25 дугаар суваг телевиз / Channel 25 Television

25 дугаар суваг телевиз / Channel 25 Television Монголын анхны чөлөөт ардчилсан телевиз.
25 дугаар суваг телевизийн албан ёсны фейсбүүк хуудас.
(270)

Монголын анхын чөлөөт "25 дугаар суваг" телевиз нь 1996 оны есдүгээр сарын 27 - ны 19.00 цагаас анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн.

19/07/2025

"Ёо Ёо-г анагаах нь" /2025-07-19/

📍Г:.Занданшатар: Тариф нэмэх асуудлыг олон жил ярьж байгаа, ойлгож байна. Гэхдээ үнэ нэмж ард иргэдийнхээ нуруунд ачаала...
16/07/2025

📍Г:.Занданшатар: Тариф нэмэх асуудлыг олон жил ярьж байгаа, ойлгож байна. Гэхдээ үнэ нэмж ард иргэдийнхээ нуруунд ачаалал үүрүүлэхээс илүүтэй өнөөгийн энэ хүнд цаг үед бид өөрсдөө өртөг зардлаа бууруулах шаардлагатай.
Энэ бол манай ЗГ-ын гол баримлах зарчим!
#25цагмэдээллийнхөтөлбөр

🔴Г.Занданшатар: Олон нийтийн дунд ХУЛГАЙ, ШАХАА гэдэг асуудлууд маш их яригддаг. Үүнийг манай ЗГ цэгцэлнэ. Мөнгө зарцуул...
16/07/2025

🔴Г.Занданшатар: Олон нийтийн дунд ХУЛГАЙ, ШАХАА гэдэг асуудлууд маш их яригддаг. Үүнийг манай ЗГ цэгцэлнэ.
Мөнгө зарцуулахгүйгээр ийм арга хэмжээг авахад цахилгаан дулааны үнийг бууруулах боломжтой гэж харж байгаа.
Эхний ээлжинд тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ.
Бид данхар бүтцийг багасгаж шаардлагагүй арга хэмжээг багасгах арга хэмжээг нүүрсний уурхайнуудаасаа эхэлнэ. Цахилгаан дулаан үйлдвэрлэлийн шатнаасаа эхлээд түгээлт хүртэлх зардал дээрээ хяналт хийж байж өртөг багасна.
#25цагмэдээллийнхөтөлбөр

16/07/2025

ШУУРХАЙ🔴Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ТЭЦ3-ын нөхцөл байдалтай танилцаж тодорхой чиглэлд үүрэг өглөө. Үүнд, Засварын ажлыг яаралтай эхлүүлж, 9.15 гэхэд станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байх. Эрчим хүчний яам, станцууд давхардсан орон тоогоо багасгаж, менежментийн шинэчлэлээ яаралтай ЗГ-ын хуралд танилцуулах. 📍Цаашид дулаан, цахилгааны станцуудыг хувийн хэвшилтэй хамтран барихад ЗГ бодлогоор дэмжинэ.
2026 оны төсөвт Эрчим хүчний асуудлыг онцгойлон анхаарна гэлээ.
📍Тариф нэмэх асуудлыг олон жил ярьж байгаа, ойлгож байна. Гэхдээ үнэ нэмж ард иргэдийнхээ нуруунд ачаалал үүрүүлэхээс илүүтэй өнөөгийн энэ хүнд цаг үед бид өөрсдөө өртөг зардлаа бууруулах арга хэмжээг эхний ээлжинд эрэлхийлэх шаардлагатай. Энэ бол манай ЗГ-ын гол баримлах зарчим.
📍Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, өөрсдөө өртөг зардлаа бууруулж, өөрсдөө бүсээ чангална.
📍Энэ олон ТӨК-ууд болон охин компани, охины охин компаниудаа цэгцлэх хэрэгтэй. 27 эрчим хүчний компани тус бүрдээ ТУЗ-тай байх ямар ч шаардлага байхгүй. Нэгтгээд нэгдсэн ТУЗ-тай болгох нь зөв гэв.
#25цагмэдээллийнхөтөлбөр

📍Н.Тавинбэх: ТЭЦ3-ын галд өртсөн барилгыг Долоодугаар 25-наас эхлэн буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ. 📍Ирэх өвлийг давах...
16/07/2025

📍Н.Тавинбэх: ТЭЦ3-ын галд өртсөн барилгыг Долоодугаар 25-наас эхлэн буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ.
📍Ирэх өвлийг давах засварын төлөвлөгөөт ажил 48%-тай явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд дулааны бэлтгэл ажил бүрэн хангагдана. ХОТ ХӨЛДӨХ АЮУЛ БАЙХГҮЙ!
#25цагмэдээллийнхөтөлбөр

🔴Ерөнхий сайд Г.Занданшатар: Импортоор гаднаас 200 орчим сая доллароор жил бүр цахилгаан худалдан авдаг. Энэ мөнгөөр шин...
16/07/2025

🔴Ерөнхий сайд Г.Занданшатар: Импортоор гаднаас 200 орчим сая доллароор жил бүр цахилгаан худалдан авдаг. Энэ мөнгөөр шинэ цахилгаан станцуудаа барих бүрэн боломжтой байсан. Энд хэний ашиг сонирхол яваад байгаад шалгалт хийхийг ТЕГ-т үүрэг болголоо!
#25цагмэдээллийнхөтөлбөр

13/07/2025

"25цаг" мэдээллийн хөтөлбөр /2025-07-13/

🔴Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэ...
13/07/2025

🔴Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдлээ.

Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо.

Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа манай улсад хийлээ.

Тэр бээр Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байсан юм.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.
#25цагмэдээллийнхөтөлбөр

13/07/2025

📍Уяачдын наадмыг зорин ирсэн наадамчин олны сэтгэгдлийг хүргэе
#25цагмэдээллийнхөтөлбөр

13/07/2025

🔴Хүй 7 худагт болж буй Уяачдын наадмааас манай сурвалжлах хэсэг мэдээлж байна
#25цагмэдээллийнхөтөлбөр

📍Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаа...
12/07/2025

📍Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
📍Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Дэлгэр Монгол орны минь түмэн үзэсгэлэн бүрдэж, усны тунгалаг, ургамлын сор жигдэрсэн энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, тэгш сайхан тэмдэглэлээ.

Тал нутгаа хотолзуулсан хурдан хүлгийн төвөргөөн, хүй мандлаа өндөлзүүлсэн хүчит бөхийн дэвээ, хөх тэнгэртээ исгэрсэн эрчит сумын уухайн дор монголчууд бид сүлд хийморио сэргээж, сэтгэл оюунаа баясган хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

“Наадмын маргааш намар” хэмээн манай ард түмэн хэлдэг.

Байгалийн ёс, цагийн эрхээр хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахыг санаж, хатуу өвлийг өнтэй, хахир хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, аж амьдрал, ажил үйлсээ цэгцэлж, төр, засаг, түмэн олноороо цаг алдалгүй хичээнгүйлэн зүтгэх учиртай.

Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ.

Тиймээс монгол хүн бүр халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Аргамаг хүлгүүд нь хурдан, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ийнхүү энэ жилийн өнгө жавхааг нэмж, итгэл зоригийг дүүргэж, цог хийморийг бадраан ёслол төгөлдөр өндөрлөж байна.

Монгол наадам өнө мөнхөд оршиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс байж, монгол түмний сүлд хийморь өнө мөнхөд бадрахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

🔴Үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Э.Батмагнайн амжилтыг М-Си-Эс групп 1 тэрбум төгрөгөөр мялаа...
12/07/2025

🔴Үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Э.Батмагнайн амжилтыг М-Си-Эс групп 1 тэрбум төгрөгөөр мялаахаа зарлажээ
#25цагмэдээллийнхөтөлбөр

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+97675852525

Alerts

Be the first to know and let us send you an email when 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television:

Share

History

• On September 27, 1996 Mongolia’s first independent Channel started broadcasting at 7pm. Its first program used a decimeter wave and pal system.

• On January 22, 1999 the channel collabo-rated with the American WorldNET chan-nel in a one-hour live video interview be-tween former US secretary of State James Baker and the Mongolian parliamentar-ians. Channel 25 connected Ulaanbaatar with Houston and Washington D.C, the first such event in Mongolian history.

• On May 11, 2000 channel 25 started transmitting on the the 10th channel of metric waves.