12/06/2024
Ээж: Dulam Suren
Аяаандаа болно доо, битгий стрессдээрээ 😇
Бүхнийг хийж амжуулж чадахгүй байгаадаа өөрийгөө битгий буруутгаарай. Ээжүүдийг харахаар гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, хүүхдээ асрах, хүмүүжүүлэх, өөртөө цаг гарах, зарим нь бүр хүүхдээ харахын хажуугаар нэмэлт орлого олох гээд л тоймгүй их ажлыг хийж харагддаг. Жирэмсэн байхдаа ч бүгдийг нь хийж чадахаар санагддаг байсан боловч, бяцхан зулзагаа гараад ирэхээр "ЯАЖ амжуулах юм бэ", "БИ л чадахгүй байна" гэж бодож стресс дэх үе гарна. Үнэндээ ээжүүд энэ их ажлуудыг юу ч болоогүй юм шиг хийж ирсэн байна.
Гэхдээ яарах зүйл огт байхгүй юм билээ. Эхний гурван сар л яаралгүй бага багаар хийсээр хүүхдээ ч сайн асардаг, өөртөө бага ч гэсэн цаг гаргадаг болсон байх болно.
Тиймээс та бүхэндээ эхний гурван сарын онцлогийг танилцуулж байна. Мөн хүүхэд асаргаатай холбоотой өөрийн бяцхан туршлагыг хуваалцъя.
👉Эхний сар: Хүйтэн мах барьж болохгүй учраас та хоол хийхгүй. Хүүхэдтэйгээ хоёулаа байдаг бол нөхөр махаа хэрчиж бэлдээд явахад өөртөө л аяга шөлтэй хоол хийж иднэ. Бусад бүх гэр орны ажил нөхрийн үүрэг хариуцлага болно. Ингэх ч шаардлагатай. Учир нь гэдсэнд байхдаа эхийнхээ зүрхний цохилтыг сонсож бүрэлдэж ирсэн учраас та хүүхдээ тэвэрч, ойр байх нь түүнийг гадаад орчноос айх айдсыг багасгаж, тайвшруулна. Энэ үед тэврүүлдэг болчихвий гэж санаа зовох шаардлага огт байхгүй шүү.
👉Хоёр дахь сар: Учраа олж эхэлж байна. Хүүхдээ хөхүүлэх, усанд оруулах, иллэг массаж хийх, агаарлуулах гээд хүүхдийн асаргаанаас гадна хоол хийх асуудалгүй болж, гэрээ ховорхон ч гэсэн цэвэрлэдэг болно.
👉Гурав дахь сар: Та хэдийн хүүхдээ хэрхэн асрах, гэрийнхээ ажлыг хэзээ нь хийх гээд бүгдийг амжуулдаг ЭЭЖ болсон байх болно. Гол нь хүүхдээ эрт унтуулаад сургачихвал оройдоо хэсэг ч гэсэн дуртай нэвтрүүлгээ үзэх, ном унших зэрэг өөртөө цаг гаргах боломж бүрдэнэ шүү 🥰.
Зөвлөгөө ирүүлсэн хөөрхөн ээждээ баярлалаа 😍