Lkhagva Erdene

Lkhagva Erdene Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lkhagva Erdene, Digital creator, Улаанбаатар.

Сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай залуу мэргэжилтэн. Суралцах, дасгалжих дуртай идэвхитэй, оролцоотой иргэн. Эх орондоо сайхан амьдрах мөрөөдөлтэй.

Гоё баг бүрджээ.
16/07/2025

Гоё баг бүрджээ.

За дэлхийн аваргаас хойш 3х3 санагалзсан биз дээ манай Ulaanbaatar MMC energy багийн оролцох дараагийн тэмцээн бол энэ сарын 19-20нд болох Hong Kong World tour юмаа🏀🕝
Манай багийн зүгээс тухайн тэмцээнд явуулсан бүрэлдэхүүн:

Бөхөөс гадна үзээтэй 💪
11/07/2025

Бөхөөс гадна үзээтэй 💪

HERE WE GO 🏆 Your final card for tonight's ONE Fight Night 33 on Prime Video, going LIVE at 9PM ET/6PM PT! What are your picks for the event?

| July 11 at 9PM ET
🇺🇸🇨🇦 Watch Live on Prime
🇬🇧🇮🇪 Watch Live on Sky Sports
🌍 Live TV broadcast in 190+ countries (check local listings)
🌍 Also available on ONE YouTube and ONE Facebook (geo-restrictions may apply)
🌍 Also available on Watch.ONEFC.com (geo-restrictions may apply)
🎟️ Tickets 👉 https://visit.onefc.com/ofn33tix

03/07/2025

Насан туршийн цалин 🙏

Хүмүүс тодорхой шалгуур хангаж амжилт үзүүлсэн тамирчин насан туршдаа цалин авдаг тухай мэддэггүй бололтой. Энэ өнөөдөр гэнэт нэг сайд дарга нь сэтгэлийн хөдлөлөөр шийдвэрлээд өгөөд байгаа зүйл биш 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ийм цалин урамшуулал нэвтэрсэн. Зөв бурууг нь ярих гэсэнгүй одоо мөрдөгдөж буй ЗГ тогтоол, журам ийм байдаг юм байна.

🥇 Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
🥈 Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
🥉 Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
🥇 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
🥈 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
🥉 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр авна.

🚨 Түүнчлэн 2023 оны дөрөвдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан байдаг.

🪦 Харин олимп, дэлхийн медальтай тамирчин нас барсан тохиолдолд тухайн тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал нэг жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно гэж заажээ.

Жишээ нь:

Г.БОЛОР-ЭРДЭНЭ/ТАЕКВОНДО/ – сар бүр 8 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Москва 2014 ДАШТ – алт, Самсун 2017 ДАШТ – алт, Лондон 2017 ДАШТ – алт, Анталья 2019 ДАШТ – алт

Д.СУМЪЯА/ЖҮДО/ – 6 САЯ ТӨГРӨГ
Амжилт: Рио де Жанейро 2016 олимп – мөнгө, Астана 2015 ДАШТ – хүрэл, Будапешт 2017 ДАШТ – алт, Баку 2018 ДАШТ – хүрэл

https://legalinfo.mn/mn/detail?lawId=208529

The MongolZ оролцсон Austin Major ба Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3 шигшээ багийн оролцсон Дэлхийн аваргын ...
01/07/2025

The MongolZ оролцсон Austin Major ба Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3 шигшээ багийн оролцсон Дэлхийн аваргын ойролцоо ба өвөрмөц төстэй үзүүлэлтүүд

✅ 2 баг хэсгийн тоглолтууддаа мундаг амжилттай оролцсоор финалд дэлхийн хамгийн өндөр чансаатай яваа хүчирхэг Европ тивийн багтай тунаж дэд байранд орсон. Vitality/Netherlands

✅ 2 баг Ази тивээс хагас шигшээ, финалд үлдсэн. Тивдээ босоо, тивээ төлөөлсөн гэсэн үг.

✅ 3x3 баг маань дэлхийн аваргаар 8 тоглолт хийсний 3 нь энэ ДАШТ-ний хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тоглолтоор бүртгэгджээ. Энэ тоглолтуудаас Польшийн эсрэг хийсэн тоглолт нийт 14:40 минут үргэлжилснээрээ энэ дэлхийн аваргын хамгийн урт тоглолтоор бүртгэгдсэн бол Austin Major тэмцээний хамгийн урт тоглолт MongolZ - G2 Esports Dust2 match байсан.

✅ Б.Ариунцэцэг Дэлхийн аваргын хамгийн олон оноо авсан тоглогч 44 оноо авч тэргүүлсэн бол Senzu CS2 Major тэмцээний 1 map дээр 56 frag хамгийн олон өрсөлдөгчөө унагасан рекордын эзэн болсон төдийгүй LAN болон том тэмцээнүүдийн бүх цаг үеийн энэ үзүүлэлтээр топ 5 тоглогч болоод байгаа.

✅ Яг одоогийн байдлаар Mongolz баг дэлхийн чансааны 4-т байгаа бол эмэгтэй шигшээ багийн тоглогчдоос Хулан, Ариунцэцэг, Нандинхүсэл тоглодог Ulaanbaatar Amazons 🇲🇳баг FIBA дэлхийн чансааны 5-р байранд дүүхэлзэж байна.

✅ ДАШТ-ий бэлгэдлийн багт Б.Хулан нэрлэгдсэн бол Senzu, 910 Austin Major тэмцээний топ 5 EVP (Exceptionally Valuable Player) онцгой хувь нэмэртэй тоглогчоор нэрлэгдсэн.

Төгсгөлд нь 2 баг хоюулаа залуу тамирчидтай Монгол улсын шигшээ баг бөгөөд бид бүгдийн энэ зуны аз жаргал, бахархал, үндэсний эв нэгдэлд амь тариа хийсэн авьяаслаг хөдөлмөрч монгол залуучууд. Та бүхэндээ дахин баяр хүргэе! ❤

Дулаалах цаг намар биш зун. Утаагүй өвөлжье.
30/06/2025

Дулаалах цаг намар биш зун. Утаагүй өвөлжье.

Дэлхийн тавцанд өрсөлдөж буй 18 настнууд Б.Аюуш Монгол улсын шигшээ The MongolZ  багийн rifler өнөөдөр 18 нас хүрлээ. Тө...
28/06/2025

Дэлхийн тавцанд өрсөлдөж буй 18 настнууд

Б.Аюуш Монгол улсын шигшээ The MongolZ багийн rifler өнөөдөр 18 нас хүрлээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе! 🥰 IEM Cologne тэмцээнд нь амжилт хүсье!

Н.Нандинхүсэл 3х3 сагсан бөмбөгийн Монгол улсын эмэгтэй шигшээ баг, Улаанбаатар Амазонс багийн холбон тоглогч. Энэ жилээс NCAA Florida Tech Panthers багаас тоглоно. Дэлхийн аваргаар эмээтэй нь цуг сууж дэмжсэн. Эмээд нь хэлсэн "Танай охин манай эмэгтэй сагсны ирээдүйг тодорхойлох тамирчин шүү." Өнөөдөр хагас шигшээд АНУ-ын багтай хийх тоглолтод нь захыг нь мушгиж дэмжинэ.

Дэмжиж хайрлахгүй байхын аргагүй эмээгийн хүүхдүүд 🤍

🇲🇳

Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар х...
26/06/2025

Хүүхдийн вакцинжуулалтад зарцуулсан $1 бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлаас $3, нийгмийн зардлаас $10 ам.доллар хэмнэдэг.

https://www.pluma.media/news/xuuxdiin-vakcinzuulaltad-zarcuulsan-1-bur-emnelgiin-tuslamz-uilcilgeenii-zardlaas-3-niigmiin-zardlaas-10-amdollar-xemnedeg-lZwK4x #

Вакцин бол ирээдүйд таны халааснаас гарах эрүүл мэндийн зардлыг бууруулж, өвчнөөс сэргийлэх эдийн засгийн хамгийн хэмнэлттэй бөгөөд үр ашигтай хамгаалалт юм. Яла....

🙏
26/06/2025

🙏

[Deutsch unten]

🔥“The MongolZ” багт “Austin Major 2025” тэмцээнд амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарсанд баяр хүргэе! 👏Ур чадвар, сахилга бат, багийн эв нэгдлээ Та бүхэн харууллаа. Эх орондоо тавтай морил 🇲🇳, дараагийн 🇩🇪Герман улсын Кёльн хотод зохион байгуулагдах “IEM Cologne” тэмцээнд нь амжилт хүсье!

***** ***** ***** *****

🔥Herzlichen Glückwunsch an The MongolZ zum zweiten Platz beim Austin Major! 👏Eure Leistung war beeindruckend – mit Können, Disziplin und Teamgeist habt ihr überzeugt. Willkommen zurück in der Heimat 🇲🇳 und viel Erfolg bei der Vorbereitung auf 🇩🇪 IEM Cologne!

🇲🇳Монгол улсын дээд лигийн Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team сагсан бөмбөгийн клуб ази тивийн шилдэг клубүүди...
13/06/2025

🇲🇳Монгол улсын дээд лигийн Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team сагсан бөмбөгийн клуб ази тивийн шилдэг клубүүдийн аваргын тэмцээнд 🥉Хүрэл медаль хүртэж Азийн тэргүүлэх клубүүдийн нэг болсон гэдгээ тамгалж монголын сагсан бөмбөгийн шинэ түүх бичлээ.

Сагсан бөмбөгийн фенүүд минь энэ линкээр ороод тэмцээний шилдэг тоглогчийн санал асуулгад Азаадаа санал өгөөрэй. 🙏

Өнөөдрийн тоглолтод Азбаяр MVP байлаа. 🤩

https://www.fiba.basketball/en/events/basketball-champions-league-asia-2025/news/fan-vote-who-is-the-best-player-in-bcl-asia-2025?fbclid=IwY2xjawK5FktleHRuA2FlbQIxMQBicmlkETFleGJwSnpqTGcxdFZlOEYxAR7Jf3vhraZF2DyrDGkTKrqVtt86c0wgtru45V2HfdGyHhAG078iidwpNYvCmQ_aem_RYrUGZkpoWL-8j2WH0lbug

Sound your support for your favorite player now!

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Lkhagva Erdene posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Lkhagva Erdene:

Share

Journalician

Миний хуудсаар зочилсонд баярлалаа. Та их сайн хүн байна.

Би твиттерт илүү идэвхитэй, энд блог бичдэг... бас ийм нэг цахим орон зай бий.

Зарим видео ийшээ хийж, хааяа зураг энд оруулдаг.