Tsahiur news

Tsahiur news Мэдэх эрхийн төлөө

Иргэний зориг ногоон намын их хурал өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт болон ...
30/11/2025

Иргэний зориг ногоон намын их хурал өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

30/11/2025

Харүмафүжи Д.Бямбадорж: Хандлага нь зөв болох юм бол үйлдэл нь зөв болно.

Зулын 25-ны дүйчэн өдөр өвлийн эхэн сарын хуучдын 25 буюу 12 сарын 14-ны ням гаригт тохиож байна.
30/11/2025

Зулын 25-ны дүйчэн өдөр өвлийн эхэн сарын хуучдын 25 буюу 12 сарын 14-ны ням гаригт тохиож байна.

Х.Нямбаатар "Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, агаа...
30/11/2025

Х.Нямбаатар "Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, агаар хөрс, усны бохирдлыг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл, ирээдүйд Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Мөн энэхүү төслөөр Улаанбаатар хот ногоон, ухаалаг төлөвлөлттэй хотын загварчлалыг бодит ажил болгон хэрэгжүүлж буйн жишээ юм...

Орон сууцжуулалтын банк байгуулах асуудлыг УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-3...
30/11/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дуг...

ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби их дуулгаас мөнгөн медаль зүүлээ. Тэрээр 2021 онд Абу Даби их дуу...
30/11/2025

ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн Абу Даби их дуулгаас мөнгөн медаль зүүлээ.

Тэрээр 2021 онд Абу Даби их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил мөнгөн медаль хүртсэнээр Абу Даби их дуулгын хошой медальтан боллоо.

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар 2025 оны 6 сарын 27-нд НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХ...
30/11/2025

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар 2025 оны 6 сарын 27-нд НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Уг төслийг мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар 2025 оны 6 сарын 27-нд НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХ...

Финландын номын сангууд зөвхөн ном бус, бүтээлч олон үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй санал болгодог боллооФинландын ном...
30/11/2025

Финландын номын сангууд зөвхөн ном бус, бүтээлч олон үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй санал болгодог боллоо

Финландын номын сангууд сүүлийн жилүүдэд улам бүр хөгжиж, зөвхөн ном унших орчноос гадна иргэдийн бүтээлч орон зай болон өргөжжээ. Энд хүмүүс зөвхөн ном гэлтгүй, оёдлын машин, хувцас засварлах хэрэгсэл, дурсамжийг дижитал хэлбэрт оруулах төхөөрөмжүүд, бүр урлаг, хөгжим хийх хэрэгсэл хүртэл түрээслэх боломжтой болсон.

Хельсинкийн Төв номын сан Oodi–д иргэд оёдлын машин, 3D принтер, дуу бичлэгийн студи зэргийг үнэ төлбөргүй ашиглаж болдог. Эдгээр үйлчилгээ нь улсын санхүүжилттэй бөгөөд бүх хүнд нээлттэй байдаг нь Финландын тэгш боломж, тогтвортой хөгжил–д чиглэсэн бодлогыг илтгэнэ.

Номын сангуудын энэ шинэчлэл нь хүмүүс эвдэрсэн зүйлээ хаяхын оронд засварлан дахин ашиглах соёлыг дэмжиж, өдөр тутмын амьдралд практик тус хүргэх чухал үйлчилгээ болж байна.

Исланд улс дахин дэлхийн хамгийн энх тайван орноор тодровИсланд улс “Дэлхийн энх тайвны индекс”-ийн жагсаалтад дэлхийд х...
30/11/2025

Исланд улс дахин дэлхийн хамгийн энх тайван орноор тодров

Исланд улс “Дэлхийн энх тайвны индекс”-ийн жагсаалтад дэлхийд хамгийн энх тайван орон хэмээн дахин тодорч, энэ байр сууриа тасралтгүй 17 дахь жилдээ хадгаллаа.

Энэхүү тогтвортой байдлыг Исландын бага гэмт хэргийн түвшин, байнгын армигүй байх бодлого, мөн олон нийтийн хоорондын өндөр итгэлцэл бүхий нийгмийн тогтолцоотой холбон тайлбарлажээ.

Тус улс нь тогтвортой энх тайван байдал нь цэргийн хүч бус, харин нийгмийн эв нэгдэл, тэгш байдал, хуваалцсан үнэт зүйлс-ээс үүдэлтэй гэдгийг харуулсаар байна.

Уг нь иргэдийн төлөөллийн байгууллага болох УИХ өөрийн дэргэдэх байгууллагуудын удирдлагыг томилохдоо НЭЭЛТТЭЙ СОНГОН ША...
30/11/2025

Уг нь иргэдийн төлөөллийн байгууллага болох УИХ өөрийн дэргэдэх байгууллагуудын удирдлагыг томилохдоо НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ хийх боломжтой. ХЭҮК-ын гишүүдийг ингэж томилж байв. Ил тод байдлыг хамгийн их ярьдаг Н.Учрал УИХ-ын дарга болмогцоо томилох хүмүүсийг нээлттэй биш, "хаалттай" байдлаар нэг хүнийг нэр дэвшүүлэн сонголтгүй томилгоонд тулгаж байна. Уг нь тэр өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд эхнээсээ нээлттэй байдлыг бий болгож, "оноо авах" боломж байв.

УИХ-ын даргаар Н.Учрал сонгогдмогцоо УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг солилоо. Удахгүй Монголбанкны ерөнхийлөгчийг ө...

2025 оны 12-р сарын 1-5-ны цаг агаарын урьдчилсан төлөв:1-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 3-нд ...
30/11/2025

2025 оны 12-р сарын 1-5-ны цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 1-нд нутгийн зарим газраар, 3, 4-нд тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 3-наас хүйтний эрч суларна.

"Warm mebel" ХХК-ийн хамт олон Ө.Даариймаа охины шинэ байранд гал тогооны тавилга хийж, суурилуулж өглөө. Сайхан сэтгэлт...
28/11/2025

"Warm mebel" ХХК-ийн хамт олон Ө.Даариймаа охины шинэ байранд гал тогооны тавилга хийж, суурилуулж өглөө. Сайхан сэтгэлт та бүхэнд баярлалаа.

Address

УБ, Чингэлтэй дүүрэг, Сан апартмент, 47б/403
Улаанбаатар

Telephone

+97670176677

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsahiur news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsahiur news:

Share