй гээд мэдээлэл гараад байх юм???
24/07/2025

Допинг илэрсэн байж магадгүй гээд мэдээлэл гараад байх юм???

24/07/2025

НОЙР булчирхайн үрэвсэл хүндэрсэн үед өвдөлтийн ШОКОНД орж амь насаа алдах ч эрсдэл байдаг.

ИЙМД тэр бүр мэддэггүй анзаардаггүй зүйл бол хэрэглэх хүнс чухал үүрэгтэй байдаг.
Зарим хүнс ээлтэй эерэг байхад ЗАРИМ хүнс сэдрээж өвчнийг улам даамжруулдаг.
Иймд ээлтэй болон ээлгүй хүнсний жагсаалтыг орууллаа.
✅ Нойр булчирхайн үрэвсэлтэй үед ээлтэй хүнс:
1.Үхрийн бор мах
2.Тахиан цээж мах
3.Овьёос
4.Будаанууд
5.Бүхэл үрийн гурил
6.Брокли
7.Улаан лооль
8.Лууван
9.Хаш
10.Хулуу
11.Байцаа
12.Алим
13.Гадил
14.Лийр
15.Өндөг зэргүүд багтдаг.
❌ Нойр булчирхайн үрэвслийн үед
хориглох хүнс:
1.Банштай цай
2.Борц
3.Өрөм
4.Архи
5.Пиво
6.Вино
7.Айраг
8.Хорхог
9.Боодог
10.Толгой
11.Цувдай
12.Хүйтэн тараг
13.Хүйтэн сүү
14.Кетчул
15.Майонез
16.Тоорт
17.Шарсан мах
18.Самгёбсоль
19.Ногоон цай
20.Самар
21.Үзэм
22.Хушга
23.Халуун ногоо
24.Бэлэн гоймонгууд
25.Кемчи
26.Чацаргана
27.Адууны мах
28.Дотор махан хүнс
29.Өлөн үед лимонтой ус
30.Өлөн үед витаминтай ус
31.Халуун хоолны араас хүйтэн ус ундаа
32.Газтай бүх ундаа m
33.Оройтож өөхтэй мах идэх
34.Вафли
35.Авокадо
36.Шоколад
37.Апельсин
38.Мандарин
39.Киви
40.Аарц гм хүнснүүд үрэвсэлийг сэдрээдэг шүү!!

хуулбар

24/07/2025

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных...Ц. Чимэддорж

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх хэл, соёл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share