NewsToday.mn

NewsToday.mn NewsToday Мэдээллийн суваг

21/07/2025
20/07/2025

Day 2: 🇩🇪 Герман улсын Берлин хотод зохиогдож байгаа Дэлхийн Оюутны Универсиад наадмын тэмцээний хоёр дахь өдөр усанд сэлэлтийн төрөлд ОУХМ Батбаярын Энхтамир 200м өврөөр даллах сэлэлтээр 4-р гараанд гарч уралдан 1:50.26 амжилтыг үзүүлэн 50м бассейны 🇲🇳 Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тус тэмцээнд оролцож буй баг, тамирчдадаа баяр хүргэж дараагийн уралдаануудад нь амжилт хүсье 👏🇲🇳🏊‍♂️

20/07/2025

Монгол сагсан бөмбөгийн орон нэгэнт болжээ. Германыг оюутны дэлхийн аваргад НУТАГ дээр нь 21-13-р дутуу гаргаж байх юм даа. Гайхамшиг үзүүлж байна даа.

20/07/2025
20/07/2025
Хилчид хээрийн түймэр илрүүлж, шуурхай унтраалаа2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний их баяр наадмын үеэр Баян-Өл...
19/07/2025

Хилчид хээрийн түймэр илрүүлж, шуурхай унтраалаа

2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний их баяр наадмын үеэр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, Их Түргэний ам орчимд хээрийн түймэр гарчээ.

Түймрийн эх үүсвэрийг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 0216 дугаар салбарын захирагч, ахлах дэслэгч Г.Алтантүлхүүрээр ахлуулсан хилийн манааны бүрэлдэхүүн анх олж илрүүлсэн байна.

Тэд байгаль орчин, хүний амь нас, эд хөрөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түймрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Түймрийн голомтод Цэнгэл сумын Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, орон нутгийн иргэд болон хилийн салбарын алба хаагчид хамтран ажиллаж, 18 цаг 40 минутын үед бүрэн унтрааж чадсан байна.

Үүргээ нэр төртэй биелүүлсэн хилчиддээ баярлалаа!

Эх орныхоо аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хээрийн түймрийг шуурхай илрүүлж, урьдчилан сэргийлэн ажилласан хилчид, орон нутгийн алба хаагчид, иргэдэд талархал илэрхийлье.

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when NewsToday.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share