Харьцуулалт

Харьцуулалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Харьцуулалт, Ulaanbaatar.

07/01/2025
Монголын төмөр замын төслүүдийг ганцхан хүн л нураасан. Түүнийг Женко.Баттулга гэдэг.Төмөр замын ХРОНОЛОГИ:1.2008 онд Мо...
13/12/2024

Монголын төмөр замын төслүүдийг ганцхан хүн л нураасан. Түүнийг Женко.Баттулга гэдэг.
Төмөр замын ХРОНОЛОГИ:
1.2008 онд Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвчиг, С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоныхоо дараа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ.
2. 2012 онд Монголын Засгийн газар дахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ гэрээ мөн ондоо цуцлагдсан.
УИХ-ын сонгуульд АН ялсны дараа Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар, түүний хувийн "өмгөөлөгч" А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдсон байдаг. Мөн бие хамгаалагч Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.
3. 2013 онд Чингис бондын 280 сая ам.доллараар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан байдаг. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд 199 сая ам.долларыг шилжүүлж, уг мөнгөний 70 хувь нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхийн хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол компанийн захирал хөрөнгө мөнгөө авч чадаагүйгээс болоод амиа алдсан гэх яриа бий.
4. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг З.Энхболд, Х.Баттулга нар хамтран зогсоосон агаад төслийн хүрээнд Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал хөндөгдсөн байдаг.
5. 2016 онд Эрүүгийн цагдаагийн газраас Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн хоёр захирлыг мөнгө угаасан хэрэгт баривчилсан агаад 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэднийг Монголын шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод нутаг буцаасан.
6.2017 онд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Х.Баттулга Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын төслийг гардан гүйцэтгэсэн бий. Гашуунсухайтын төмөр замаар Монгол Улс нүүрсээ зөөе гэвэл хоёр тэрбум ам.долларыг Хятадын “Чайна энержи”-д төлөх шаардлагатай болж байна.

Space Bears ransomware-ийн илрүүлсэн анхны хохирогч бол Канадын Терребонн хотод байрладаг програм хангамж хөгжүүлэлтийн ...
13/12/2024

Space Bears ransomware-ийн илрүүлсэн анхны хохирогч бол Канадын Терребонн хотод байрладаг програм хангамж хөгжүүлэлтийн тэргүүлэгч компани болох Haylem юм. Хэйлем нь суралцах чадваргүй хүмүүст туслах зорилготой боловсролын хэрэгсэл бүтээх чиглэлээр мэргэшсэн гэдгээрээ алдартай.

Ransomware групп ойрын 5-6 хоногийн дотор санхүүгийн тайлан, мэдээллийн сан, ажилчид болон үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл зэрэг нууц мэдээллийг олон нийтэд ил болгоно гэж сүрдүүлсэн байна .

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл...
13/12/2024

Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлсан байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Харьцуулалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share