Насанд хүрсэн хүмүүс

Насанд хүрсэн хүмүүс НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СЭТГҮҮЛ

ӨӨРИЙГӨӨ АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ 6 ШИНЖ:1. Өөрийн дотоод мэдрэмжийг үргэлж дарж, зөрчлөөс зайлсхийж хүлцэн тэвчих.2. Өөрийн з...
26/07/2025

ӨӨРИЙГӨӨ АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ 6 ШИНЖ:

1. Өөрийн дотоод мэдрэмжийг үргэлж дарж, зөрчлөөс зайлсхийж хүлцэн тэвчих.

2. Өөрийн зөн совин, мэдрэмжээ үгүйсгэж үл ойшоох.

3. Сэтгэл зүй таагүй байсан ч, зүгээр юм шиг дүр эсгэсээр байх.

4. Хортой, таагүй харилцаатай хүмүүсийг дахин дахин уучилж өөрийгөө гэмтээхийг хүлээн зөвшөөрсөөр байх.

5. Өөрийн ҮНЭ цэнийг үргэлж хойш тавьж, бусдын төлөө байнга гүйсээр байх.

6. Юу бодож, юу мэдэрч байгаагаа илэрхийлэхгүй, бусдад таалагдах гээд чимээгүй л байх.

Хамгийн их муулсан хүнийг сонсоход дандаа чиний тус болсон хүн байх болно. Хамгийн их үзэн ядсан хүнийг харахад чамайг ө...
26/07/2025

Хамгийн их муулсан хүнийг сонсоход дандаа чиний тус болсон хүн байх болно.

Хамгийн их үзэн ядсан хүнийг харахад чамайг өөрийнхөөрөө байлгаж чадаагүй хүн байх болно.

Хамгийн их гомдсон хүнээ бодоход хамгийн их сэтгэл гаргасан хүн байх болно.

Хамгийн өөдгүй нь хүмүүс чамд амин хувиа хичээхийг зааж өгнө юм юманд салбагнахгүй, туслахгүй, хүрэхгүй, харахгүй тэр мэдрэмжийг. Гэхдээ бурхан тэнгэр бүгдийг хардаг болохоор чин сэтгэлийг хэзээд шагнадаг болохоор зүгээр л өөртөө зөв бусдад гэмгүй гоё амьдар…….. Амжилттай яваад чинь гэр бүл чинь эсвэл танихгүй гадны хүмүүс л баяр хүргэнэ😏

 #Нэгэн нөхөр том үхэр төхөөрөөд шарах галаа асаасны дараа охиндоо: ~ “Миний охин, хайртай хүмүүсдээ, хөршүүддээ хэл дуу...
26/07/2025

#Нэгэн нөхөр том үхэр төхөөрөөд шарах галаа асаасны дараа охиндоо:
~ “Миний охин, хайртай хүмүүсдээ, хөршүүддээ хэл дуулга, сайхан тэмдэглэцгээе” гэж хэллээ...

#Охин гадаа гараад:
~ “Туслаарай, аавын байшин шатаж байна” гэж хашгирлаа...

#Хэсэгхэн хугацааны дараа цөөн тооны хэдэн хүн цуглав...
#Бусад нь түүнийг сонсоогүй мэт дүр үзүүлэв...

#Ирсэн хүмүүс хагартлаа идэж ууж сайхан баярлалаа...

#Гайхсан аав охиндоо хандан:
~ “Ирсэн хүмүүсийг би ердөө танихгүй юм байна.
Биднийг таньдаг, хамаатнууд болон найзууд хаана байнаа?” гэхэд охин нь:

~ Энэ хүмүүс манай байшинг шатаж байгааг дуулаад туслахаар ирсэн хүмүүс, баярлах гэж ирээгүй.
Эд чинь л бидний талархлыг хүлээх ёстой хүмүүс, ааваа” гэж хэллээ.

#Сургамж: Тэмцэлдэж явахад чинь дэргэд чинь байгаагүй хүмүүс, тэмдэглэх амжилтыг чинь хуваалцах ёсгүй!

#Хуулав

Нэгэн эмэгтэй найздаа төрсөн өдрөөр нь алтан гинж бэлэглэв.  Мөнгө хангалттай олдоггүй ч гэсэн тэрээр нэг сарын бүх цали...
26/07/2025

Нэгэн эмэгтэй найздаа төрсөн өдрөөр нь алтан гинж бэлэглэв.
Мөнгө хангалттай олдоггүй ч гэсэн тэрээр нэг сарын бүх цалингаа зарцуулж, дэгжин нарийхан гинжийг худалдаж авч найздаа бэлэглэн өгөв.

Ийм үнэтэй бэлэг өгсөн Оляг бүгд л шүүмжилж, долигонох хэрэггүй байсныг далдуур ярилцаж эхлэв.

Нэгэн хамтрагч нь бүр хүн бүрт хандан

Оля цалин багатай байж найздаа алт бэлэглэснийг нь үнэ цэнэтэй гэж бодож байна уу? хэмээн асууж байлаа.

Найздаа тансаг эрдэнэс бэлэглээд дараа нь тэр юу хожих юм бэ?

Тэр чамд юу өгсөн юм бэ?
Ийм бодлогогүй үрэлгэн байдлыг чинь харах үнэхээр тааламжгүй юм…
хэмээсэн энгийн яриа эцэстээ зовлонтой хов болов.

Оля товчхон;
Би эмнэлэгт хэвтэж, тэнд аажмаар үхэж байсан.
Би юу ч идэж чадахгүй байхад, найз маань над руу залгаад,
Юу идмээр байна? гэж асуусан.
Би зүгээр л төмстэй баншны тухай хэлсэн
Яагаад ч юм тэр өдөр манантай хүйтэн, бас дотор муухайрсан байдалтай байсан учир зүгээр идэж болох хоол тэр болохыг санасан юм.

Галя хоёр трамвай дамжин, хасах гучин хэмийн хүйтэнд хүрч ирэхдээ надад идүүлэхээр хийсэн баншаа тогоотой нь сайтар боочихсон, биедээ наасаар халуунаар нь авчирсан.

Тэгээд дараа нь ч хэд хэдэн удаа над дээр ирж, хажууд суугаад надтай ярилцсан....

Би улсын хаан, бас тэрбум доллартай байсан ч Галягийн авчирсан баншны үнэ цэнэ бол үнэлэх боломжгүй чин сэтгэл билээ

Тэгээд би эдгэрч, ажилд орон цалинтай болсон учир Галяд баярласнаа илэрхийлэхээр бодолд орсон юм.

Миний мөнгө алтан гинжинд биш оршуулгын загалмайд хэрэг болох байсан, одоо та нарт ойлгомжтой байна уу? хэмээв.

Бүх эмэгтэйчүүд бодолд оров.
Тэд оюун ухаанаараа шүүж эхэлсэн бөгөөд тэдэнд ийм банш авч очих найз байгаа юу гэдгийг дор бүрнээ бодов.

Энэ бол банш болон алтан гинжний тухай биш

Энэ бол жинхэнэ нөхөрлөл алт мөнгөнөөс илүү аз жаргал өгдөг тухай юм❤️❤️❤️
Анна Кирьянова
Maa Jargal

📌 Согтуу нөхрүүдийн гаргадаг 10 ноцтой алдааАрхи гэдэг зүгээр нэг “бага зэрэг сэтгэлийн зугаа” биш. Зарим эрчүүдийн хувь...
26/07/2025

📌 Согтуу нөхрүүдийн гаргадаг 10 ноцтой алдаа

Архи гэдэг зүгээр нэг “бага зэрэг сэтгэлийн зугаа” биш. Зарим эрчүүдийн хувьд бол:
— Итгэлийг эвддэг,
— Итгэлцлийг үгүй хийдэг,
— Бүтэн гэр бүл задалдаг гашуун шалтгаан болдог.
Ялангуяа уусан үедээ гаргадаг зарим “жирийн” мэт санагдах алдаанууд, үнэн хэрэгтээ сэтгэл зүйд хүчтэй шарх үлдээдэг.

🧨 Хамтдаа харцгаая. Танай гэр бүлд ч ийм зүйл тохиолдож байсан юм биш биз?

1️⃣ “Яахав дээ, халамцуу байхад…” гэж амьдардаг
Нэг мэдэхэд хайртдаа эвгүй үг хэлж, харин өөрөө огт санадаггүй.
Гэтэл тэр үг хэн нэгний зүрхэнд шарх болж үлддэг.

2️⃣ “Найзууд дээрээ байсан” гэж усны амьтан болох
Хаана, хэнтэй, юу хийснийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ эхнэр нь бол сэжигтэй бүх дохиог анзаарчихсан байдаг.

3️⃣ Гэрт ормогцоо асуудал дагуулдаг
Оройтож ирэх, чимээгүй байх, утаснаасаа зүүгдэх —
Эдгээр нь ямар ч эхнэрийг сэжиглэж эхлэхэд хангалттай.

4️⃣ Харилцаанд хамаагүй хүмүүст “хайр зарлах”
“Миний дүү”, “Манай эгч” гэж хажуудах эмэгтэйчүүдэд халамцуу халамж үзүүлэхэд нь, эхнэр нь дотроо бөөлжиж суудаг.

5️⃣ Архи уухыг бахархал мэт ойлгох
“Эр хүн архи уухгүй бол яах юм?” гэдэг үлгэрээр гэр бүлийн үнэ цэнийг дарамталдаг.

6️⃣ “Би хэн бэ?” гэдгээ мартдаг
Хүүхдүүдийнхээ нүдэнд “аав” биш,
→ “орилдог ах”,
→ “унтсан ч сэрж хашгирдаг хүн”,
болчихсон байдаг.

7️⃣ Сексийн харилцааг хүчлэл болгох
Архитай хамт “дур хүсэл” орж ирдэг ч,
хүсэл биш хүчирхийлэл мэт санагдаж, эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн гүн цочролд оруулдаг.

8️⃣ “Уусан байсан ш дээ” гэх бол үнэндээ хариуцлагаас зугтаж буй хэлбэр
Яг л жижиг хүүхэд шиг.
→ Буруугаа хүлээхгүй
→ Нөхцөл байдлыг ойлгохгүй
→ Уучлалт ч гуйхгүй

9️⃣ Бусдын дэргэд эхнэрээ муулах
“Манай хүн гэж тийм л дээ…” гэж яриад эхлэхэд
— Өөрийнхөө гэр бүл,
— Өөрийнхөө сонголт,
— Өөрийнхөө нэр хүндийг л гутааж байдаг.

🔟 One night — нэг шөнийн жаргал, насан туршийн нулимс
Архиар далимдуулж, итгэл эвддэг.
Нэг шөнийн зугаа нь нэг амьдралыг сөнөөдөг.
→ “Мэдээгүй ээ…”
→ “Харамсаж байна…”
гэх уучлал эмэгтэй хүний сэтгэлд тусахгүй.
Согтуу шөнө ч бай, өөртөө хүлээсэн хариуцлагаа мартдаггүй хүн л жинхэнэ эр хүн.

💬 “Согтуу л байсан шүү дээ” гэдэг үг — хэзээ ч уучлалт биш.
Харилцааг хүндэлдэг эр хүн бол
🛑 Уудаггүйд биш,
✅ Уусан ч хүн чанараа алдаагүйд байдаг юм.

Хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй. Энэ алдааг хийж байгаад одоо ухаарсан ч бай, одоо л анзаараад уншиж байгаа ч бай — оройтоогүй шүү.

👉 “Харин зарим зүйлд архи хэрэггүй. Хайр, халамж, дотно мэдрэмжийг архигүй ч мэдэрч болдог.”
💡

24/07/2025
24/07/2025
21/07/2025

Address

Улаанбаатар

Alerts

Be the first to know and let us send you an email when Насанд хүрсэн хүмүүс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category