Shuud.mn

Shuud.mn Шууд Шуурхай Мэдээлнэ

19/07/2025

Буян хураах гэж яваад нүгэл үйлдэцгээж буй Монголчууд…

Архангайн Цахир суманд байдаг хоёр багшид мөргөхөөр очсон сүсэгтэн олны дарааллаа булаалдсан зодоон…

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор...
19/07/2025

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олджээ. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтнүүд, судлаачид малтлага хийж байна.
Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн төрт Улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

"COLDPLAY, "KISS CAMER"-ЫГ БУРУУТГААГҮЙ ШҮҮ...🤭Astronomer компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Энди Байрон хүний нөөцийн ...
18/07/2025

"COLDPLAY, "KISS CAMER"-ЫГ БУРУУТГААГҮЙ ШҮҮ...🤭

Astronomer компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Энди Байрон хүний нөөцийн захиралтайгаа Coldplay-ийн тоглолтыг үзэж байгаад "kiss cam”-д өртсөн нь цахим орчинд viral болсон. Үүний дараа Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон албан ёсоор эхнэр, гэр бүл, хамт олноосоо "уучлал гуйсан" худал мэдэгдэл цахим орчинд түгэж байна. Уг мэдэгдлийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болох нь батлагдсан бөгөөд компанийн зүгээс ч няцаажээ. Одоогоор Astronomer компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон болон Кристин Кабот нарын хэн нь ч ил гарч тайлбар өгөөгүй хэвээр байна.

М-Си-Эс Группын захиралуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөг гардууллаа.Тулгар төри...
18/07/2025

М-Си-Эс Группын захиралуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөг гардууллаа.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, сүүлийн жилүүдэд М-Си-Эс Группээр цоллуулж ирсэн Монгол Улсын Арслан Э.Батмагнайд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, бай шагналын нэг тэрбум төгрөгийг гардуулан, цаашид спортын улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Тайлбарлагч С.Шижирбат: Яаралтай нөхцлөөр мөнгөө төлөөд 48 цагийн дараа допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Я...
18/07/2025

Тайлбарлагч С.Шижирбат: Яаралтай нөхцлөөр мөнгөө төлөөд 48 цагийн дараа допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн.
Яагаад зарлахгүй байнаа!!!
Үндэсний дүрэм болон наадмын тухай хуулиар МОНАДА шинжилгээний хариуг зарлана шүү!!!
Баяр наадмын комисс руу чихээд хугацаа авдаг шүү.
13нд нисгээд 16нд хариунууд мэйлээр ирчихсэн.
WADA буюу Олон Улсын допингийн эсрэг агентлагийн дүрмэнд ч байдаг,
Монголын допингийн эсрэг үндэсний дүрмэнд ч байгаа А савнаас илэрвэл олон нийтэд зарланаа.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9д Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу хувь тамирчинд хэлээд олон нийтэд мэдээлнээ гэж заасан.
Нэг тамирчны шээсийг А, Б саванд хуваагаад хийдэг учраас илэрсэн тамирчин Б саваа өөрийн зардлаар шинжлүүлэхүү үгүй юу гэдгээ өөрөө шийддэг, тэр дараагийн асуудал, процессоороо үргэлжлээд явдаг.
Б савны хариу хүлээнэ тэр болтол олон нийтэд зарлахгүй гэж ард түмний тархийг угаадаг байлаа.
Өчнөөн жил хугацаандаа зарладаггүй ард түмнийг бухимдуулдаг дарсан гэдэг хэрүүлтэй явж ирлээ, хэрэлдхээс ч аргагүй стандартын зөрчлүүдтэй байж ирсэн.
Одоо бөхийн хүрээнээс хэдэн тооны бөхөөс илэрчээ гэдэг яриа гарч цаашаа сайтууд пэйжүүдээр сэвэгдэж таавар таалгаж хэрэлдүүлж хугацаа аваад байж байж тоо нь зөрөөл дуусдаг сценар өчнөөн жил явсандаа.
Дэлхийн бусад төрлүүдэд А савнаас илрээл Дэлхий даяар зарладаг, өчнөөн жишээнүүдийг хэлж болно.
Та бүхний сайн мэдэх Монгол тамирчдын ч жишээнүүд бий шүү дээ.

ЭРДЭНЭТ ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЁНДОН:  Зусланд үүссэн асуудлаас үүдэн хамгийн түрүүнд эцэг эхчүүдээсээ уучлалт гуйж бай...
18/07/2025

ЭРДЭНЭТ ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЁНДОН: Зусланд үүссэн асуудлаас үүдэн хамгийн түрүүнд эцэг эхчүүдээсээ уучлалт гуйж байна.

Бидний зүгээс нэн тэргүүнд халуурч байгаа хүүдхүүдэд яаралтай эмчилгээ хийх, зовуурьтай байгаа хүүхдүүдээ байнгын хяналтад байлгах, эрүүл хүүхдүүдээс магадгүй зовиур илрэх магадлалтай учраас хяналтад байлгах арга хэмжээг авсан.

Өглөөний цайны шилэн ТҮЦ...Нийслэлээс нийтийн эзэмшлийн зам дагуух "зөвшөөрөлгүй" гэгдэх ТҮЦ-үүдийг буулгасан. Эзэмшигчд...
18/07/2025

Өглөөний цайны шилэн ТҮЦ...

Нийслэлээс нийтийн эзэмшлийн зам дагуух "зөвшөөрөлгүй" гэгдэх ТҮЦ-үүдийг буулгасан. Эзэмшигчдийнх нь эсэргүүцэлтэй тулж хэсэг бужигнасан ч "төр дийлсэн". Гэвч өнөө л нэгийг буулгаж нөгөөгөөр солих шахаа явагдав уу гэлтэй ЕБ-ын 45-р сургуулийн урд дахин шилэн хоргонууд босож эхлэв. Юу гэвээс төр "ТҮЦ" ажиллуулах юм гэнэ. Тодруулбал төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ болох өглөөний цайны газар ажиллана гэв. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээлж байгаагаар шилэн хорго шиг ТҮЦ-үүдэд "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг Голден билигт ХХК ирүүлсэн байна. Уг төсөл мэдээж "Өглөөний цай" хөтөлбөрийн хэрхэн хэрэгжүүлэх, шаардагдах төсөв, хийгдэх бүтээн байгуулалт мэдээж компаниас гарна. Хүсэлт гаргасан Голден билигт компанийг бүртгэлээс хайхад эзэн нь НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дүгэрээгийн Батүвшин. ТҮЦ буулгаад дараа нь ахин шилэн хоргонууд босгохдоо, яг наадмын дүйвээнээр сургуулийн өмнөх цэцгийн мандлыг буулган гудамж талбайг хаасан нь хэний ямар ашиг сонирхол байж болох вэ гэх хардлага дагуулав...

Үргэлжлэл бий...

ЖИЧ: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас гаргасан мэдээлэлд Голден Билигт ХХК-ын нэрийг Голден Билэгт ХХК хэмээн бичиж "opendata"-аас мэдээлэл хайхад төвөг учруулхуйц буюу хайлтын системд өгөгдөл гарч ирэхгүй байхаар тавьжээ.

18/07/2025

Наадмын урт амралтын дараах ажлын эхний өдөр… Зам тээврийн ослын улмаас олон тооны машин мөргөлджээ…

Маргааш Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байрны гадаа 11:40 цагаас тус үйлдвэрийн удирдлагууд болох Г.Ёндон, Ц.Бат-Энх, Г.Ж...
17/07/2025

Маргааш Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байрны гадаа 11:40 цагаас тус үйлдвэрийн удирдлагууд болох Г.Ёндон, Ц.Бат-Энх, Г.Жаргалсайхан нарыг огцруулах “Огцрох амархан" жагсаалыг хийхээр болжээ.

Жич: 2022 оны есдүгээр сарын 8-нд Ковидын хуулиар томилогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй хэвээр байна.❗️

17/07/2025

🔴 “Авлига" хорооллынхон наадмын амралтын үеийг далимдуулж, зөвшөөрөлгүйгээр цахилгааны утас татаж байна. Мөн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зам хаажээ.

17/07/2025

Орк Монгол… Тансаг аяллын чиргүүлийн бохир усаа Эгийн голын эрэг дээр авчирч суллаж асгадаг, орон нутгийн байгаль хамгаалагчийг доромжилдог Экологийн МАНГАС битгий байгаарай Монгол хүн та!

27 ОНООНЫ ЗӨРҮҮТЭЙ ХОЖЛОО 🏀🇲🇳Манай шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д  хэсгийн сүүлийн тоглолтдоо 🇨🇰Кү...
16/07/2025

27 ОНООНЫ ЗӨРҮҮТЭЙ ХОЖЛОО 🏀🇲🇳

Манай шигшээ баг “FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д хэсгийн сүүлийн тоглолтдоо 🇨🇰Күүкийн Арлуудын багийг хожиж, хэсгээсээ 2-р байраар дараагийн шатанд шалгарлаа! 🔥🔥

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Shuud.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Shuud.mn:

Share

Category