Focus.mn баримтыг фокуслана

Focus.mn баримтыг фокуслана 🇲🇳Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэнэ
Бүгдийг биш баримтыг фокуслана.
Утас: 91917371

28/06/2025

Монгол охидуудын түүх үргэлжилж байна 🇲🇳🔥

 #ФОКУСЛАВ 🏀Монгол улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожиж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA ...
28/06/2025

#ФОКУСЛАВ 🏀Монгол улсын эмэгтэй шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожиж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг 4-т шалгарлаа. 💪🔥🔥

 #ОБЕГ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛААХөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 24-нд...
28/06/2025

#ОБЕГ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 24-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.06.28/ 16:00 цагт бүрэн унтраалаа.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 110 га талбай өртөж шатсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ойн гал түймрийг 14:07 цагт цурамд орууллаа.

 #ФОКУСЛАВ 🇲🇳Хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан наадамчин олноо баясганаНийслэл Улаанбаатар хотын иргэди...
28/06/2025

#ФОКУСЛАВ 🇲🇳Хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан наадамчин олноо баясгана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хүчит 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн төлөөллийг танилцуулж байна.
📌Улсын арслан Э.Оюунболд
📌Улсын гарьд Ж.Батэрдэнэ
📌Улсын заан Б.Батмөнх
📌Улсын заан Д.Анар
📌Улсын заан Б.Бат-Өлзий
📌Улсын заан Д.Хүдэрбулга
📌Улсын харцага Ш.Уламбаяр
📌Улсын харцага А.Цацабшир
📌Улсын харцага Ш.Пүрэвгарьд
📌Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
📌Улсын харцага Г.Бадрах
📌Улсын харцага Э.Ууганбаяр нарын тэргүүтэй бөхчүүд зодоглох юм.

Жүжигчин Б.Барслхагва Netflix-ийн кинонд тоглохоор болжээЭнэ талаар Фантастик продакшны жүжигчин Б.Ганчулуун цахим хуудс...
28/06/2025

Жүжигчин Б.Барслхагва Netflix-ийн кинонд тоглохоор болжээ

Энэ талаар Фантастик продакшны жүжигчин Б.Ганчулуун цахим хуудсандаа “Монголчууд дэлхийд гэсэн сайхан өдрүүд болж байна. Найз минь Netflix-н цуврал кинонд тоглохоор эх орноосоо мордож байна. Одоо чамайг Барсаа биш Чингис гэдэг нэрээр мэддэг болсон болохоор ажлаа сайн хийгээд ирээрэй” гэжээ.

 #ФОКУСЛАВ Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ...
28/06/2025

#ФОКУСЛАВ Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.

 #ФОКУСЛАВ Өнөөдөр жүжигчин Т.Баярхүү, Ц.Одонтунгалаг нарын хурим болж байнаХосууддаа баяр хүргэж аз жаргал, сайн сайхан...
28/06/2025

#ФОКУСЛАВ Өнөөдөр жүжигчин Т.Баярхүү, Ц.Одонтунгалаг нарын хурим болж байна

Хосууддаа баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье 🤵‍♂️👰‍♀️💍

28/06/2025

: Мундаг цагдаа нартаа баярлалаа 🇲🇳🧡

 #ОБЕГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 9 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАУлсын хэмжээнд өнөөдөр /202...
28/06/2025

#ОБЕГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 9 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шарын гол, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 5 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан нийт 9 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин II баг Ялбагийн “Асгатын ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, НОБГ, орон нутгийн нийт 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, НОБГ-ын 70 гаруй алба хаагч ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн Сөдтэйн даваа гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймрийн голомтод Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын 30 орчим алба хаагч, орон нутгийн 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газарт энэ сарын 26-нд гарсан түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 36 хүн , 3 автомашинтайгаар ажиллаж байна.

🌳🔥Хэнтий аймгийн Батширээт сумын Онон I багийн "Баруун тас" гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн тандалт хийж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж байна.

🌳🔥Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолжны өндөр” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тээвэрлэн хүргэж, үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 138 удаагийн ой, хээрийн 🔥түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 % өссөн дүнтэй байна.

 #ФОКУСЛАВ  Монгол улсын эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээни...
28/06/2025

#ФОКУСЛАВ Монгол улсын эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний шилдэг 8-д 🇺🇸АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно. 💪🔥🔥

Хоёр багийн тоглолт өнөөдөр 19:20 цагаас эхэлнэ. Та бүхэн шигшээ багаа дэмжээрэй!

БОУӨЯ: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА↗️"Сэлэнгэ-Бороо-1" экспедиц  6-р сарын 28-ны 01 цаг 35 ми...
28/06/2025

БОУӨЯ: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

↗️"Сэлэнгэ-Бороо-1" экспедиц 6-р сарын 28-ны 01 цаг 35 минутанд Шаамар сумын Дулаанхан уулын арын толгой, Сэлэнгэ бороо-2 экспедиц 28-ны 00 цаг 10 минутанд Цагааннуур сумын гэр Чулуу гэдэг газарт,

↘️"Сэлэнгэ бороо-3" экспедиц, 28-ны 01 цаг 27 минутанд Сүхбаатар сумын Тужийн нарсны ой захад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус явууллаа.

Үүний үр дүнд Хушаат 6.0 мм, Зүүнбүрэн 13.0 мм, Түшиг 1.0 мм, Бугант 0.4 мм, Сүхбаатар 11.0 мм, Хүдэр 0.4 мм, Цагааннуур 4.0 мм Орхон 1.0 мм бороо орлоо.

28/06/2025

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ. Тус наадам Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Address

Улаанбаатар

Telephone

+97677710088

Alerts

Be the first to know and let us send you an email when Focus.mn баримтыг фокуслана posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Focus.mn баримтыг фокуслана:

Share