Ulzii Television

Ulzii Television Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч "Өлзий" телевиз

15/07/2025
11/07/2025

Энэ жилийн хурдан азарга насны морьдын уралдаанд 153 азарга бүртгүүлснээс 106 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхайруу хөдөлжээ. Энэ жилийн хурдан азарга насны морьдын түрүү магнайд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хурдан хүлэг түрүүлж уясан эзэн наадамчин олныг баясгалаа.

11/07/2025

Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм. Тэгвэл үзэгч та бүхэнд Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын наадам олны сэтгэгдэлийг үзэгч та бүхэнд хүргэж байна.

11/07/2025

Үндэсний их баяр наадмын хурдан Их насны морьдын уралдаанд 210 морь бүртгүүлснээс 161 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхайруу хөдөлжээ. Үүнээс Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хүрэн халзан их нас түрүүллээ.

11/07/2025

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэллээ. Энэ жилийн баяр наадмын нээлт "Мөнхөд гэрэлтэх Монгол" сэдвийн дор болсон юм. Нээлтийн ёслолд улсын хэмжээний болон орон нутгийн нийт 2500 гаруй уран бүтээлч идэвхтэй оролцсон байна.

11/07/2025

Эрийн гурван наадамын нэгэн чухал төрөл болох үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Энэ жилийн тухайд багууд жигд сайн бэлтгэлтэй ирцгээсэн байгаа нь харагдаж байна. Тухайлбал өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү багаас эхлээд өнөө жилийн улсын аваргаар тодорсон багууд урьдчилсан шатны тоглолтоос хасагдсан байна.

11/07/2025

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

11/07/2025

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа.

11/07/2025

🇲🇳Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье! 🇲🇳🇲🇳🇲🇳

Address

Улаанбаатар

Telephone

+97611365556

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulzii Television posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ulzii Television:

Share

Category