Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар

Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар Гэрэл гэгээ✨️☀️☀️☀️ Гэрэл гэгээ

Японы эмч Нагао Казүкиро олон жилийн судалгаандаа тулгуурлан “Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” гэж дүгнэжээ. Түүний ...
02/11/2025

Японы эмч Нагао Казүкиро олон жилийн судалгаандаа тулгуурлан “Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” гэж дүгнэжээ.

Түүний судалгаагаар:
2000 алхам – өвчилсөн ч хэвтэрт орохгүй
4000 алхам – сэтгэл гутрал, ганцаардлаас сэргийлнэ
5000 алхам – зүрх, судасны өвчин тусахгүй
7000 алхам – хавдраас сэргийлнэ
8000 алхам – даралт, чихрийн шижин, нойргүйдэлд үр дүнтэй
10 000 алхам – бүх өвчнөөс хамгаална

Эмчийн хэлснээр эм бус алхалт бол хамгийн үр дүнтэй эмчилгээ ажээ.

Өдөр бүр кофе хэрэглэх нь хүний эрүүл мэндэд шинжлэх ухаанаар судлагдаж батлагдсан дараах үр нөлөөтэй:-Элэгний хорт хавд...
01/11/2025

Өдөр бүр кофе хэрэглэх нь хүний эрүүл мэндэд шинжлэх ухаанаар судлагдаж батлагдсан дараах үр нөлөөтэй:

-Элэгний хорт хавдрын(liver cancer) эрсдэлийг 50% бууруулна. Элэгний архаг өвчнөөр нас барах эрсдэлийг 65% бууруулна.
-Умайн хөндийн хорт хавдрын(endometrial cancer) эрсдэлийг бууруулна.
-Бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулна.
-Тархины сэтгэн бодох үйл ажиллагааны хурдыг 30-35% дээшлүүлнэ.
-Зүрхний шигдээсийн эрсдэлийг 15% бууруулна.
-Цус харвалтын эрсдэлийг 20% бууруулна.
-Зүрхний дутагдлын эрсдэлийг 30% бууруулна.
-2 дугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг 9% бууруулна.
-Сэтгэл гутралыг 20% бууруулна.
-Өөх шатаах процессыг 11% нэмэгдүүлнэ.
-Эрт нас баралтын эрсдэлийг 15% бууруулна.

Тиймээс кофе бол бурханы ундаа юм. Гэвч ямарч зүйлд сөрөг үр нөлөө байдаг. Хэт халуун кофег байнга уух нь улаан хоолойн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс кофег хэт халууныг нь хөргөж уух хэрэгтэй. Мөн хэт хэтрүүлж уувал нойргүйдэл болон Зүрхний дэлсэх эрсдэлтэйг хүн бүр мэдэх биз.

29/10/2025

Зөвхөн доорх линкээр, XМ-д шинээр бүртгүүлж буй хүмүүстээ зориулж 11 сарын 15-нд Instructor АНИР-тайгаа хамтран арилжааны зах зээлийг сонирхогч болон анхлан суралцагч нарт зориулсан семинарыг хүргэхээр боллоо.

Бүртгүүлэх линк: https://affs.click/3Mqv1
Хэзээ: 11 сарын 15-нд
Цаг: 11 цагт
Хаана: Holiday Inn зочид буудал | 19 давхарт

29/10/2025

Eрөнхий сайд Г.Занданшатар шадар сайд С.Амарсайханыг
“Хариуцлагын гэрээ" зөрчсөн тул огцрууллаа ‼️

29/10/2025

📣 Математикийн олимпиадад оролцох сонирхолтой сурагчид анхаарлаа нааш нь хандуулна уу? 💭

🧮IMC -МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН бага дунд ангийн сурагчдад зориулсан олон улсын түвшний математикийн олимпиадад бэлдэх анги нээгдлээ 📣

💬І.М.С олон улсын математикийн олимпиад нь 2003 оноос элэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд монгол улс 2010 оноос эхлэн оролцсон. Бага 6 хүртлэх ангийн сурагчид , Дунд анги 9 хүртлэх ангийн сурагчид оролцдог. Оролцогчид нь хувийн болон багийн, puzzle гэсэн 3 төрлөөр уралддаг. Хувийн төрөлд 10 онооны 15
бодлого, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг.💭

🧑‍🏫Монгол улсын зөвлөх багшийн удирдлага дор системтэй бэлтгэл, хөтөлбөрөөр олимпиадын түвшинд хүрэх боломжийг олгож байна. 👏👏👏
🎈Ангилал
Бага ангилал 3-6 хүртлэх ангийн сурагчид
Дунд ангилал 7-9 хүртлэх ангийн сурагчид

Хичээллэх хугацаа: Бямба, Ням гарагт
Хичээллэх цаг: 12:00-15:00 хүртэл

Хэрвээ та логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа сорихыг хүсэж байгаа бол яг одоо бүртгүүлээрэй!

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfPr-uQb_4GFmuXIASEQE0kzgHMU5jbYsdPKNS4HwJnB4yJmw/viewform?usp=publish-editor
☎️Холбоо барих дугаар: 99199769
📍Хаяг: УИД-ийн баруун хойно, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

НИЙТЛЭЛЧ С.ЦОГТСАЙХАНЦЭВЭР ЦУСНЫ ОРИГ МОНГОЛ ХҮНАзи царайтай, он­и­гор нүдтэй, намхан хамартай, өгзг­­өн­дөө хөх тол­бот...
27/10/2025

НИЙТЛЭЛЧ С.ЦОГТСАЙХАН
ЦЭВЭР ЦУСНЫ ОРИГ МОНГОЛ ХҮН
Ази царайтай, он­и­гор нүдтэй, намхан хамартай, өгзг­­өн­дөө хөх тол­ботой төрдөг нь монгол хүний гол шинж. Гэтэл Солонгос, Япончууд бас л өгзөг хөх төрдөг аж. Унгарчууд мөн адил. Энэ бол гадаад шинж. Тэгвэл дотор цусны найрлагыг тогтоосон хүн байхгүй. Гэвч энэ удаа тогтоох гэж оролдъё. Алив дуранбай аваад ир. Гараа эсгэж дусал цус гаргаад шилэн дээр дусааж шинжилье.
“Яс үндэс” гэсэн байцаалтын хүснэгтийг халх, буриад, дөрвөд баяд, торгууд гэх мэтээр бөглөсөн байх юм. Тэгвэл энэ олон ястны аль нь чухам цэвэр цусны монгол юм бэ? Ер нь монгол гэж хэн бэ. Халх уу? Баяд уу, Дөрвөд үү?
-Төв халхууд л жинхэнэ монголчууд.., гэж нэгэн “ухаантан” хэлснийг санаж байна. Хэдийгээр бид төв халх боловч энэ дүгнэлтийг эрс эсэргүцнэ. Яагаад гэвэл Чингисийн үед халх гэдэг үндэстэн байгаагүй юм. Халх гэдэг нь хожуу Батмөнх даян хааны үеэс яригдах болсон бололтой. Нөгөө талаар гадаад аян дайнд мордолгүй, голомтоо сахиж үлдсэн монголчуудыг халхавч гэсэн утгаар халх гэж нэрлэв гэсэн ч яриа байдаг. Бид Чингисийн удам гээд л ярьж байна. Чингис хаан ямар ястан бэ? Халх уу? Сартуул? Баяд? ёстой бүү мэд. Чингис хааны яс үндсийг тогоож чадах ч үгүй. Тогтоох шаардлага ч үгүй юм. Яагаад гэвэл тэр аугаа их хүн, хэл соёл, ёс заншил нэгтэй улсуудыг нэгтгэж Монголын их гүрнийг байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр бид гурван сая хүрэхгүй байж олон арван арван ястанд хуваагдаж цусархаг, нутгархаг үзэлд автаж байна. Тэр бүү хэл цэвэр цусны монголыг эрж хайж, түүнийг асуудал болгон тавьж байгаа нь утга учиргүй зүйл юм. Дээр нь цусаа өөрсдөө хэн нэгнээс асууж, шинжлээд зарим нэгнийг эрлийз, хурлийз хэмээн бахирах хас тэмдэг зүүсэн эх орончид гарч ирэв.
Цус минь булингартвал яана аа гэх мэтээр халаглаж байгаа нь тун ойлгомжгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй хэрэг. Цэвэр цусны яриа Хүннү нараас эхлэв үү? Чингисийн монголоос эхлэх үү. За яахав. Хүннү, Сүннү-гээ орхиод Чингисийн монголоос эхэлье. Тэр үеийн Мэргэд, Хэрэйд, Ойрд, Уйгар одоо хаана байна вэ. Уусчихсан уу? Ууссан юм бол хэнд уусчихав аа! Би олон арван жил манжид дарлуулсан гэдэг. Тэгвэл одоо манж хаана байна вэ? Бид тэднийг хөөгөөд явуулчихав уу? эсвэл бүгдийг нь хороочихов уу! Манж тодорхой хэмжээгээр Монголд ууссан нь бас үнээн. Ингэхээр миний харж буй дуранбайд нэлээд маапаан үүсч байна. Миний цусанд уйгар, хэрэйд, манж, ордос цусны бөөм хэсэг хэсгээрээ яваа нь харагдаж байна. Бас бус бөөм. Арванзургаа дахь үеийн өвөр маань тайчууд угсааны хүн бололтой. Тав дахь үеийн өвөг маань буриад ч юм шиг эмэг маань өвөрмонгол ч юм шиг мөн ч олон янзын бөөм сүлжилдэн байгаа нь харагдана. Ингэхээр миний цус дан ганц төрлийн эд эснээс бүрэлдээгүй болохоор миний цус булингартжээ! Ээ халаг гэж. Тэгээд би хэн бэ? Батнайрамдал гэдэг хүнээс асуудаг юм бил үү! Тэр хүн л хольцгүй цэвэр цустайгаараа хэлж өгөх байх даа. Цусаа цэвэр байлгана гэдэг санаа зөв юм шиг хэрнээ олон талаас нь бодож үзүүштэй санагдана. Бид сүүлийн 70 жил цус цэвэршүүлэх талаар нэлээд ажил зохиож “амжилтад” хүрсэн билээ. Орон нутаг засаг захиргааны хууль гаргаж, ард түмнээ нутаг сэлгэх хийгээд нүүдэллэн, суурьшлаа өөрч­лөхөд нь хатуу чангаар хориг тавьж, нэг аймагт, нэг жалганд нь чандлан хорьсоор цус ойртож, цэвэр цусны 40 мянган усан тэнэгтэй болсон билээ. Нөгөө талаар атга шороогоо арван найман аймаг болгон огтолж, 360 гаруй сум болгон хэрчээд халх, буриад, дөрвөд захчингаараа дуудалцаж, одоо бүгд найрамдах улсууд болон задрах нь үлдээд байгаа билээ.
Адилхан үр нь байтал нь хө
Алаг үздэг нь юуных вэ гэж нулимс мэлмэрүүлэн дуулж суугаа өвөр монгол залууг “Чи цэвэр цусны монгол хүн биш!” гэж гадуурхаж чадахгүй. Уралдах морьдын тоосыг хараад нулимс унагаж суугаа буриад өвөөг “Чи муу бол ориг монгол хүн биш!” гэж гадуурхаж чадахгүй нь. Иргэний үнэмлэх дээр байдаг “яс үндэс” гэсэн асуултыг жигшин зэвүүцэж байна. Үүнийг би монголыг дотроос нь хагалан бутлах, хүнийг хардан сэрдэж улмаар хэлмэгдүүлэлхэд зориулсан КГБ-ийн буюу Дотоод яамны анкет бүртгэлийн байцаалт гэж ойлгож байна. Иргэний үнэмлэх дээрхи “Ямар үндэстэн бэ?” гэсэн асуултад Монгол гэсэн ертөнцийн чихнээ дуурсгалтай ганц нэрээ бичиж байвал болоо юм биш үү?!
Тэр хүн торгуудаараа, дараагийн хүн дархадаараа, ихэнх нь халхаараа биш, бид чинь цөмөөрөө монголоороо бахархдаг болохсон. Эзэн Чингисийн үед монголчуудыг яс үндсээр нь ялган салгаж байгаагүй. Энэ төрийн үед ястныг хүртэл дотор нь агийн буриад, хорь буриад, хамниган буриад гэх мэтчилэн арван хэсэгт нь хуваах болж. Эв нэгдэл үнэхээр л эрхэм юм бол "МОНГОЛ" гэсэн нэгэн нэрийн дор бид эрх тэгш амьдрах учиртай.Би ингэж л боддог монгол хүн.
/2000 он/

УИХ гишүүн Д. Амарбаясгаланг эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний авлигал авсан байж магадгүй нөхцөл байдал тог...
27/10/2025

УИХ гишүүн Д. Амарбаясгаланг эрх мэдэл албан тушаалаа ашиглан их хэмжээний авлигал авсан байж магадгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах шийдвэр гарчээ❗️❗️

26/10/2025

Үргэлж санаа зовинон нээсэн арилжаануудаа харж сууна уу? 🤔
Та зорилтот ашгийн хэмжээгээ тооцон тухайн ханшийн түвшин дээр арилжаагаа автоматаар хаах тохиргоог хийсэн байхад моментыг алдалгүй ашгаа хүртэж чадна.
Бидэнтэй нэгдэх: https://www.xm.com/gw.php?gid=254657

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдавааг эргүүлэн татна гэнэ.❗️Үүнтэй агаар нэг хуурамч материал өгсөн бүх төрийн албан хаагчдыг хала...
26/10/2025

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдавааг эргүүлэн татна гэнэ.❗️
Үүнтэй агаар нэг хуурамч материал өгсөн бүх төрийн албан хаагчдыг халах ёстой ❗️
Ажилд орохдоо англи хэлтэй гэж ажил олгогчоо мэхлээд бусад хүний боломжийг хааж орж ирсэн бүх хүнийг энэ жишгээр халж явуулдаг болох шаардлагатай. Disclosure шаардлага бүх ажил мэргэжилд чухал юм билээ. Тэгэж бж fit and proper person шалгуур хангагдана. Манайд дипломоо нуугаад харуулдаггүй дарга ч бн. Төрд ажиллаж бгаа бүх хүний анкетдаа бичсэн чадвар боловсрол дипломыг үнэн бодит (genuine) гэдгийг шалгавал маш олон паразит зайлж зөв хүмүүс орж ирэх орон зай гарна. Төрд HR-н хувьсгал гарч бж Монгол хөгжлийн замдаа орно. Одоо бол нам нэртэй дээрмийн бүлэглэлүүд ээлжээр эзэлж баялагийн тонуул хийдэг л орон зай төр болчихлоо

Хэнри Форд өөрийн салбартаа хамгийн өндөр цалин олгодог гэдгээрээ алдартай байв. Нэгэн өдөр сэтгүүлч түүнээс: "Ноён Форд...
26/10/2025

Хэнри Форд өөрийн салбартаа хамгийн өндөр цалин олгодог гэдгээрээ алдартай байв.
Нэгэн өдөр сэтгүүлч түүнээс: "Ноён Форд танай компанийн хамгийн өндөр цалинг ямар хүн авдаг вэ?" хэмээн асуув.

Форд инээмсэглэн түүнийг маш том үйлдвэрээр дагуулж явав - хаа сайгүй ажилчид, машинууд ажиллаж, хонх дуугарч, лифт дээш өргөгдөж, буцаж бууна.
Яг л зохион байгуулалттай эмх замбараагүй байдал.

Дараа нь явсаар жижигхэн хаалттай оффис гарч ирэв. Дотор нь дамран малгай өмсөж, хөлөө ширээн дээр тавьсан нэг эрэгтэй сууж байв, харваас юу ч хийдэггүй шинжтэй.

Форд хаалга тогшив.
Залуу малгайгаа ялимгүй өргөөд "Эй Генри бүх зүйл зүгээр үү?" гэж асуув.
Форд бага зэрэг инээвхийлэн толгой дохиж, хаалгыг хаан цааш явав.

Сэтгүүлч алмайрч орхив.

Энэ хүн хэн бэ?

Форд инээмсэглэн "Энэ манай компанийн хамгийн өндөр цалинтай хүн"

Сэтгүүлч гайхаж "Гэхдээ....тэр юу ч хийхгүй байна ш дээ"
Форд: Тэр юу ч хийдэггүй. Тэр ороод суугаад боддог. "Би түүнийг бодуулахын тулд ажилд авсан. Шинэ систем, шинэ загварын машин бүр түүний сэтгэн бодох чадвараас гардаг.
Тэр бодож, сэтгэж дараа нь өөрийн санаагаа над руу илгээдэг.
Би түүнийг нь бодит болгож олон сая доллар олдог.
Санаа гаргах нь бусдаас илүү үнэтэй.
Түүнийг бий болгохын тулд хугацаа, нам гүм тийм сэтгэн бодох таатай орчин хэрэгтэй.
Хэрвээ та дандаа завгүй байвал хэзээ ч шинэ зүйлийг бүтээж чадахгүй.
Иймээс л би түүнд сэтгэн бодсоных нь төлөө төлбөр төлдөг.

👏 Сэтгүүлч хэлэх үггүй болж, алга ташив.

Хэнри Форд энгийн хирнээ маш чухал үнэн болох "Том амжилт байнгын ачааллаас бус чөлөөт тархинаас төрдөг" гэдгийг ойлгосон.

Өнөөдөр ч гэсэн Билл Гейтс, Уоррен Баффет нар адилхан зарчмыг мөрддөг.
Баффет өдөрт 4 цагийг уншихад зарцуулдаг бол Гейтс долоо хоногт 2 ном уншдаг байна.
Хоёулаа цаг хугацааг ганцаараа - сэтгэн бодож өнгөрүүлдэг.

🧠 Яагаад гэвэл тархи чөлөөтэй байх тусам шинэ санаа төрдөг. Хэрвээ чи том зүйлд хүрэхийг хүсч байвал тархиа чөлөөл.
Сэтгэн бодох, мөрөөдөх бас бүтээх орон зайг бий болго.
Шилдэг шинэ санаа эмх замбараагүй байдлаас бус чимээгүй тайван байдлаас төрөн гардаг.

TDB хакдуулсан байх магадлалтай гэнэ. Apple pay болон Happy pay холбосон хүмүүс картаа салгасан нь дээр.  Маш олон хүмүү...
26/10/2025

TDB хакдуулсан байх магадлалтай гэнэ. Apple pay болон Happy pay холбосон хүмүүс картаа салгасан нь дээр. Маш олон хүмүүсийн данснаас мөнгө алга болжээ. Юу болоод байгаа талаар албан ёсны мэдэгдэл хийнэ гэж найдаж байна.

Address

Улаанбаатар

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 10:00 - 14:00

Telephone

+97688073735

Alerts

Be the first to know and let us send you an email when Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Olloo.mn-Өдөр бүр дэлхий даяар:

Share