Эрх чөлөө засал

Эрх чөлөө засал politic

“Түмэн шувуут”-ын захирал Ж.Болд: 361-ийн гарамд 6 айлын газар авлаа. Ажилчдын байр барина. Ирэх 10 жилд түгжрэл, утаа а...
31/08/2025

“Түмэн шувуут”-ын захирал Ж.Болд: 361-ийн гарамд 6 айлын газар авлаа. Ажилчдын байр барина. Ирэх 10 жилд түгжрэл, утаа арилахгүй. Тийм болохоор сургууль, цэцэрлэг, ажилтайгаа ойрхон ТОХИЛОГ байранд ажилчид маань амьдраг. Ажилчдын бүтээмж, чөлөөт цаг, амьдралын хэв маяг гээд олон зүйлд эерэг нөлөөлнө байх

08/06/2025
Хатуухан хэлэхэд эмнэлэг бол өвдсөн эсвэл нас барсан хойноо л очдог газар биш! Өвдөхөөс тань урьдчилан сэргийлж амьдрах ...
11/05/2025

Хатуухан хэлэхэд эмнэлэг бол өвдсөн эсвэл нас барсан хойноо л очдог газар биш! Өвдөхөөс тань урьдчилан сэргийлж амьдрах хугацааг тань уртасгадаг газар юм шүү‼️🎯

Тархины харвалт дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэгч шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурч, тэнэгрэлийн байдалд хүрдэг.
ДЭМБ-ын жил тутмын статистикийн мэдээгээр өндөр хөгжилтэй орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны дотор 13-15%-ийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараа гуравдугаар байрт орсон хэвээр байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистикийн мэдээгээр жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас 5 сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу үлдэж байна. Зөвхөн Европын орнуудад гэхэд л жил
бүр 650,000 хүн харвалтын улмаас нас барж байгаа нь энэ эмгэг хичнээн их эрсдэл дагуулдаг өвчин болохыг харуулна. Тиймээс тархины цус харвалтын аюултай 4 шинж тэмдгийг мэддэг байхад илүүдэхгүй шүү.
☎️Утас: 88949614, 95179492
📍Хаяг: Төмөр замын "Ган зам" зочид буудлын Замын эсрэг талд Гялс Грэйс төвийн 2 давхарт "Итгэл Мэнд" мэдрэлийн эмнэлэг

Эрчүүд бидний "орлогоо нотлох" зовлон ч дуусахгүй нь дэг ээ...Банканд, эхнэртээ, найз бүсгүйдээ орлогоо нотолдог байсан ...
05/05/2025

Эрчүүд бидний "орлогоо нотлох" зовлон ч дуусахгүй нь дэг ээ...
Банканд, эхнэртээ, найз бүсгүйдээ орлогоо нотолдог байсан бол одоо эд нар маань хүртэл орлого нотлохыг шаарддаг болжээ ккккк

01/05/2025

Хүүхдийн хажууд уйлж үзсэн хүмүүс мэдэх байх...
Тэр чамайг чимээгүй бай гэж загнахгүй, чин сэтгэлээсээ яагаад уйлсныг чинь асууж, чамайг тэвэрч, магадгүй дуртай тоглоомоо санал болгох байх.
Бидэнд хүүхдүүдээс сурах зүйл их байдаг шүү...
𝑭𝒐𝒍𝒍𝒐𝒘𝒆𝒓𝒔.

ИРГЭН: 2.5 саяын цалинтай бол сард 809 мянга, жилд 9.700.000 төгрөг улс татдаг. 10 жил ажил хийсэн хүн 97 сая буюу 1 өрө...
18/04/2025

ИРГЭН: 2.5 саяын цалинтай бол сард 809 мянга, жилд 9.700.000 төгрөг улс татдаг. 10 жил ажил хийсэн хүн 97 сая буюу 1 өрөө байр улсад тушаана гэсэн үг.
Гэтэл 22-той сургууль төгсөөд ажилд орсон залуу 32 хүрэхдээ дөнгөн данган байрны урьдчилгаа хийдэг ба үлдэгдэл мөнгөө банкнаас зээлдэг.
Банктай 20 жилийн зээлийн гэрээ хийх ба авсан зээлээ нугалж төлнө. Энэ хооронд дахиад 1 өрөө байр авах мөнгө улсад өгнө.
НӨАТ, автомашины, замын, агаарын бохирдлын, хотын гээд татвар, шимтгэлийг оруулж тооцоогүй болно.

Бага насны шарх нь амьдралд олон төрлийн сэтгэл зүйн болон бие махбодийн асуудал үүсгэдэг: 1. Сэтгэл зүйн асуудал: • 😔 С...
13/04/2025

Бага насны шарх нь амьдралд олон төрлийн сэтгэл зүйн болон бие махбодийн асуудал үүсгэдэг:
1. Сэтгэл зүйн асуудал:
• 😔 Сэтгэл гутрал, түгшүүр
• 🤔 Бусдад итгэхгүй байх, гуниг зэрэг мэдрэмжүүд үүсдэг
2. Бие махбодийн нөлөө:
• 🤕 Өвдөлт, эрүүл мэндийн асуудлууд гарч болно
3. Харилцааны хямрал:
• 😢 Гэмшил, хайртай хүмүүсээс айх
• 💔 Харилцаанд асуудал үүсэх
4. Амьдралын хэмнэлд нөлөөлөх:
• ⚖️ Тогтворгүй байдал
• 🔄 Дахин давтагдах мөчлөг үүсэх

Хүүхэдтэйгээ ярилцах цагийг хэзээд нэгдүгээрт тавьж байгаарай. ❤️

“Сүнс хүний зүрхэнд байдаг уу, тархинд байдаг уу, эсвэл хүйсэнд байдаг уу? Яг хаана байдаг юм бэ?” гэж хүмүүс надаас асу...
13/04/2025

“Сүнс хүний зүрхэнд байдаг уу, тархинд байдаг уу, эсвэл хүйсэнд байдаг уу? Яг хаана байдаг юм бэ?” гэж хүмүүс надаас асуух нь бий. Тэдний хувьд тун чухал асуулт бололтой. Сүнс биеэс хавьгүй уудам зүйл. Сүнс биенд биш, бие сүнсэнд агуулагдаж таараа. Сүнс хязгааргүй. Миний сүнс, чиний сүнс гэсэн ялгаа зааг олдохгүй. Бид нэг л далайд умбаастай. Бидний дотор ч, гадна ч тэр бий. Бие цогцос тусдаа ч сүнсэн чанар ив ижил. Зүйрлэж хэлбэл, цахилгаан эрчим хүч зурагт, чийдэн, сэнс гээд л бүх цахилгаан хэрэгслээр гүйдэг. Чийдэн, сэнс хоёр ялгаатай ч тэднээр гүйж буй цахилгаан ялгаагүй.

Бидний гадаад илэрхийлэл ондоо ч үнэмлэхүй чанар нэг. Гадаад хэлбэрээр нь харах юм бол миний зүүд, чиний зүүд эрс тэс. Миний амбиц, чиний амбиц эрс тэс. Харин чанад руу харах юм бол хязгааргүй уужим огторгуй. Хаана нь би, хаана нь чи байгаа юм бэ? Энэ бол уусал нэгдэл. Бүх ухамсар нийтийнх байдаг. Ухамсаргүй төлөв л аминых байдаг. Жинхэнэ хүн болно гэдэг даяар оршихуй (универьсал) болно гэсэн үг. “Будда” бол универсаль хүн гэсэн утгатай.

Хүн машин талаасаа харилцан адилгүй. Миний бие өвдлөө гэхэд чиний бие өвдөхгүй. Надад хэчнээн хайртай байлаа гээд миний өмнөөс өвдөхгүй. Би бас чиний өвчинг өөртөө авч чадахгүй. Гэвч бид цугтаа бясалгал хийх үед би ч, чи ч бүх агуулагдахуун юмсаас ангижрах агшинд хоёр тусдаа оршихуй үгүй болно. Бясалгал тусгаар байдлаар эхэлж, нэгдмэл байдлаар төгсдөг. Энэ өрөөнд хорин бясалгагч суугаад, жинхэнэ бясалгалд уусахуй хорин тусдаа энерги биш, нэг л энерги түгэх болно.

Ийм нэг түүх бий:
Буддад бараалхахаар хэдэн хүн иржээ. Тэр үед Ананд өргөөний үүдэнд сахиул хийж байв. Орсон хүмүүс үлэмж удсан тул Ананд санаа зовниж, юу болж байгааг харахаар өргөөнд оржээ. Гэтэл тэнд Буддагаас өөр хэн ч байсангүй. Өргөө нэг л үүдтэй. Тэр үүднээс Ананд хормын төдий ч холдоогүй.
- Саяны хүмүүс хаачив аа? гэж гайхан асуухад нь Будда:
- Тэд бясалгаж байна гэж хариулжээ.

Энэ үнэхээр гоё түүх. Тэдгээр хүмүүс жинхэнэ самадид оржээ. Ананд өөрөө хараахан бясалгагч болоогүй байсан тул тэднийг харсангүй. Тэд бие, сэтгэлдээ оршихоо больж, өргөөнөөс хэдийн халин оджээ. Тэдний эго ууршин замхарчээ. Анандад энэ шинэ үзэгдлийг харах билгийн хараа дутсан юмсанж.

Ошо: Агнистын гэгээ

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭР “YOUTUBER ISHOWSPEED” -ИЙН 38,6 САЯ ДАГАГЧ ЗОЧЛОВАНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpe...
12/04/2025

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭР “YOUTUBER ISHOWSPEED” -ИЙН 38,6 САЯ ДАГАГЧ ЗОЧЛОВ

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр Чингис хаан Үндэсний музейд цаг гаруй хугацаанд (2025.04.11) саатаж, /Live stream/ шууд дамжуулалт хийлээ.

Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс түүний 38.6 сая дагагч нь хамт байж, Чингис хаан Үндэсний музейгээр зочиллоо. Музейн гурваас есөн давхар хүртэлх бүх танхимуудын үзмэрүүдтэй танилцан, Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөнд зочлон Чингис хааны Алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монголчууд бидний өвөг дээдэс, дэлхийн мянганы суу билэгт Эзэн Богд Чингис хааныхаа алдар гавьяаг тус музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон хийж, Монгол Улсаа дэлхий дахинд өөрийн өв,соёлоо сурталчлан таниулсан юм.

Их эзэн хааны түүхэн гавьяаг бахархаж Монголын түүхтэй биечлэн танилцах үеэрээ миний өвөг дээдэст дайчин удмын цус байсан гэдгээ онцолж, Монгол оронд дахин ирвэл Чингис хаан Үндэсний музейгээр заавал зочлох болно гэсэн амлалтыг үзэгч фенүүддээ өглөө.

Тэрбээр Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд, FIFA, Fortnite зэрэг тоглоомын стример, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршиж өвөрмөц зан төрхөөрөө олон сая дагагчтай болсон аж.
𝑭𝒐𝒍𝒍𝒐𝒘𝒆𝒓𝒔.

12/04/2025

Онжого улайсаж үхмээр үзүүлбэрүүд үзүүлж байхын оронд Ноён ShowSpeed-дээ юу ч үзүүлэхгүй байж болохгүй юу? өөрөө байгалиа ахуйгаа үзээд явахад л хангалттай штэ

ийм л байна
10/04/2025

ийм л байна

Манай мисс бүсгүй маань Эрүүл мэндийн зөвлөх юм уу Батлан хамгаалахын зөвлөх юм уу
08/04/2025

Манай мисс бүсгүй маань Эрүүл мэндийн зөвлөх юм уу Батлан хамгаалахын зөвлөх юм уу

Address

Улаанбаатар

Telephone

+97680141701

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрх чөлөө засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрх чөлөө засал:

Share

Иргэний сэтгүүл зүй

Үг хэлэх эрхээ эдэлцгээе.