Boditnews Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Boditnews, News & Media Website, Улаанбаатар хот .

Улс төрийн нөлөө бүхий этгээдийн буруутай үйл ажиллагаа, үйлдлээс болж эрх ашиг нь зөрчигдсөн төрийн албан хаагч болон хувь хүний эрхийг хамгаалж, нийгэмд шударга ёс, бодит үнэнийг мэдээллэхэд оршино.

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн “ХаоЮань групп”  компани шалг...
23/07/2025

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн “ХаоЮань групп” компани шалгаржээ.

Тус компани нь инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг салбарыг хамарсан үйл ажиллагааг 2008 оноос эхлэн явуулжээ. Олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай Хонконгийн цорын ганц хувийн компани бөгөөд Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын орнуудад 10 гаруй салбартай аж.

Монгол Улсад анх удаа хэрэгжих авто замын цогц төсөл нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлээс Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэх юм.

Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Бүтээн байгуулалтыг хийхдээ 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох ажээ.
Энэхүү замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох, гарах хэсэг нь төв замтай холбогдож замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог болон Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм гэдгийг албаныхан онцоллоо.

Мөн Нисэх, Яармаг чиглэлээс гадна хотын төвийн авто замын ачааллыг багасгахын зэрэгцээ хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий сүлжээг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой.

Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.Өөрийн болон хүүхдийнхэ...
23/07/2025

Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

Х.Нямбаатар: Намайг ажлаа авахад өвөл зам дээр давсаа хүрзээр цацдаг байсан. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шин...
23/07/2025

Х.Нямбаатар: Намайг ажлаа авахад өвөл зам дээр давсаа хүрзээр цацдаг байсан. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилж, нөхцөл байдал тэс өөр болсон шүү

Орон нутгийн замд автомашин онхолдож, 1 хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэ...
22/07/2025

Орон нутгийн замд автомашин онхолдож, 1 хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны долоодугаар сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад иржээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.

Иймээс Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд аюулгүй байдал, жолооч нар хурдаа хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл болон айраг амссан ч жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

Нэгэн гадаадын иргэн Монголд аялж яваад сураг тасарсан Миро гэх найзаа хайж байгаа талаараа цахим орчинд нийтэлжээ.Тус и...
21/07/2025

Нэгэн гадаадын иргэн Монголд аялж яваад сураг тасарсан Миро гэх найзаа хайж байгаа талаараа цахим орчинд нийтэлжээ.

Тус иргэнийг харсан бол "k1mnab1" гэх инстаграм хаягаар холбогдон мэдээлэл өгөөрэй

Дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид оролцсон бөгөөд манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жү...
21/07/2025

Дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид оролцсон бөгөөд манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож амжилт үзүүлсэн байна.

НӨАТ сугалааны тохирол энэ сарын 23-нд 13.00 цагт болно. Өнгөрсөн сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт...
21/07/2025

НӨАТ сугалааны тохирол энэ сарын 23-нд 13.00 цагт болно. Өнгөрсөн сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана

Энэ сарын 10-ны өдөр гадаа тоглож байсан 10 болон 13 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Дорн...
21/07/2025

Энэ сарын 10-ны өдөр гадаа тоглож байсан 10 болон 13 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод гэрийнхээ гадаа тоглож байсан 10 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай эрэгтэйг саатуулсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найр...
21/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев зэрэг албаны хүмүүс угтан авав.

Монголын төлөөлөгчдөд зориулан “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд соёл, урлагийн тоглолтыг Киргизийн уран бүтээлчид толилуулав.

Монгол Улсын Төв Азийн улс орнуудтай, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

09/07/2025

Японы хаан Нарүхито Морин хуурын найрал хөгжимтэй хамтран "Монгол аялгуу"-г эгшиглүүллээ

Загвар өмсөгч Эрдэнэтуяагийн Энхболд “Алтангадас одон” хүртлээ
09/07/2025

Загвар өмсөгч Эрдэнэтуяагийн Энхболд “Алтангадас одон” хүртлээ

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ
09/07/2025

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ

Address

Улаанбаатар Хот

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Boditnews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share