Tovch.mn "TOVCH.MN"

🏀 Азийн аварга шалгаруулах тэмцээн:Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хоёр дахь хожлоо авч, тэд хасагдах ш...
16/07/2025

🏀 Азийн аварга шалгаруулах тэмцээн:
Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хоёр дахь хожлоо авч, тэд хасагдах шатанд “А” хэсгээс гурваар гарсан Казахстаны шигшээтэй тоглохоор боллоо

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж, шинэчилнэ.Их тойруугийн авто замын хэсэгчилсэн за...
16/07/2025

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж, шинэчилнэ.

Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзварын хооронд зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ.

Зам хаах: 07 дугаар сарын 16-ны 23:00 цаг
Зам нээх: 07 дугаар сарын 18-ны 23:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

 #Тайгын талбайд өнөөдөр аз жаргалтай хүмүүс дүүрэн байлаа. Харахаар л нүүрэнд  #мишээл тодорж байна даа 🫠🥰 Тайга чамайг...
16/07/2025

#Тайгын талбайд өнөөдөр аз жаргалтай хүмүүс дүүрэн байлаа. Харахаар л нүүрэнд #мишээл тодорж байна даа 🫠🥰

Тайга чамайг дуудаж байна 💚🏞️


Тасалбар авах: https://shoppy.mn/products/taiga-festival-2025
Мэдээлэл авах утас: 72025306

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх замыг шинэчилж байна
16/07/2025

Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх замыг шинэчилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлы...
16/07/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
https://tovch.mn/n/1hl9

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа

Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэйХэрэв наршсан бол дараах арга хэмжээг аваарай.📌Сэрүүхэн нам тайван газарт шилжүү...
16/07/2025

Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй

Хэрэв наршсан бол дараах арга хэмжээг аваарай.
📌Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах
📌Бүлээн шингэн уулгах
📌Хүйтэн жин тавих
📌Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих
📌Массажилж, иллэг хийж, цусны эргэлт зогсохоос сэргийлэх хэрэгтэй

Цаг агаарын мэдээллийг тогтмол авч үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй
15/07/2025

Цаг агаарын мэдээллийг тогтмол авч үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй

Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэУлаанбаатар хотын цэв...
15/07/2025

Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байна

Алба хаагчид голын эрэг дагуу 17988 иргэнд зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэжээНийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны осло...
15/07/2025

Алба хаагчид голын эрэг дагуу 17988 иргэнд зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэжээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлээр өдөр бүр ажиллаж байна.

Хөдөлгөөнт болон завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 17988 иргэнд (том хүн-11492, хүүхэд-6496) хүргэж, 8346 ширхэг тараах материал тараан, голын эргээс 1946 автомашин холдуулж, аюулгүй байдлаа хангах заавар, зөвлөмжийг хүргэсэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээhttps://tovch.mn/n/1hl8МЭНДЧИЛГЭЭНД:...
15/07/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
https://tovch.mn/n/1hl8

МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд АНУ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 38 жилийн хугацаанд манай хоёр улс нэгдмэл ашиг сонирхолдоо нийцсэн үр өгөөжтэй түншлэл бүтээсэн.

Бид эдийн засаг, аюулгүй байдал, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирлээ.

Ялангуяа “United Airlines” компани Улаанбаатар хот руу нислэг үйлдэж, Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсонд бахархаж байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарсныг харуулж байна

📌БГД-ийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Богд-Арын уулзв...
14/07/2025

📌БГД-ийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Богд-Арын уулзварыг хааж, дулааны шугам өргөтгөж байна.

Тодруулбал, дээрх уулзварыг энэ сарын 14-өөс 18-ны хооронд хааж, дулааны 11Г, Д шугамыг өргөтгөж байна. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Энрго сервис монтаж" ХХК гүйцэтгэж байна

Address

Улаанбаатар Хот

Alerts

Be the first to know and let us send you an email when Tovch.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tovch.mn:

Share