Сөрөг Хүчин Ийм Бол Гоё

Сөрөг Хүчин Ийм Бол Гоё шуурхай

Цэрэнпунцагийн Пүрэвжаргал: Миний идэж байгаа угаадас чиний дээд зэрэглэлийн холооноос илүү ‼️Монголын баячуудын үр хүүх...
23/07/2025

Цэрэнпунцагийн Пүрэвжаргал: Миний идэж байгаа угаадас чиний дээд зэрэглэлийн холооноос илүү ‼️
Монголын баячуудын үр хүүхдүүд ард түмнийг доромжилж байна басамжилж байна‼️

“ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ҮҮРГИЙН ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ УЛС АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭМонгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх уд...
22/07/2025

“ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ҮҮРГИЙН ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ УЛС АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (7/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.

Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.
Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор "Олон Улсын Хүний Үүргийн Өдөр" болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.
Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.

Монголд бизнес эрхлэх гэж ингэж үйлээ үзэх хэрэг байна уу? Саяхан Солонгосоос гоо сайхны бараа оруулж ирдэг нэгэн эмэгтэ...
22/07/2025

Монголд бизнес эрхлэх гэж ингэж үйлээ үзэх хэрэг байна уу?

Саяхан Солонгосоос гоо сайхны бараа оруулж ирдэг нэгэн эмэгтэйтэй танилцлаа. Бараа нь улсын лабораториос чанарын баталгаажуулалт авсан, өмнө нь олон удаа гаалиар асуудалгүй орж ирж байсан гэнэ. Гэсэн ч хилээр орох, гарах бүрд яг ижил бичиг баримтаа дахин бүрдүүлж, дахин тайлбарлаж, дахин хүлээлгэж суух хэрэгтэй болдог гэнэ.

“Бараагаа биш, өөрийгөө тайлбарлаад л яваад байна” гэж хэлэхэд үнэхээр гомдмоор санагдлаа.

Эх орондоо Бизнес эрхлэх гэж ингэж үйлээ үзэх хэрэг байна уу?

Бид мэдээллийн эринд амьдарч байна гэж яриад байдаг.

Гэтэл нэгэнт бүрдүүлсэн, баталгаажсан мэдээллээ төр өөрөө системдээ хадгалахгүй, хүнээсээ дахин дахин шаардаж, тайлбарлуулж суудаг нь хэтэрхий хоцрогдолтой биш үү?

Бизнес эрхлэхэд хангалттай саад байдаг. Үүнийг төр өөрөө улам хүндрүүлээд байвал урагшлах уу, ухрах уу?

Хүнд суртал бол зөвхөн бичиг цаасны асуудал биш шүү. Нэг бүрдүүлсэн мэдээллээ дахин шаардахгүй байх системтэй, итгэлтэй төр хэрэгтэй байна.

Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө байлаа гээд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй л байна. Хүн хүндээ хайртай байхад сургаагүй...
22/07/2025

Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө байлаа гээд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй л байна. Хүн хүндээ хайртай байхад сургаагүй байна. Зүгээр л дутуу гачуугүй өссөн араатнууд болгожээ.

Энэ тэгээд манай нийгмийн толь доо. Энэ араатнуудаар нийгмээ нэг хараад авцгаая. Цоо эрүүл нийгэм бий болох болоогүй байна даа.

Хар тамхи жирийн хэрэглээ болж, мансуурсан залуус хүний аминд хүрэхэд ч ойрхон байна. Нийгэм ийм мансуурлын байдалтай байна шүү.

Монгол Улс нэг хуультай. Тэр хууль нь харц ард, хөрөнгө чинээ харж үйлчилдэггүй гэдэгт бүгдээрээ итгэхийн тулд хууль нэг хэрэглээгээр явж байгаа эсэхийг хянацгаах ёстой юм шүү.

Ингэж нэг цочроо авах цаг нь болсон.

Гэхдээ л Увсын хоёр аварга мундаг өө... Хичнээн ч жил шөвгөрч байна, жинхэнэ бөх гэж тэднийг л хэлнэ. Арай чүү улсын нач...
12/07/2025

Гэхдээ л Увсын хоёр аварга мундаг өө... Хичнээн ч жил шөвгөрч байна, жинхэнэ бөх гэж тэднийг л хэлнэ. Арай чүү улсын начин болчихоод дахин тэр цолоо баталж ч чадахгүй нөхдүүдийн хажууд бол Увсын хоёр аварга жинхэнэ монгол бөх шүү.

09/07/2025

Гоё гэж боддог байхдаа

09/07/2025

Өө фишда. Тэгээд хэзээ нас биед хүрэх гээд байгаа 26 тай жулдрай вэ

09/07/2025

Уг нь гишүүн ухаантай юмсан

Архины үйлдвэрийн босс Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болжээ
09/07/2025

Архины үйлдвэрийн босс Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болжээ

Ээ фишдаа
08/07/2025

Ээ фишдаа

08/07/2025

Хулгайч гавьяат хуульч болчих үед гээш😜😜

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ БАГШИЙН САНААЧИЛГААР Японы улсад  хамтын ажиллагаатай их сургуульд 338 төгсөгч 45 ...
07/07/2025

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ж.ГАЛБАДРАХ БАГШИЙН САНААЧИЛГААР Японы улсад хамтын ажиллагаатай их сургуульд 338 төгсөгч 45 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагдсан. Мөн Мабүчи хэмээх ивээн тэтгэгч байгууллага “Шинэ Монгол- Мабүчи” тэтгэлгийн сан байгуулж 2014 оноос хойш 21 аймгаас ирж суралцаж буй 365 оюутанд 5 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх тэтгэлэг олгоод буй юм. Японы хөгжлийн нууц бол чанартай боловсрол. Сургууль, боловсролдоо асар их хөрөнгө оруулалт хийж ирсэн ард түмэн. ТҮҮНИЙГ Ж.ГАЛБАДРАХ БАГШ МОНГОЛД НУТАГШУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БУЙ ХҮН.

Address

Улаанбаатар

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сөрөг Хүчин Ийм Бол Гоё posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share