
12/10/2024
Pachinko хоёрдугаар бүлэг үнэнч үзэгчдээ гонсойлгохгүй, үнэлгээ өндөртэйгээр дуусаж, гуравдугаар бүлэг гарах нь нэгэнтээ тодорхой болсон энэ цаг үед Lee Min Ho-ийнхаа тухай хэдэн үг хэлхдэг юм болов уу гэж бодоод кк.
Rain, Lee Byung-hun гээд 2000 оны дундаас эхлээд Холливүүдийнхэн азийн үзэгчдийг өөрсдөдөө татахын тулд солонгос супер одуудыг киноныхоо “панчан” болгож эхэлсэн. Сүүлд Марвел дээр
Ma Dong-seok, Park Seo Joon гээд яг энэ формат хэрэгжээд л явж байна. Гэхдээ энэ бүх жишээнүүд миний бодлоор алдартай жүжигчний нэр хүнд дээр дөрөөлөөд фенүүдийнх нь мөнгийг хөнгөхөөн саах гэсэн маркетингийн арга хэрэгсэл болохоос жүжигчний карьерийг нэг шат ахиулах, соёлын хувьд тэс өөр зах зээлд мэргэжлийнхээ хувьд хүлээн зөвшөөрөгдөх оролдлого бол огт биш юм аа.
Эсрэгээрээ Холливүүдийн зах зээл дээр амжилттай байршиж, барууны үзэгчдийн таашаалд нийцэж буй Past Lives, Minari зэрэг дэлгэцийн бүтээлүүдийн жүжигчид Өмнөд Солонгосын зах зээлдээ танигдсан хүмүүс үү гэвэл бас эргэлзээтэй. Steven Yeun, Greta Lee солонгос гаралтай болохоос угаас АНУ-ын жүжигчид. Оскар хүртсэн Youn Yuh Jung аниа л солонгосчуудын эчнээ таних жүжигчин байх. Parasite мэдээж олон улсад тэсрэлт хийсэн ч гэлээ угаас солонгосчуудын оргинал бүтээл гэдгийг дурдах нь зүй. Харин Squid Game бол миний бодлоор зүгээр л карантений үеэрх overhyped үзэгдэл. Lee Jung-jae-д үнэхээр хайртай ч одоог хүртэл Эмми авсныг шударга бус явдал гэж боддог кк.
Тэгэхээр ер нь дотоодынхоо зах зээлд ч танигдсан, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, солонгос драмын онцлогийг мэдэхийн сацуу Холливүүдэд чадварынхаа хувьд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин гэхээр миний толгойд Bae Doona аниа маань л орж ирж байгаа юм л даа.
Харин энэ жагсаалтыг магадгүй Lee Min Ho үргэлжлүүлж болох юм гэдэг итгэл найдвар Pachinko-оос хойш төрөөд байгаа. Анх Pachinko төсөлд Хансугийн дүрд Lee Min Ho тоглохыг уншаад урам хугарч байснаа нуугаад яахав.
Орчин цагийн Японд Солонгос гаралтай, тус улсад байнгийн оршин суудаг иргэдийг бусдаас ялган “Zainichi Kankokujin” буюу “Японд оршин суух Солонгосчууд” хэмээн нэрлэдэг. Сая гаруй Солонгосчууд ийм нэршилтэйгээр Японд оршин суух бөгөөд бүх насаараа, тэр бүү хэл Японы колоничлолоос хойш гурваас дөрвөн үеэрээ тус улсад амьдарч байгаа эсэхээс үл хамааран чи Zainichi Kankokujin л бол хэзээ ч уугуул иргэдтэй ижил тэгш эрх эдлэн, хүн ёсоор хүндлэгдэж чадахгүй ээ гэсэн үг. Төрөлх Солонгостоо чи эх орноосоо урвасан хулчгар амьтан, аа харин Японд сувдаг шунахай нэгэн төдийхөн. Хаана ч очсон чи эх оронгүй, хүндлэл хүлээх эрхгүй “гадны нэгэн”.
Хэн ч, хэзээ ч санан дурсахгүй эдгээр золгүй хувь тавилант хүмүүсийн түүхийг товойлгон дүрсэлснээрээ Пачинко роман хэдийнээ дэлхийн олон сая уншигчдын хайртай зохиол нь болж чадсан билээ. Номын зохиолч Lee Min ji өөрөө 20-р зууны сүүлийн хагаст Америк руу дүрвэсэн, цагаач гэр бүлийн үр сад учраас энэ түүхийг уран зохиол руу хөрвүүлэхдээ маш мэдрэмжтэйгээр хандсан байдаг.
Тийм ч болохоор хайртай зохиолынхоо хамгийн ньюанстай дүрүүдийн нэгийг Lee Min Ho бүтээж чадна гэж огтхон ч төсөөлж чадахгүй байсан хэрэг л дээ. Ядаж байхад үүнээс өмнө The King нь тэр чигтээ фэйлдсэн болохоор Apple Tv зүгээр л Lee Min Ho-ийн нэр хүндээр цувралынхаа үзэгчдийн тоог нэмэх гэж байна даа гэж бодсон ч цувралыг үзэж эхлээд л жүжигчнийхээ хувиар үнэхээр өсөн дэвшснийг хараад гайхсан бас баярласан. Цувралын жүжигчдийн жагсаалтыг харахаар Lee Min Ho яахын аргагүй бусадтай харьцуулагдахааргүй Азийн супер од. Яахав нэгээс хоёрдугаар бүлгийн хооронд Anna Sawai Shogun-аар од болчихлоо кк.
Кдрамагийн үнэнч фенүүд, Boys over flowers-оос эхлээд бүх тоглосон цувралыг нь үзсэн үзэгчид Lee Min Ho-г so overrated гэдгийг нь угаасаа хүлээн зөвшөөрөх биз ээ. Гэхдээ, нэгэнтээ алдар хүнд, санхүүгийн хувьд хэдийн тогтчихсон, шинэ зүйлд өөрийгөө сорих ямар ч шаардлагагүй болсон үедээ Pachinko-д тоглохын төлөө пробонд орж, олон жүжигчид дундаас тэнцэж, Холливүүдийнхний хүсэж буй Хансүг бүтээхийн төлөө өөрийгөө эвдсэнд нь бол үнэхээрийн баяртай байгаа. Дээр нь нэмээд тэр цуврал нь барууны үзэгчдэд таалагдаж, номыг нь уншаагүй хэдий ч зөвхөн цувралын үнэнч фенүүдтэй болж байгаа нь бас гоё.
Feeling the ripple effect of WWII, the fate of the Baek family echoes across four generations. Forbidden love, resilience, and moral dilemmas define the jour...