Сонин хачин sonin hachin

Сонин хачин sonin hachin мэдээ мэдээлэл шинэ содон зүйлсийг хүргэх

04/06/2025
  XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сарын шинийн өглөө зүгээ хэрхэн гаргах мөн тухайн жилд ямар засал...
24/02/2025

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сарын шинийн өглөө зүгээ хэрхэн гаргах мөн тухайн жилд ямар засал хийлгэх мэдээллийг хүргэж байна

🟢МОДОН МОГОЙ жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлсГал суудлын цээр: Энэ жил улаан өнгийн эд, мал, арьс үс авахыг цэ...
21/02/2025

🟢МОДОН МОГОЙ жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс

Гал суудлын цээр: Энэ жил улаан өнгийн эд, мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унах, төмрийн аюулаас болгоомжил. Улаан идээ бүү гарга. Өвс шарлах үед, намрын адаг сард анхаар. Нохой сарын 20-ны өдөр баруун зүгт бүү оч. Од харшилна. Толгой, цээжин бие өвдөхөөс болгоомжил

Хий суудлын цээр: Энэ жилд шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах бүү ид. Чих, зүрх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намар ба үхэр сар анхаар. Бич сарын 16-нд зүүн ба зүүн өмнө зүгт бүү яв. Салхинаас болгоомжил

Шороо суудлын цээр: Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эд эдлэл, алт мөнгө, зэс, төмөр бүү ав. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил

Төмөр суудлын цээр: Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулд анхаар. Уушги, зүрх, гэдэсний өвчин, яс бэртэхээс сэрэмжил. Гол мөрний улс зайрмагтан хөлдөх үеэс болгоомжил. Бар сарын 4-ний өдөр нар жаргах үед зүүн ба зүүн өмнө зүгт бүү яв

Огторгуй суудлын цээр: Шар өнгийн эд, цагаан унаа, нохой авах, тарваганы махыг тэвч. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөр газар явахгүй. Шинэ гэр барьж, эвдэрснийг сэлбэхгүй. Холоос ирэх доголон хүнийг гэртээ бүү оруул. Баруун зүг сайн. Өвөл барцадтай, морь сард өмнө зүг таагүй. Сэтгэл хямарч өвдөхөөс сэрэмжил. Газар хөдлөх цагт анхаар. Хонь сарын 8-нд нар жаргах үед зүүн өмнө зүгт бүү яв.

Ус суудлын цээр: Шар, хар өнгийн эд авах, гахай, загас, усанд үхсэн малын махыг тэвч. Ураг барилдахыг цээрлэ. Ус үерлэхэд анхаар. Бөөр, сав, гэдэс, үе мөч өвдөхөөс сэргийл. Лус савдаг, усны аюулд өртөж магад. Морь сар барцадтай, хонь сард баруун урагш муу. Тахиа сарын 15-ны өдөр үдийн хойно өмнө ба зүүн зүгт бүү яв.

Уул суудлын цээр: Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас бүү ав. Өвс татах, газар хөдлөх үеэр анхаар. Луу сар барцадтай, өмнө зүг тааруу. Бар сарын 11-ний шөнө зүүн өмнө ба хойд зүгт бүү яв. Цангах, үс унах, яр шархнаас сэрэмжил.

Мод суудлын цээр: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бөс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил. Бич сард баруунаа барцадтай. Нохой сарын 22-нд баруун бар баруун хойд зүгт бүү яв.

Дубай. Цөлийн баячуудын уламжлалт баяр-нэг бөхт тэмээний уралдаан. +35+40 хэмийн халуун. Шагнал-1 сая $. Унаач хүүхдүүди...
30/01/2025

Дубай. Цөлийн баячуудын уламжлалт баяр-нэг бөхт тэмээний уралдаан. +35+40 хэмийн халуун. Шагнал-1 сая $. Унаач хүүхдүүдийг хажуугийн ядуу орноос хулгайгаар, аль эсвэл худалдаж авдаг байсан. Тэмээндээ хөнгөн байлгахын тулд хүүхдүүдийн өсөлтийг хязгаарлаж маш бага хооллож, хүнд нөхцөлд амьдруулдаг байв. Тэмээ нь харин өдөрт мянган долларын хүнс зооглоно. Хорь гаруй жилийн өмнөөс ОУ-н хүний эрхийн байгууллагуудын шахалтаар хүүхдүүдийг энэ тэмцээнд оролцуулхыг хориглож, одоо удирдлагатай роботууд тэмээн дээрээ суурилуулдаг болсон. dashdavaa

06/01/2025

Нас бол зүгээр л нэг тоо гэж ярих нь их болсон. Магадгүй, таны анкетан дээрээ бичдэг тоо биологийн настай чинь дүйцэхгүй байж болох юм. 30 настай мөртлөө 50-тай хүн шиг доройтсон, эсвэл эсрэгээрээр 60 настай мөртлөө 30-тай залуу шиг сэргэлэн цовоо, эрч хүчтэй хүмүүс байдаг. Таны бие организм бодит наснаасаа хэр хөгшин, эсвэл залуу байгааг шалган үзэж болно.
Арьс
Гарынхаа арьсыг эрхий, долоовор хоёр хуруугаараа чимхээд үз. Үрчийсэн арьс хэдий хугацаанд тэнийхийг ажигла.
5 хүртэлх секунд – арьс тань 20 настай
6–8 секунд – 30 настай
9–12 секунд – 40 настай
13–15 секунд – 50 настай
16–19 секунд – 60 настай
19 секундээс дээш бол – 70 гаруй настай
Зүрх, судас
Зогсож байгаад судасны цохилтоо хэмжээд үз. Дараа нь нилээд хурдтайгаар 20 удаа сууж босоорой. Одоо судасныхаа цохилтыг дахиад тоол. Хэдий хэмжээгээр нэмэгдэж вэ?
10-ын дотор тоогоор нэмэгдсэн бол таны зүрх судасны систем 20 настай гэсэн үг.
10–20 цохилт – 30 настай
20–30 цохилт – 40 настай
30–40 цохилт– 50 настай
40 ба түүнээс дээш – 60 настай
20 удаа сууж чадаагүй бол – 70-аас дээш
Мэдрэлийн систем
Гэр бүлийн нэг гишүүн 50 см урттай шугам барьж таны өмнө зогсох ёстой. 0 цифрийг доош харуулан унжуулж дээд талаас нь барина. Гар тань шугамнаас 10 см-ийн дор байх юм. Туслагч шугамыг тавихад эрхий долоовор хуруугаараа чимхэн барьж аваарай. Та ямар хэрчлээснээс барьж авав?
20 см-ээс дотогш бол таны мэдрэл 20 настай
30 см – 30 настай
35 см – 40 настай
40 см – 50 настай
45 см – 60 настай
Барьж авч чадаагүй бол 70-аас дээш настай
Булчингийн хүч
Шалан дээр дээш харан хэвтээд мөр, далаа шалнаас хөндийрүүл. Бүсэлхийгээ өргөж болохгүй. Гараа хөдөлгөж, гар хөлөөрөө тулж болно. Хэдэн удаа ингэж чадах вэ?
40 удаа бол 20 настай
35 удаа – 30 настай
28 удаа – 40 настай
23 удаа – 50 настай
15 удаа – 60 настай
12-аас бага – 65-аас дээш настай
Шөрмөс
Цэх зогсоно. Аажмаар бөхий. Өвдгөөрөө бага зэрэг нугарсан ч болно. Аль хүртэл бөхийж чадах нь вэ?
Алга чинь шаланд хүрвэл таны шөрмөс 20 настай
Хуруу чинь л шаланд хүрч байвал – 30 настай
Алга чинь шагайгаа хүрвэл – 40 настай
Алгаа өвдөгнөөс доош хүргэвэл – 50 настай
Өвдөг шүргэвэл – 60 настай
Өвдөг хүрэхгүй байвал – 70 гаруй настай
Амьсгалын систем
Лаа асаа. Ямар зайнаас ганц үлээлтээр унтрааж чадахаа үз.
1 метр зайнаас үлээж унтраавал уушиг тань 20 настай
80–90 см – 30 настай
70–80 см – 40 настай
60–70 см – 50 настай
50–60 см – 60 настай
50 см-ээс дотогш – 70-аас дээш настай
Үе мөч
Нэг гараа мөрөн дээгүүрээ, нөгөө гараа доогуур нь явуулж нуруундаа хүргэ. Одоо 2 гарын хуруунуудаа нийлүүлэн дэгээдээд ав. Хаана явж байна?
Хуруунуудаа хялбархан дэгээдэж чадаж байвал үе мөч тань 20 настай
Хуруунууд чинь хүрэлцэж байсан ч, дэгээдэж чадахгүй бол – 30 настай
Гар чинь ойрхон байсан нь ч, хуруунууд хүрэлцэж чадахгүй байвал – 40 настай
Гараа нуруундаа авч чадсан ч хоорондоо хол зайтай байвал – 50 настай
Гараа арайхийж нуруундаа авч чадсан бол – 60 настай
Гараа ардаа авч чадаагүй бол – 70 настай
Хөдөлгөөний баримжаа
Гэр бүлийн нэг гишүүн цаг харах үүрэгтэй оролцоно. Гутлаа тайлж, нүдээ аниад нэг хөл дээрээ зогс. Нөгөө хөлийн тавхайг тулгуур хөлийн шилбэнд нааж зогсоно. Ийм маягаар хэр удаан зогсож чадахаа үз.
30 секундээс дээш – 20 настай
25 секунд – 30 настай
20 секунд – 40 настай
15 секунд – 50 настай
10 буюу түүнээс доош секунд – 60 настай
Ингэж зогсож огт чадахгүй байвал – 70-аас дээш настай
________________________________________
Одоо бүх хариугаа нэмээд 8-д хуваа. Энэ арифметик дундаж бол таны биологийн нас мөн.

03/01/2025

1. Бүх юмс мөнх бус гэдгийг ойлго.
- Амьд байна. Амьдарч байна гэдэг үхэлдээ бэлдэх боломж юм.
2. Олж байгаа орлогынхоо тодорхой хувийг буянд зарцуул. Орлого чинь улам өснө.
3. Бусдыг дуурайж их мөнгө олох гэж зүтгэх шаардлагагүй.
- Мөнгө хөрөнгө үр ач 9 үедээ хүрэлцэхээр хуваагддаг. Түүнийг Монголчууд амны хишиг гэдэг.
- Шүгдэн битгий шүт. Учир нь 9 үедээ идэх хөрөнгөө нэг үедээ цуглуулаад идчихэж байгаа учраас үр хойч чинь үгээгүй гуйлгачин явна гэсэн.
- Хүнд өртэй бол хурдан барагдуул. Өрөө өгөхгүй байх тусам өөрт чинь ирэх орлогын үүдийг хаадаг.
- Мөнгө олвол хүмүүс баярлуул. Хүмүүс биш мөнгө өөрөө бас баярладаг юм. Мөнгө баярлаж байгаа газар луу мөнгө ирэх дуртай байдаг.

4. Үхсэн хүнээс бүү ай.
Хүний сайн мууд хамаагүй явж бай. Үхсэн хүнээс хүн бузартдаггүй. Ялангуяа амьддаа чамд тусалж байсан хүний оршуулганд оч. Оршуулга бол тэр хүнд үзүүлж буй хамгийн сүүлчийн хүндэтгэл. Сэтгэлийн чинь өр цайрдаг юм.

5. Хоёр хар мэнгэтэй бол хэл амнаас битгий ай. Өөрөө харин хүн хараавал тэр хүндээ хэцүү учраас сэтгэлээ цайлгаж яв. Харин 2 хар мэнгэтэй хүнд хараал орчихвол гаргахад хэцүү. Өөрт ч өрөөлд ч хэл амгүй яв.

6. Мах ид. Махбодьтой чинь холбоотой. Монгол удам мангас идэштэй. Зун цагтаа ходоодны галаа булгийн усаар дарж яваарай.

7. Сэрхрүүтэй өндөр уулын оройд гарч алсыг харж, бодож эрэгцүүлж яв. Хийморь чинь тэнд сэргэнэ. Эр хүн өндөр уулын оройд гарч ганцаараа бодлоо цэгцэлж, амьдралаа эргэцүүлвэл зарим нэг хүн бодол дурсамжуудаасаа салдаг.

8. Адуу унавал цайвар бор, эсхүл тас хар дэлтэй хүлэг хол хүргэнэ.

9. Хар архийг номхруулж уу? Уусныхаа маргааш сүү амсаарай. Аандаа номхрууж дийлэхээ байхаар чи өөрөө болих байх. Хүртэхээр бол нь сайн хүнтэй, сайн сархад хүртэж явбал архины гэммбага байдаг. Муу хүнтэй муу архи уувал аиьдрал чинь уруудна доройтно.

10. Багш нь хүүгээ насаараа даана. Багшаасаа хойш багшдаа мөнгөн цөгцөнд зул өргөж байгаарай.

11. Хүнээс хадаг авбал заавал эргүүлж хадаг өгөөрэй. Хүнд хадагны өртэй үхэв. Хамгийн том өр хадагны өр байдаг.

12. Нас ахиад ирэхээрээ аягаа бага болгоорой. Цайныхаа идээг битгий шүүгээрэй.

14. Хүмүүс буян хийнэ гэдэг. Хүн баярлуулж дэмтэй тустай явбал сайн. Хамгийн том буян бол маань уншихаас илүүтэй бусдад хийгээд орчлон хорвоод гай болохгүй мөрөөрөө амьдрах.

15. Гэртээ Сундуйн жүд залаарай. 600 гаруй төрлийн засал дотор нь байдаг юм шүү.

16. Бурхны ном олон. Ойлгохгүй 1000 уншсанаас ойлгох 1 номоо цээжний болгож аваарай.

17. Орчлон оройгүй гэдэг. Тэнгэрийг хэлээд байгаа юм биш. Өөрийг чинь хэлж байгаа юм. Номын оройд гарсан хүн тэнгэрийн оройд гарлаа гэсэн үг. Орчлон дотор тэнгэр багтдаг. Ном сайн сур...

09/11/2024

so beautiful � �










31/10/2024

Амьдрал гэж юу вэ?

Достоевский: Энэ бол там.
Сократ: Энэ бол туршилт.
Аристотель: Энэ бол оюун ухаан.
Ницше: Энэ бол хүч.
Фрейд: Энэ бол үхэл.
Маркс: Энэ бол санаа.
Пикассо: Энэ бол урлаг.
Ганди: Энэ бол хайр.
Шопенгауэр: Энэ бол зовлон.
Бертран Рассел: Тэмцээн болж байна.
Стив Жобс: Энэ бол итгэл.
Эйнштейн: Энэ бол мэдлэг.
Стивен Хокинг: Энэ бол найдвар.
Кафка: Энэ бол эхлэлүүд.
Лао Цзы: Энэ бол байгалийн урсгал.
Будда: Энэ бол гэгээрэлд хүрэх зам.
Жан-Пол Сартр: Энэ бол эрх чөлөө.
Конфуций: Энэ бол үүрэг хариуцлага.
Эпикур: Энэ бол таашаал.
Виктор Гюго: Энэ бол дурсамж.
Лев Толстой: Энэ бол ёс суртахуун.
Чарльз Дарвин: Энэ бол дасан зохицохуй.
Карл Юнг: Энэ бол өөрийгөө танихуй.
Генри Дэвид Торо: Энэ бол энгийн байдал.
Махатма Ганди: Энэ бол өөрчлөлт.
Хелен Келлер: Энэ бол сорилт.
Жорж Бернард Шоу: Энэ бол боломж.
Рене Декарт: Энэ бол эргэлзээ.
Мартин Лютер Кинг: Энэ бол эрх тэгш байдал.
Томас Хоббс: Энэ бол зөрчил.
Фрэнсис Бэкон: Энэ бол мэдлэг ололт.
Жон Локк: Энэ бол туршлагаас суралцахуй.
Альбер Камю: Энэ бол абсурд буюу утгагүй зүйлсийн дунд амьдрах.

Хүний Амьдрал бодсоноос ч богинохон ердөө 29.200хан хоног. Үхэхгүй юм шиг завгүй амьдрах атлаа. Амьдраагүй юм шиг үхдэг....
07/09/2024

Хүний Амьдрал бодсоноос ч богинохон ердөө 29.200хан хоног. Үхэхгүй юм шиг завгүй амьдрах атлаа. Амьдраагүй юм шиг үхдэг.
Дуртай зүйлсдээ цаг гаргаж байгаарай, хийхийг хүссэн зүйлээ хийчихэж байгаарай. ⏰

Жич: Нэг жилд 365 хоног
Хүн дунджаар 80 насаллаа гэж бодъё:

365 х 80 = 29.200 хоног

05/09/2024

Address

Улаанбаатар

Telephone

+97688214404

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонин хачин sonin hachin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сонин хачин sonin hachin:

Share