Mapple.mn

Mapple.mn Өөр өнцөг

08/07/2025

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТЭРБУМТАН❗️
📌НИТХ-ын Төлөөлөгч О.Зундуйдорж “Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэхэд л 240 тэрбум, Хан-Уул дүүргийн Засаг дарга 200 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байна. Хог, ус, зам, утаа, цэцэрлэг, сургуулийн хүртээмж бүгд дүүргийн Засаг дарга нарын хариуцаж хийх ажил❗️. Нийслэл болон Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргийн Засаг дарга нар төсвийн зарцуулалтаа иргэдэд болон Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагадаа ирж танилцуул❗️” гэв.

Иргэний сэтгэгдлээс.. Х.Нямбаатар шиг асуудлыг бодитоор харж, шийдвэр гаргадаг хотын удирдагч сүүлийн жилүүдэд ховор бай...
06/07/2025

Иргэний сэтгэгдлээс..

Х.Нямбаатар шиг асуудлыг бодитоор харж, шийдвэр гаргадаг хотын удирдагч сүүлийн жилүүдэд ховор байлаа. Тэр үнэнтэй нүүр тулах гэж оролддог учраас л саарал хувцасаа тайлахгүй, камерын өмнө ил гарч байна. Бүхнийг нуун дарагдуулах бус, бодит байдлыг ил тавьж, ойлгуулахыг зорьж байгаа нь үнэтэй.

Өнөөдөр нийслэлд “нүдэн дээр ил байгаа асуудлыг чимээгүй өнгөрөөх”, “шийдвэр гаргах нэрийн доор гацаах”, эсвэл бүр “хийгдсэн ажлыг хүртэл намын онооны тооцоонд хав дарах” үзэгдэл хэт түгээмэл. Харин “бүгдэд таалагдахгүй ч бодитоор шийдэх ёстой” гэсэн зарчмаар ажилладаг удирдагч гарч ирнэ гэдэг бол зүгээр нэг албан тушаал горьдсон хэрэг биш, харин үүрэг хариуцлага үүрэх ухаан, зориг, чадварын илэрхийлэл юм.

Жишээлбэл, утааны асуудлыг аваад үзье. 20 гаруй жилийн турш бид “мэдэж байгаа”, “төсөв шийдэгдэнэ”, “техник хэрэгтэй” гэхчлэн ярьсаар ирсэн. Харин бодит алхам хийж, үр дүн үзүүлэхийг зорьсон удирдагч цөөн. Нямбаатар энэ хүрээнд Бээжингийн туршлагаас суралцаж, хэрэгжүүлэх оролдлого хийж байна. Үүний адил замын түгжрэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн тээвэр зэрэг олон асуудалд нүдэн дээр харагдах үр дүнтэй бодлого баримталж байгаа нь үнэлэх ёстой үзүүлэлт.

Түүний алхам бүр шүүмжлэл дагуулдаг нь үнэн. Гэхдээ анзаарвал эдгээр шүүмжлэл нь хийж, зорьж буй зүйлд нь хандсан байдаг. Хэрэв тэр юу ч хийхгүй байсан бол хэн ч түүнийг шүүмжлэхгүй. Харин зоригтой алхам хийж, шийдвэр гаргаж байгаа учраас л эрсдэл, алдаа оноо хоёулаа гарч байгаа юм. Энэ бол удирдагч хүний жинхэнэ сорилт.

Тэр улс төрийн оноо цуглуулахын тулд бус, бодит нөхцөл дээр үндэслэн хотын бодлого явуулж байгаа нь өнөөдрийн “поп амлалтад дассан” иргэдийн хувьд эсэргүүцэл мэт харагдаж болох ч үнэндээ бодит өөрчлөлтийн эхлэл болж байгаа юм. Бид ил, шууд, шударга зүйлийг хүлээн зөвшөөрч, үнэлж сурах цаг болсон. Харамсалтай нь, амлалт, шоу, популист өнгө аясаас салаагүй байгаа нь үнэлгээ хийхэд саад болж байна.

Таалагдахыг бус, шийдэхийг зорьж байгаа хотын дарга олон байгаасай. Харин бид, иргэд, сэтгүүлчид ч тэр, тэднийг үнэлж, дэмжих хэмжээнд бэлэн байх ёстой юм шүү

Санал нэгдэж байгаа нь 👉1 гэж бичээд #шэйрлэцгээе! Санал бодлоо комент хэсэгт бичээрэй👍👍

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Мас...
06/07/2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

03/07/2025

Бяцхан хөвгүүдийн хайр ЭЭЖдээ хамгийн агуу, чин үнэнчээр цохилдог билээ❤️
🚗 Авто замын ослоос сэргийлье! Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

САГСЧДАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРДУУЛЛААДэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээний мөнгөн медальт  охидыг MCS групп тус бүр 1...
02/07/2025

САГСЧДАД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРДУУЛЛАА

Дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээний мөнгөн медальт охидыг MCS групп тус бүр 1 тэрбум төгрөгөөр шагнажээ.
MCS групп 2005 оноос хойш Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд 10 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ.

МЕТРОНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХЭЭР БОЛЖЭЭНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль болон...
23/06/2025

МЕТРОНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХЭЭР БОЛЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль болон БНСУ-ын Халла их сургууль хооронд УБ метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр (2 жил ШУТИС-д, 2 жил БНСУ-ын Халла их сургуульд суралцана)-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэргэжлээр элсэгчдийг бүртгэж буй.
✅ Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл. /Метроны цахилгаан хангамж, дохиоллын систем, хамгаалалтын тоног төхөөрөмж, автомат хяналтын шугам, холбооны систем зэргийг судалж, тэдгээрийг угсрах, тохируулах, ашиглалтад оруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлнэ/
✅Метроны барилгын инженерчлэл. /Метроны дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хянах чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр. Шугам, буудал, туннель зэрэг байгууламжийн инженерийн тооцоо, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын зохион байгуулалт зэрэгт төвлөрнө/
✅Метроны удирдлага ба хяналтын инженерчлэл. /Хөдөлгөөний автомат удирдлага, жолоодлого, дохиолол, хяналтын систем, тээврийн мэдээллийн технологид суурилсан зохицуулалтын шийдлүүдийг эзэмшүүлэх зорилготой. Ухаалаг удирдлагын системийг боловсруулах, нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг хангах чадвар эзэмшүүлнэ/
✅Метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл. /Метро, галт тэрэг, трамвай зэрэг их багтаамжтай тээврийн хэрэгслийн үндсэн хөдөлгөөнт хэсгүүд болох вагон, явах эд анги, хөдөлгүүр, тоормосны систем, дамжуулах механизм зэргийг судалж, тэдгээрийн ашиглалт, оношлогоо, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлнэ/
❗️Бүртгэл 2025 оны 06 сарын 23нд 18:00 цагаас хаагдахыг анхаарна уу гэжээ.

📌 Бүртгүүлэх линк: https://burtgel.elselt.edu.mn

Веб сайт: https://mes.must.edu.mn/mn

22/06/2025

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжил❗️
Эмэгтэйчүүдийн дунд нэгнээ гэмтээж бэртээх тохиолдол ихээр гарах болсон учир согтууруулах ундаанаас хол байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Эх сурвалж: Хувь хүний бичлэгээс..

Болгоомжил❗️ ХӨСҮТ-д 9 сарын 01-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.  Улаанбурхан өвчний эндэгдэл бага насны ...
21/06/2025

Болгоомжил❗️
ХӨСҮТ-д 9 сарын 01-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Улаанбурхан өвчний эндэгдэл бага насны хүүхдүүд дунд 1-2 хувь байгаа нь ковид-19 цар тахлаас 5-10 дахин өндөр байгааг мэдээлэв.

  Боловсролын үнэлгээний төвд хандан дараах байдлаар санал бодлоо илэрхийлмээр байна.Би энэ жил нийт зургаан хичээлээр Э...
21/06/2025



Боловсролын үнэлгээний төвд хандан дараах байдлаар санал бодлоо илэрхийлмээр байна.

Би энэ жил нийт зургаан хичээлээр ЭЕШ өгч байна.

1. Англи хэл – Энэ шалгалтын C, D хувилбарууд хэт хүнд, гадаадын томоохон их сургуулиудын шалгалтаас дутахааргүй байсан. Энэ бол Монгол Улсын ЕШ мөн биз дээ? Монгол сурагчдад зориулсан, хөтөлбөрт суурилсан шалгалт баймаар.

2. Хими – Яг үнэндээ харьцангуй гайгүй байлаа. Бусдын авсан оноо ямар байгаа талаар одоогоор мэдээлэл алга.

3. Нийгмийн ухаан – Энэ хичээл бол үнэхээр хэтэрхий хүнд, хөтөлбөрөөс давсан, тухайн шалгалтын блюпринт буюу бүтэцтэй огт нийцээгүй байсан. Тэтгэврийн хувь тэнцүүлэх тухай асуулт гэх мэт зүйлсийг 12 жилийн турш судлаагүй. Залгамж халаа болох сурагч бидэнд энэ мэт сорил таарахад сэтгэлээр унаж, итгэлээ алдахад хүрч байна. Шалгалтын агуулгыг боловсруулсан хүмүүс хариуцлага хүлээмээр байна.

4. Шалгалтад оруулах баллуур, харандаа – Шалгалтын үеэр тарааж буй баллуурын чанар маш муу, үнэхээр хэрэглэхэд хүндрэлтэй байсан. Сурагчид өөрсдийн хэрэгсэлээ оруулж болохгүй мөртлөө, өгч байгаа хэрэгсэл нь ийм байж таарахгүй ээ.

5. Тест уншигч машин – Энэ машин дээр засагдсан шалгалтын үр дүнг үнэн зөв гэж итгэхэд бэрх. Гар аргаар засах боломжтой байсан шиг, дахин хянах боломжийг ч нээх хэрэгтэй. Бүх зүйл автомат болчихсон мэт боловч хүүхдэд ээлгүй, сэтгэл зүйн асар их дарамттай байна.

Дүгнээд хэлэхэд:
60 минутанд 56 тест, задгай бодлого даалгавар бүхий шалгалт өгөх нь сурагчдыг "робот" мэт ажиллуулахыг шаардаж байна. Энэ ачаалал, энэ хурд үнэхээр зохистой юу? Нэг жил тасралтгүй бэлдсэн ч шалгалтын бүтэц, агуулга гэнэт өөрчлөгдөж байгаа нь маш шударга бус санагдлаа.

Маргааш математикийн шалгалтаа өгөх ёстой ч үнэндээ айдастай байна. Нойр хоолгүй бэлдсэн сэдвүүдээс өөр зүйл орж ирэх вий гэх айдас байна. Өгч буй материалууд нь байнга өөрчлөгдөж, эцэстээ хүүхдийн итгэл, хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.

2026 онд ЭЕШ өгөх сурагчдадаа хандаж хэлэхэд:
Монголд сураад мундаг амжилтад хүрнэ гэж найдах хэрэггүй. Хэрэв боломжтой бол гадагшаа явж, боловсролын илүү тогтолцоотой орчинд суралцахыг хичээгээрэй.

Монцамэ агентлагийн захирал Э.Содонтогос өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэ тухай тэрбээр  “Байгууллагын дэд дарга МАН-ын...
19/06/2025

Монцамэ агентлагийн захирал Э.Содонтогос өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэ тухай тэрбээр “Байгууллагын дэд дарга МАН-ын өндөр дээд албан тушаалтны нэрийг барьж, ойр дотно байдгаа байнга сануулдаг нь ажил хийхэд дарамттай байж ирсэн.
Дэд дарга, мэдээний албаны дарга нарын ёс зүйн доройтол, гүтгэлэг доромжлолд аргагүй өвдөг сөхөрлөө” гэжээ.
"МОНЦАМЭ" агентлагийн дарга асан Э.Содонтогос
Эх сурвалж: "Өдрийн сонин"

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо УИХ-н өнөөдрийн чуулганаар “Ерөнхий сайдаар томилохыг дэмжь...
12/06/2025

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-н өнөөдрийн чуулганаар “Ерөнхий сайдаар томилохыг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураахад, 117 гишүүний 109 нь буюу 92.3 хувь нь дэмжиж, Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцолбол
✅ Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
✅ Гишүүдийн саналд тулгуурлан Хөтөлбөрт өөрчлөлт оруулна.
✅ Эрчим хүчний систем, хангамжийн найдвартай байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн үргүй зардлыг бууруулж, төрийн хэмнэлтийн тодотгол хийнэ, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бүрдүүлнэ.
✅ Төрийн компаниудын тоог бууруулна.
✅ Татварын цогц реформ хийнэ, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
✅ Хүний хөгжил бодлогын гол цөм байна.
✅ Тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулна.
✅ Үндэсний баялгийн санг бэхжүүлнэ, хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүргэнэ.
✅ Батлуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх, авлигаас ангид Засаг байна.
✅ Мега төслүүдийг эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлнэ,
✅ Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах ажлыг тууштай дэмжинэ.
Үүний дараа Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн тамгаа хүлээн авлаа.

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Mapple.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share