01/06/2025
Засаг дарга Н.Энхбат, түүний ангийн найз Э.Ганхуяг нарын тендерийн хулгайг АТГ хэзээ зогсоох вэ!!!
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат найзыгаа худалдан авах ажиллагааны газрын дарга болгоод тендерийг харин ч нэг цуслаж байна даа. Олон жилийн турш худалдан авах ажиллагаанд ажиллаж байгаа Энхээгийн Ганхуяг, Энхбатын ангийнх нь хүүхэд хулгай хийх тендерийг нь зохицуулж өгдөг авлигачин.
Төрийн хяналтын тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс өмнө тендерүүдийн гэрээ хийгдэх ёстой болсон нь мафижсан тендерийн хулгайч нарт жинхэнэ ногоон гэрэл асаачихлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд өндөр дүнтэй гэрээнүүдэд нийтдээ 30 гаруй гомдол Сангийн яаманд очоод байна. Энэ бүх гомдол нь Э.Ганхуягийн шалгаруулалтын даргаар ажилласан тендерүүд. Ичдэггүй хулгайч өнгөрсөн жилүүдэд ч өнөөдөр ч ердөө хоёр компанийг тендерт ялуулж байна. Нэг нь компани нь төрсөн дүү Э.Очирхуягийн Хуяг Эрчим ХХК. Хоёр жилийн хугацаанд 6,2 тэрбум төгрөгийн 30 гаруй цахилгааны тендерт дүүгийнхээ компанийг ялуулсан байгаа юм. Улаан цайм хулгай гэдэг л энэ. Очирхуяг хулгайн мөнгөө угаахын тулд ИТХ-ын ажлын албанд ажилладаг эхнэрийнхээ нэр дээр НҮҮДЭЛ гэх катеринг, ресторан нээх гэж байна. Биднээс хулгайлсан мөнгөөрөө ресторан бариад бидэнд эргүүлээд хоол хийж зараад ашиг олох юм гэнэ. Мөн их доромжлолоо. За ингээд Э.Ганхуяг нь одоо бүр цагаандаа гараад аав Энхээгийнхээ компанийг тендерт ялуулдаг болсон. Үгүй ээ мөн хэмжээгүй эрх дархтай юмаа. Үүнээс нь аймгийн Засаг дарга Н.Энхбат 10 хувийн авлигаа гаргаад авчихдаг гэж байгаа.
Энэ Н.Энхбат болоод Ганхуяг нарын тендер хусдаг хулгайчдын мафийн дараагийн гишүүн нь Б.Чинбат гэж нохой. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй новш гэр рүүгээ засмал зам тавиад асар том эдлэн газар, хаус байшин бариад баяны дүрд саагиж яваа нь тендерийн хулгай нь шүү дээ.
Хуулийн дээр гишгэж, төрийн мөнгөөр хэтэвчээ цүндийлгэдэг Б.Чинбат эхнэр Номинцэцэгийнхээ нэр дээр байдаг Говийн анир компаниар дамжуулан 21 удаагийн тендэрт ялж, 4,2 тэрбум төгрөг хулгайлсан хулгайг нь Opendata сайтаас ороод харахад тэнэг хүнч мэдэхээр ил байна. Гайхалтай нь АТГ ийм ил цагаан хэрэг дээр нүдэн балай чихэн дүлий байгаа юм. АТГ нь авлига авна гэж байх уу.
Бүр ч инээдтэй нь 5 дугаар багийн иргэд Чинбатын хулгайч, худалч, галзуу, солиотойг нь мэддэг учраас сонгуульд итгэл хүлээлгээгүй. Тэгсэн чинь Энхбат гэж унхиагүй хулгайч Засаг дарга нь Дата төвийн даргаа томилдог юм гэнээ. Өнөөх Чинбат нь төрийн өмчийг хувийнхаа юм шиг ашиглаж, даналзаж байгааг харах ямар уур хүрмээр юм бэ. Энэ төрд хяналт, хулгайчуудад хариуцлага гэж зүйл хумсын толион чинээ ч алга байдаг ажээ.
Өмнөговийн зартай хулигаан Батхишиг, түүний хүү аймгийн ИТХ төлөөлөгч Тэнгис нарыг тойрсон тендрийн будлиан ч өрнүүн. Эрдэнийн гүн ХХК нь урд нь орон нутгийн хөрөнгөөр хүүгүй зээл авч, ноосны үйлдвэр байгуулсан, төрийн албан хаагчдын 160 айлын орон сууц, хамгийн сүүлд 8 тэрбумын Нутгийн удирдлагын ордны тендрийг рекитлэж авчихаад байж байна. Новшнуудын энэ хууль бус тендерт маргаан үүсчихсэн явж байгаа лдаа.
Энэ хэдийн солиоролд хязгаар үгүй. Энхбат, Ганхуяг нар өөрсдийнхөө унтдаг хэвтдэг, явалддаг хүүхнүүддээ тендерээр бэлэг барьдаг. Нэг жишээ нь ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа. Үргэлж л үе үеийн дарга нартай нэр холбогдож явдаг бузар хүүхэнтэй Энхбат, Ганхуяг хоёр зэрэг явалддаг болохыг аймгийн Засаг даргын тамгын газрын нүд чихтэй болгон мэдэж байна. Мөнхмаа нь төрсөн аав болон төрсөн ахынхаа компани Эрхэс баян говь ХХК, Гал мөнх ХХК засаг дарга, худалдан авах ажиллагааны дарга нартайгаа явалдсан шан харамж болох тендерт ялуулдаг. Нөгөө юу гэдэг билээ хүрээн бузрыг ухвал далай, далай гэдэг шиг Засаг дарга Энхбат түүний баруун гар Ганхуяг нарын тендерийн мафийн хулгайг бичвэл ном товхимол болно.
Би бичнээ.... Үргэлжлэл бий шүү новшнуудаа.... АТГ-ыг шалгатал бичнэ. Харж л байгаарай.