Newsmedia.mn

Newsmedia.mn Мэдээ мэдээллийн сайт Бодитой мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно

07/07/2025

Тэтгэврийн зээлийг хязгаарласан 3 болон 6 сар шийдвэрийг цуцалж хуучин хэвээр олгохоор боллоо.

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо👏👏👏
07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо👏👏👏

Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэл гаргалааТэрбээр, “Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 баг...
07/07/2025

Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэл гаргалаа

Тэрбээр, “Нийслэлийн Боловсролын газрын 2025 оны төсөвт Нийслэлийн 117 багш, ажилтны тэтгэмж болох 2.6 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр багтсан.

2025 оны 7-р сарын 3-ний өдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын гаргасан саналын дагуу тус төсөв хасагдсан хэдий ч багш, ажилчдын тэтгэмжийн санхүүжилтийг Боловсролын сайдын багцаас гаргаж тэтгэмжийг цаг тухайд нь бүтэн олгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв

ACWA POWER КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЗАМНАЛД УРТ ХУГАЦААНЫ ТҮНШ БАЙХАА ДАХИН ИЛЭРХИЙЛЭВБээжин хотноо 6-...
07/07/2025

ACWA POWER КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ЗАМНАЛД УРТ ХУГАЦААНЫ ТҮНШ БАЙХАА ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ

Бээжин хотноо 6-р сарын 23-нд болсон Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны (AIIB) жилийн уулзалтын үеэр ноён Абүнайян Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ACWA Power компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Мохаммад Абүнайянтай уулзаж Монгол Улсын ногоон эрчим хүчний шилжилтэд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Шадар сайд Т.Доржханд ACWA Power компанийн идэвхтэй оролцоо, тууштай амлалтанд талархал илэрхийллээ. Дэлхийн томоохон эрчим хүчний төсөл хөгжүүлэгчдийн нэг болох ACWA Power нь Монголын эрчим хүчний хөжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн бөгөөд тус түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг хурдацтай хөгжүүлэх чухал алхам болно гэдгийг онцлов.

2025 оны Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Эрчим Хүчний Сайд нарын уулзалтын үеэр ноён Абүнайян Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй уулзаж, Монголын эрчим хүчний шилжилтийг дэмжих хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэв.
Ноён Абүнайян 2024 оноос хойш бий болсон бат бөх харилцааг дурдан ACWA Power компанийн Монголын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах тууштай амлалтаа дахин нотлов.
“Сэргээгдэх эрчим хүчний салбарт арвин туршлагатай бид Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн замналд урт хугацааны түнш байхыг зорьж байна” гэж ноён Абүнайян хэлэв. “Цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг урьдчилан хөгжүүлэх нь зөвхөн ногоон шилжилтийг хурдасгаад зогсохгүй, эдийн засгийн урт хугацааны асар их боломжийг нээх болно.”
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ACWA Power компанийн Монголын эрчим хүчний салбарт хийж буй идэвхтэй оролцоо, ирээдүйн хамтын ажиллагааны боломжийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Мас...
06/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хаан сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийж байгаа юм.

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 11429 хүрчээУлаанбурхан өвчний халдварын тохиолдол 11429 хүрсэн байна .Эдгэрсэн 1...
04/07/2025

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 11429 хүрчээ

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол 11429 хүрсэн байна .Эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ. Зургаа, долоо, найман сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар дархлаажуулж байна. Өвдөж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь вакциндаа хамрагдаагүй, бүрэн тунгаа хийлгээгүй байгаа аж.

Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүйТэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэр...
04/07/2025

Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзжээ. Тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагыг шийдэх боломжтой гэж үзжээ. Даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэнэ.

Наадмын тасалбар 30 минутад дуусаж, шагийн үнэ 400-500 мянган төгрөгт хүрчээҮндэсний их баяр наадмын нээлт, хаалтын таса...
04/07/2025

Наадмын тасалбар 30 минутад дуусаж, шагийн үнэ 400-500 мянган төгрөгт хүрчээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар худалдсан. Наадмын тасалбар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа 30 минутын дотор зарагдаж дууссан болохыг холбогдох албанаас мэдээлэв.

Энэ жил наадмын нээлтийн 12 мянган ширхэг тасалбар борлуулжээ. Наадмын тасалбар суудлаасаа хамаараад 100.000-150.000 төгрөгийн үнэтэй байв.

Харин өнөөдрийн байдлаар цахим орчинд наадмын шагийн тасалбарын үнэ 400-500 мянган төгрөгт хүрчээ. Тиймээс иргэдийн дунд наадмын тасалбар авч чадсангүй хэмээх бухимдал үүсээд байгаа юм.

02/07/2025

Оюутолгойн Мод үржүүлгийн газраас бэлтгэв.

🔵Нэн ховордож байгаа Говийн Тоорой мод буюу Энергийн модыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын айл бүр хашаандаа тарих боломжтой боллоо.

25 улсын 500 гаруй математикч хүүхдүүдтэй өрсөлдөж, аваргын АЛТАН ЦОМ атгасан торгон мөч. Оюуны хөгжлийг дэмжих акадeмий...
01/07/2025

25 улсын 500 гаруй математикч хүүхдүүдтэй өрсөлдөж, аваргын АЛТАН ЦОМ атгасан торгон мөч.

Оюуны хөгжлийг дэмжих акадeмийн тамирчин ангийн сурагч Т.Элбэгжаргал🥰🇲🇳

Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг нэгэн залуу зайрмаг зээлсэнгүй гэж зодсон хэрэг ...
01/07/2025

Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг нэгэн залуу зайрмаг зээлсэнгүй гэж зодсон хэрэг гарчээ. Зодуулсан худалдагч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт орсон байна.

Хүн бүрэн, унаа бүтэн явах жаргал шүү дээ.  #Гэрлээ шилжүүлчихвэл өмнөөс ирж яваа машины жолоочийн зам гэрэлтээд л явчих...
28/06/2025

Хүн бүрэн, унаа бүтэн явах жаргал шүү дээ.

#Гэрлээ шилжүүлчихвэл өмнөөс ирж яваа машины жолоочийн зам гэрэлтээд л явчихна. Өрөөлийн зам гэрэлтэй бол өөрийн зам гэрэлтэй.
#Тэртэй тэргүй амьдралын энэ зам ачаалал дүүрэн байхад хот хоорондын зам дээр зүгээр л жаргаж яв. Юун хурд хэтрүүлэх, дуртай дуугаа сонс, хэзээ ч юм хаа нэгтээ мартсан өөрийнхөө дотор аял. Хамт яваа хүмүүстээ айдас биш, амгалан тайвныг мэдрүүл. Сэтгэлээ нээн ярилцаж болох хамгийн сайхан орчин бол холын зам, хажууд налж суусан нөхөд шүү дээ.
#Замд гарахдаа өдөр, шөнөө сайтар төлөвлө. Амралт, ачаалал хоёроо тэнцүүлнэ гэсэн үг. Өөртөө ойлгомжтой газрын зурагтай болоод ав, аялсан, явсан газруудаа тэмдэглээд байхад хэдэн жилийн дараа хачин гоё дурсамжтай болно.
#Энд хононо, тэнд түр саатна, ийм газар хоол иднэ...ингээд төлөвлөсөн байхад галзуу юм шиг давхих шаардлага байхгүй. Зорьсон газраа яваад очиход чинь хурдан ирэв үү гэж хэн ч асуухгүй. Хүн бүрэн, унаа бүтэн явах л жаргал шүү дээ.
#Бид яараад, яараад л байдаг, гэтэл яг үнэндээ цагийн өмнө очлоо гээд цай хоол хожих уу? Цагийн дараа очлоо гээд царай зүс гундах уу? Хэдэн цаг давхив гэж хэн ч шалгахгүй, хэр хурдан явав гэж хэн ч шагнахгүй.
#Тийм ээ, таны машин, чиний унаа. Тэгээд яагаад хүний юм гуйгаад уначихсан юм шиг яарч адгаад, замын энхэл донхол дээгүүр үсэрч дэгдээд, бүүр нэг тогтож ядаад байдаг юм бэ, хоймортоо суугаа юм шиг тайван холын замыг туул лдаа.
#Запас дугуй, хийлэгч, данхрад, хэдэн түлхүүр, татлага, хүрз аваагүй бол замд гарах хэрэггүй дээ. Миний машинд бол байнга явдаг, өөрөө хэрэглэхгүй байж болох ч өрөөлд хэрэгтэй. За тэгээд хүн машин байтугай, хээрийн шувуу хэд хоногтоо цөөн үзэгддэг эзгүй говь, их уулсад явахад аминд орно шүү дээ.
#Нэг үеэ бодоход манай хөдөө орон нутгийн замын тэмдэглэгээ сайн болсон. Сайтар анзаараад явахад зүг заагч л гэсэн үг. Мушгирна гэсэн бол мушгираад, хурдаа хас гэсэн л бол хас, замын инженерчлэлийн тооцоог бид мэдэхгүйгээс хойш, дагаад тоормоз гишгэлээ гээд даарахгүй нь лавтай.
#Гол усаар гарахдаа нутгийн хүнээс заавал үг сонсож, гарамтай газраар ороорой. Манайхан гоё шдээ, мориороо замчлаад ус гаргаад өгдөг залуус ч байдаг. Холын хүнтэй мэндтэй, ойрын хүнтэй ойлголцолтой явах гоё! Амьдрал ахуй, зуншлага, ноос ноолуур ярьсан шигээ буу халаад, бузгай хөөрөлдөөд мордох ч сайхан.
#Зам аялал хоёр бол заяасан энэхэн амьдралын чинь л агшин хормууд, адгаж бус, жаргаж туул даа!

Сэтгүүлч Р.Эмүжин

Address

Улаанбаатар Хот

Alerts

Be the first to know and let us send you an email when Newsmedia.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newsmedia.mn:

Share