Logic.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Logic.mn, News & Media Website, Улаанбаатар хот .

Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн 11 монгол иргэн, гадаадын 3 иргэнийг саатуулжээЦЕГ-аас мансууруулах эм, сэт...
26/07/2025

Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн 11 монгол иргэн, гадаадын 3 иргэнийг саатуулжээ

ЦЕГ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна.

Шалгалтаар 560 иргэн /эрэгтэй 210, эмэгтэй 350/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгахад, урьдчилсан байдлаар Монгол улсын 11 иргэн, Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын 2, Украин улсын 1 иргэнээс илэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Мөн 2 этгээдээс 1.1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

8 настай М.Төгстөгөлдөр хүүг эрэн хайж байна
25/07/2025

8 настай М.Төгстөгөлдөр хүүг эрэн хайж байна

Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулнаТус төвийн 2368.8...
25/07/2025

Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна

Тус төвийн 2368.8 метр квадрат бүхий 200 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн давхар шинэ барилга нь “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв” нэртэйгээр БЗД-ийн 20 дугаар хороо, Майхантын аманд баригдаж буй бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох юм.

Логиктой мэдээллийг олборлоно.

Улсын гарди Н.Өсөхбаяр: Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, и...
25/07/2025

Улсын гарди Н.Өсөхбаяр: Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана

Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.
Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.
Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low”илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.
Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.
Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.
Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэлээ.
Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25

Сүүлийн нэг жилийн хугацаанд 13-17 настай 11 хүүхэд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэжээ
25/07/2025

Сүүлийн нэг жилийн хугацаанд 13-17 настай 11 хүүхэд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэжээ

25/07/2025

2025-2028 онд нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг болох "Дүүжин замын тээвэр" төслийн эхний шугамын барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна

Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 6.45-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцан, Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байнаНийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг...
25/07/2025

Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.

Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөлөөд байна. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг хааж,...
25/07/2025

Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 23:00 цаг
Зам нээх: 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүр...
25/07/2025

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 06:00 цаг
Зам нээх: 08 дугаар сарын 4-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Утастай жолоочид олширсон уу?
24/07/2025

Утастай жолоочид олширсон уу?

ҮЕРИЙН ГАМШИГТ 2.7 САЯ ОРЧИМ ХҮН НЭРВЭГДЭЖ, 147 МЯНГА ГАРУЙ НЬ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТӨВҮҮДЭД БАЙРЛАЖ БАЙНАФилиппин улсын эр...
24/07/2025

ҮЕРИЙН ГАМШИГТ 2.7 САЯ ОРЧИМ ХҮН НЭРВЭГДЭЖ, 147 МЯНГА ГАРУЙ НЬ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТӨВҮҮДЭД БАЙРЛАЖ БАЙНА

Филиппин улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Метро Манилагийн зарим хэсэг болон Лузон хотын хойд болон төв хэсгийн бусад бүс нутгийн оршин суугчдад үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Үерийн улмаас Метро манила хотын 1710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны 9858 хэсгээс 200 гаруй хэсэг үерт өртөөд байна.

Нийгмийн хамгаалал, хөгжлийн газар (DSWD)-аас хүчтэй үер болж байгаа Манила Метро, Төв Лузон, Калабарзон хот болон улсын хэмжээнд нийт гурван сая орчим өрхөд хүнсний багц өгч, мөн урьдчилан бэлтгэж байгаа аж.

Орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй (LGUs) урьдчилан сэргийлэх нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласаар байна. Иргэний хамгаалалтын албаны мэдээллээр тус улсад 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгдээд байгаагийн 147 мянга гаруй нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна.

Эрх баригчид өмнө нь 12 хүн нас барж, есөн хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн ч Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний зөвлөл (NDRRMC)-өөс хоёр хүн нас барсныг баталгаажуулж, бусад 10 хүнийг эрэн хайж байгаа аж.

Үерийн улмаас барилга байгууламж зэрэг дэд бүтцэд учирсан хохирол 3.8 тэрбум фунт стерлинг болсон бол эрх баригчид хөдөө аж ахуйн салбарт 366 сая фунт стерлингийн хохирол учирсан гэж мэдэгдээд байна.

Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэШархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажл...
24/07/2025

Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
📌Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 23:00 цаг
📌Зам нээх: 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Address

Улаанбаатар Хот

Telephone

+97691889971

Alerts

Be the first to know and let us send you an email when Logic.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Logic.mn:

Share